С.Цэрэнчимэд Дэлхийн цэргийн наадмаас хүрэл медаль хүртжээ

Н.Алтанцэцэг / Спорт

Дэлхийн цэргийн спортын VII наадам аравдугаар сарын 18-нд БНХАУ-ын Үхань хотод нээлтээ хийсэн. Энэ наадмын чөлөөт бөхийн төрөл өчигдөр /2019.10.21/ эхэлсэн бөгөөд манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд барилдаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд 2014, 2016, 2017, 2018 оны цэргийн дэлхийн аварга, БНХАУ-ын бөх Ли Хуид 6:3-аар ялагдсан байна. Ингэснээр гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн цэргийн наадамд үзүүрлэсэн Монголын чөлөөт бөхийн хоёр дахь тамирчин болжээ.

“Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нь “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.144] 2019-10-23 10:59:39

2014on ni 2delhiin awragatai ymuu mongo ymuu hurel ymuu

Зочин [192.82.70.16] 2019-10-23 10:13:21

Баяр хургие !

Зочин [64.119.27.2] 2019-10-23 09:52:55

Яван муудаж байгаа эмэгтэй бөх дөө хөөрхий энэ Цэрэнчимэд

Зочин [202.179.27.163] 2019-10-23 09:35:44

манайхан хүрэл л авдгийшдээ

G [192.82.75.12] 2019-10-23 09:07:16

XYREL YUMU MUNGU YUMUU


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.