Гурван суманд үлийн цагаан оготно устгалын төхөөрөмж гардууллаа

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй малчин өрхүүд болон аймаг, сумын төвийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэн, ядуурлыг бууруулах зорилго бүхий “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд өнөөдөр Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрцогт сумдад нийт 23 сая төгрөгийн өртөг бүхий 60 ширхэг үлийг цөмлөгч, утагч багажийг гардуулан өглөө.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд дээрх гурван суманд иргэдийг сургалтад хамруулан, сургалтын танхим тохижуулах, мал угаалгын долоон ванн, таван гүний худгийг ашиглалтад оруулах зэрэг бизнес эрхлэлт, мал үржлийн ажлыг дэмжин 350 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Мөн ирэх онд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөж байгаа ажээ.

Тус төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас санхүүжүүлж байгаа бөгөөдДундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүсэлт тавьсны дагуу 2018 оноос эхлэн хэрэгжин, 2021 оныг дуустал үргэлжлэх юм.


Сэтгэгдэл

temuujin [202.9.44.163] 2019-11-03 12:27:47

Энэ нөгөө энэтхэгийн харх барьж иддэг гуйлгачидад тарааж өгдөг төхөөрөмж байх шиг байна шд. Хахаха

УБ - ХОТ -ын ИРГЭН [66.181.186.32] 2019-11-03 09:55:41

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭД УИХ- ын ГИШҮҮДТЭЙГЭЭ НИЙЛЭЭД НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВНА БАЙГАА ОЧИХОД ХЭЦҮҮ Л БОЛСОН ХАРАГДАХ ЮМ

Зочин [103.212.118.171] 2019-11-02 17:45:52

Улаанбаатар хотын Зуслангийн бүсэд ч гэсэн хулгана маш ихболсон байна лээ хаа сайгүй хулганад ухуулсан өвсгүй болсон овоорсон хар хөрс байна лээ, яагаад олширсон юм бол хэзээ устгах юмбол

Буруу арга хэмжээ [103.10.21.44] 2019-11-02 13:51:48

Маш олон жил дараалан өвс ургасаар газрын хөрс үндсээр ширэлдэж хатууран дахиж өвс ургах боломжгүй болдог. Ийм үед байгаль өөрөө цэвэрлэгээ хийдэг. Үлийн цагаан оготно бол байгалийн цэвэрлэгч юм шүү дээ. Үлий нэг газраа удаан байдаггүй, үсрээд л 2-3 жил болоод хөрс сийрэгжүүлчихээд нүүгээд явчихдаг. Түүнээс хойш тухайн нутаг маш сайхан соргог ногоон бэлчээртэй болдог. Хэдэн сая оготны ялгадас жинхэнэ бордоо болдог. Хэрэв үлийг алж устгавал тухайн нутаг хэдхэн жилийн дараа цөлжиж юу ч ургахгүй болно. Тэр үед ямар ч үлий тоож ирэхгүй.

цөлжилтөөс аврах цагаан нөмрөгт [182.160.38.219] 2019-11-02 13:27:57

http://www.choibalsan.mn/index.php?newsid=27238

цөлжилтөөс аврах цагаан нөмрөгт [182.160.38.219] 2019-11-02 13:25:52

touristinfocenter.mn/news_more.aspx?CateID=0&NewsID=1919

Зочин [203.91.118.180] 2019-11-02 12:32:10

энэ жил Завхан орсон. Завханы Яруу сум үлийн цагаан огтондоо бариулсан байна лээ

Зочин [202.9.43.241] 2019-11-02 12:00:13

Төв аймаг ороход үлийн цагаан оготно маш их байсан. Тэднийг устгаач. Үлийн цагаан оготно бэлчээрийг сүйтгэж өвс ургамалыг дахин ургахааргүй болтол нь сүйтгэж байна.

Зочин [66.181.184.121] 2019-11-02 10:48:58

hi ene tosold oworhangai aimag hamragdaj boldoggui yumuu ulin tsagaan ogotno arai l dendlee


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.