Монгол сурагчид “Дээвэр дээр суудаг Карлсон”-ы зохиолчийг хүндэтгэн дурсав

Л.Батцэнгэл / Боловсрол

Монгол Улс Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн төв номын сангийн хамт олон Шведийн Элчин сайдын яамтай хамтран нийслэлийн ЕБС-иудын дунд аравдугаар сарын 15-нд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ” жүжигчилсэн тоглолтын уралдаан, 29-30-ны өдрүүдэд Шведийн Их сургуулийн хүүхдийн уран зохиолын багш, хүндэт профессор Елена Друкер багшийн сургалтыг явуулсан байна.

image

Сургалтад номын санч, оюутан залуус, хүүхдийн зохиолчдын төлөөлөгч нийт 60 хүн оролцов. Сургалтад хамрагдагсад Швед улсын хүүхдийн уран зохиолын тоймтой танилцаж, Монгол Улсын хүүхдийн зохиолчид Елена багштай харилцан ярилцаж туршлага солилцжээ.

Өчигдөр харин 14-17 цагт Астрид Линдгренийг хэн сайн мэдэх вэ” жүжигчилсэн тоглолтын уралдааны сүүлийн шатанд шалгарсан СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 4в ангийн “Урт оймст Пиппи”, БЗД-ийн 21дүгээр сургуулийн 4д ангийн “Жаалхүү ба Карлсон”, БЗД-ийн 111дүгээр сургуулийн долоодугаар ангийн “Дээрэмчний охин Рони”, “Урт оймст Пиппи”, 58дугаар сургуулийн наймдугаарр ангийн “Жаалхүү ба Карлсон” зэрэг зургаан багийн сурагчдын тоглолтыг үзүүлсэн юм.

Сургалтын нээлтэнд БСШУСЯ-ны Соёлын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн, мэргэжилтэн Б.Баяраа, Шведийн элчин сайдын яамны төлөөний газрын төлөөлөгчид, номын санч, хүүхдийн зохиолчид оролцлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.