"Их хуур" хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан эхэллээ

Aдмин / Энтертайнмент

Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улc төрийн товчооны 1956 оны 02 cарын 17-ны өдрийн 44-р тогтоолд: “Монгол үндэcний хөгжмийг cэргээн явуулах тухай” заалтын дагуу үндэсний хөгжмүүдээс бүрдсэн найрал хөгжмийг байгуулахыг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржид даалгасан байдаг. Тухайн үед хөгжим урлан турших cалбарын хөгжмийн урлаач нараар бүтээлгэж, найрал хөгжмийн бүрэлдэхүүнд оруулcнаар 1961 он гэхэд анхны “Их хуур хөгжим” бий болcон түүхтэй.

Харин мэргэжлийн сургалтын хувьд 1987 онд Хөгжим бүжгийн дээд сургуулийн 50 жилийн ойгоор контрбасс хөгжмийн багш Л.Баасанхүү Монгол Улсын үндэсний урлагт мэргэжлийн их хуур хөгжимчин хэрэгцээтэй байгааг харгалзан, их хуур хөгжмийн сургалтыг анхлан бий болгох хариуцлагатай албыг хүлээн авч байсан аж.

Монголын их хуур хөгжимчдийн улсын анхдугаар нээлттэй уралдаан 2019 оны 10 сарын 30-наас 11 сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү анхдугаар уралдааны 4 ангилалд нийт 28 их хуур хөгжимчид ур чадвараа сорин оролцож байна.Их хуур контрбасс хөгжимчдийн санаачилсан уг уралдааныг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж, Монгол Улсын Консерватори, Соёл урлагийн их сургууль хамтран ажиллаж байна.

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.69] 2019-11-03 04:42:28

Yostoi.mundag..hudulmurvh.bagsh.nar.hugjimchid.amjilt..husey


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.