Үс засуулбал өнгө зүс сайжирна

Aдмин / Нүүр

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээ сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын билгийн тооллын 6. Санчир гараг. Суулга одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр.

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий

Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.


Сэтгэгдэл

LAM [125.30.108.209] 2019-11-02 10:32:22

LAM nar shaahaa boliyo. Nar mandval zuunees mandana gej mergend chini buuvuu?

Hahaha [125.30.108.209] 2019-11-02 10:31:14

Hahaha. yooyo. bolildoo LAM ugai naraa. Boroo orvol deerees oroh uu???


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.