БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Завхан аймагт ажиллав

Aдмин / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт драмын театрт тус аймгийн багш, сурган хүмүүжүүлэгч, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Эхлээд сайд яамны бодлого, зорилтоо танилцуулж, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж буй шинэчлэл, сайжруулалтын явц, цаашид хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтад оролцогчдын асуулт, санал зөвлөмжийг сонссоны дараа салбарт тулгамдаж зарим асуудлыг тухайлбал, Боловсрол, соёл урлагийн газар болон зарим сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг 2020 оны Улсын төсөвт сайдын багцад багтааж, шийдвэрлэхээ илэрхийллээ.

Сайд Завхан аймагт ажиллах үеэрээ Цагаанчулуут, Тэлмэн сумын дунд сургууль, сурагчдын дотуур байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзав.

Завхан аймгийн хувьд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа 6 настай, ялангуяа малчдын хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өөрийн гэр шиг нь тухлаг нөхцөл боломжоор хангахын тулд “Гэр өргөө” төслийг бүх суманд хэрэгжүүлж байгаа юм байна. Дотуур байрнаас илүү тухлаг бөгөөд тусгай багш, асрагчтайгаараа онцлог гэж Цагаанчулуут сумын сургуулийн захирал М.Нямсүрэн тайлбарлаж байлаа.

Тэлмэн сумын хувьд хүн амын төвлөрөлтэй холбоотойгоор хүүхдийн тоо өсч, сургуулийн ачаалал нэмэгдэх болжээ. Тиймээс хичээлийн байрыг өргөтгөх, эсвэл их засвар хийлгэх талаар сайд анхаарч ажиллана гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл

ktrvtntltv [123.185.201.181] 2021-08-20 02:42:28

Мэдээ.МН ktrvtntltv http://www.gy8p3cp96r18c3bd4588wx34p0o3dy7ys.org/ [url=http://www.gy8p3cp96r18c3bd4588wx34p0o3dy7ys.org/]uktrvtntltv[/url] <a href="http://www.gy8p3cp96r18c3bd4588wx34p0o3dy7ys.org/">aktrvtntltv</a>

iwzvpwboi [222.172.23.141] 2021-02-20 12:51:12

Мэдээ.МН <a href="http://www.ge1v5vkcz7httl9814379010k1q1fh7ds.org/">aiwzvpwboi</a> [url=http://www.ge1v5vkcz7httl9814379010k1q1fh7ds.org/]uiwzvpwboi[/url] iwzvpwboi http://www.ge1v5vkcz7httl9814379010k1q1fh7ds.org/

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 21:36:01

casino bonus codes gold fish casino slots <a href=" http://onlinecasinouse.com/# ">online casino slots </a> casino play http://onlinecasinouse.com/# - online casino

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:05

Зочин [103.229.120.213] 2019-10-22 09:56:21

Энэ сайд улсын мөнгө үрэлгүй гэртээ хэвтэж байсан нь дээр Одоо юу ч хийгүй юу хусахаа шиншилнэ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.