Тагнуулын ерөнхий газрын Ховд, Архангай аймаг дахь хэлтсийн байр ашиглалтад орлоо

Aдмин / Орон нутаг

2018 онд Тагнуулын ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь хэлтсийн байрыг шинээр барьж, ашиглалтанд оруулсан бол энэ онд Төв, Ховд, Архангай дахь газар, хэлтсийн байрыг шинээр барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж ажилласан. Төлөвлөгөөний дагуу Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газар, Архангай аймаг дахь хэлтсийн байрыг шинээр барьж улсын комисст хүлээлгэн өгсөн. Нээлтийн арга хэмжээнд ТЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Энхсүх, Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ болон ТЕГ-ын удирдах бүрэлдэхүүний төлөөлөл, тус аймгууд дахь газар, нэгжийн удирдлага, түүнчлэн аймгийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо. ТЕГ-ын Ховд аймаг дахь газар 1926 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 33 дугаар тогтоолоор Чандмань уулын аймгийн Жаргалант хошуунд анги байгуулахаар зааснаар эх суурь нь тавигдсан. Тус анги нь ДХГ-ын аймгуудад байгуулах ангийн заавар дүрэм ёсоор хувьсгалыг эсэргүүцэх, хулгай дээрэм хийх, нууц мэдээ нэвтрүүлэх, албан тушаалд гар буруу хэрэг үйлдэх, албан ажил хийдүүлэх, хууль завших, бараа зүйлийг гаалиас далдлах зэрэг үйлдлүүдийг тус аймгийн дотор илрүүлж, таслан зогсоох үүрэгтэй ажиллаж байжээ. Өнөөдөр тус газар нь тагнуулын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх нэг нэгж болж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа болно.


Сэтгэгдэл

Ажигч [103.26.193.105] 2019-11-04 01:02:20

Ховдын зэрэг сумын цогц суваргыг нурааж доромжилсон үйлдэл яасан вэ,тагнуулчидаа!! Даварсан буруу номтнууд газар нутаг руу орж тэлэх гэсэн санаархал шүү?! Хэн гэдэг нь их тодорхой байгаа?! Тэднийг өөгшүүлэгч турк,гадны мулла нар трээд шууд л ховд,баянөлгийг злрьдог гэж байгаа?! Нөгөө алан хядагч нар аас,рагалан бутаргагч нар зүрлэсэн байгаа байх шүү?! Сайн ажилла гэж байртай болгосон байх?! Үр дүнгийг гь харья байз???..,

Зочин [66.181.188.38] 2019-11-03 14:51:24

Эмнэлэгтээ ор аваад өгчихгүдэн

Зочин [202.21.108.84] 2019-11-02 22:07:15

Хятадуудыгаа

Zochin [172.58.45.42] 2019-11-02 18:19:18

Malnuudaa iim ontsgoi obyekt haana baidag n busad orond il baidaggui yum daa,erguunuud nerteigeer n ajillagsadiig n nertei ustai yarIlgaad bicheej.hereenuudee

Баатар [202.126.88.57] 2019-11-02 15:28:07

Баян өлгий аймагт тагнуулын байгууллага ач холбогдол өгч сайн ажиллах хэрэгтэй шүү

Зочин [202.126.88.57] 2019-11-02 15:27:39

Баян өлгий аймагт тагнуулын байгууллага ач холбогдол өгч сайн ажиллах хэрэгтэй шүү

Зочин [150.129.141.39] 2019-11-02 18:28:38

Tiim shu demjij bna. Naad hasaguud chin araas hutga shaadag shaitanuud shu.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.