“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Цагдаагийн ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Оюутолгой” ХХК-тай хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны ес болон аравдугаар сард зохион байгууллаа.

Арга хэмжээний явцад нийтийн цахим сүлжээ, лед дэлгэцээр видео шторк, постер түгээж, гудамж талбай, олон нийтийн газар тараах материал, мэдээлэл байршуулж, телевиз, FM радиогоор урьдчилан сэргийлэх агуулгатай мэдээ, мэдээллийг тогтмол өгсөн байна.

Уг аяны хүрээнд үйлдэгдсэн зам тээврийн осол өнөөдийн буюу энэ оны аравдугаар сарын 22-ны байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд гарсан гэмт хэрэг 16.3 хувь, нас барсан хүний тоо 22.2 хувь, гэмтсэн хүний тоо 22.4 хувь, нийслэлд гарсан гэмт хэрэг 24.5 хувь, орон нутагт гарсан гэмт хэрэг 7 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар урьдчилан сэргийлэх хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.9.45.8] 2019-10-22 11:30:13

худлаа битгий ярь.Олон сайхан үгээр ажиллахын оронд зам тэмдгээ сайжруулахын тулд жолооч нартай биш хариуцсан төр хувийн байгууллагуудтай шударга шахаж сайн ажилла.Авилгал,харамж бүү горьд.Жолооч нарынхаа чадварыг сайжруул.

Ганбаа [202.21.119.230] 2019-10-22 08:52:41

Автобусны буудлыг хэзээ чөлөөлөх вэ? 1,Суудлын тэрэг 2,Микро 3,Автобус 4,Замын цагдаа 5, [БИ]

Эдийн засагч [182.160.33.126] 2019-10-22 07:37:32

Замаа шахаад явж байхад замаа шахалгүй ирж мөргөж шүргэсэн хэрэг гарлаа. Гэтэл цагдаа нь чи зөрчил гаргасан тул чамайг зөрчлийн хуулийн дагуу торгоно гэнэ. Хохирчоод байхад дээр нь нэмж торгоно гэнэ. НГН ТЭНЭГ ХУУЛИА ЗАСАААСАЙ ????????? БИД ЯАХ БОЛЖ БАЙНА. ТАНХАЙЧУУДАД АШИГТАЙ ХУУЛЬ ХИЙЖЭЭ!!!!!!!!!!

Зочин [182.160.36.176] 2019-10-22 05:33:54

Битгий худлаа мэдээлэл тараагаад байгаачээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.