Б.Болор-Эрдэнэ: Хоёр жилийн өмнө дасгалжуулагч маань “Бидэнд олимпод оролцох боломж байгаа” гэж хэлж байсан

Ц.Анударь / Спорт

Японы Уцуномияд болсон FIBA 3x3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарласан. Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд багийн спортын төрлөөр өрсөлдөх эрхтэй болсон билээ. Тэгвэл энэхүү гайхалтай үйл явдлын гол баатрууд болох Спортын мастер Б.Болор-Эрдэнэ, Спортын мастер Э.Чимэддолгор нартай ярилцлаа.

- Юун түрүүнд олимпийн эрх авсанд баяр хүргэе ээ. Энэ талаар яриагаа эхлүүлье. Тэмцээний талаар ярихгүй юу?

- Бид хэд 2019 оны тавдугаар сараас эхлэн олимпийн оноо цуглуулах тэмцээнүүддээ оролцож эхэлсэн. Хамгийн эхний тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр тэмцээнд шилдэг дөрөвт багтсанаараа оноо маань нилээн өссөн. Түүний дараачаар FIBA-гаас зохион байгуулдаг “Women series” гээд олон улсад болдог эмэгтэй сагсан бөмбөгчдийн лигийн тэмцээнүүдэд оролцсон. Нийтдээ есөн тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд таван тэмцээнд нь оролцсон. Нилээн амжилттай оролцсон болохоор оноогоо ахиулж чадсан.

Багийн спортоор олимпын эрх авсандаа одоо болтол итгэж өгөхгүй л байна

- Монгол Улсын хувьд багийн спортоор тэр дундаа эмэгтэйчүүд анх удаа олимпийн эрх авлаа шүү дээ. Энэ үйл явдлын нэг хэсэг болоход ямар санагдсан бэ?

- Яг олимпод оролцох эрх авсан багуудыг зарлах шууд лайвын үеэр Япон Улс эрэгтэй баг тамирчдаа оруулах болсныг хараад эмэгтэй олимпын эрх авсан багуудыг зарлах хүртэл итгэж чадаагүй. Яг зарлах үед ч бараг итгэж өгөөгүй үнэхээр сайхан байсан. Манай багийн тамирчид одоогоор олимпын бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн байна. Тэр үеийг үгээр хэлэхийн аргагүй. Хоёр жилийн өмнө манай багийн дасгалжуулагч С.Тулга “Бидэнд олимпод оролцох боломж байгаа” гэж хэлж байсан. Тухайн үед бид нар итгээгүй л дээ. Гэтэл өнөөдөр тэр үг бодит биелэлээ олчихлоо. Зүүдлээд ч байгаа юм шиг санагдаж байна. Ийм түүхэн үйл явдлын нэг хэсэг болж байгаадаа үнэхээр их баяртай байгаа. Тэр дундаа багийн спортоор ийм эрх авсандаа одоо болтол итгэж өгөхгүй л байна.

image

- Нийт хичнээн орны багаас шалгарав?

- Нийт 168 орны багаас шалгарсан байгаа.

-Төр засгаас танай багт ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлэх үү?

- 3х3 төрлөөр хичээллэж эхэлснээс хойш одоог хүртэл төр засгаас ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй ээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Эрдэнэ сайд, МСS группын Мягмаржав захирал Оджаргал захирал, Энержи ресурс компаны захирал Батцэнгэл, багийн ерөнхий дасгалжуулагч Тулга, Мөн манай эмэгтэй багийн спонсор багийн эзэд, Цу Эрдэнэ эмнэлэг, Сомо брэнд гэх мэт. Эдгээр хүмүүсийн дэмжлэг туслалцаагаар л өдийг хүртэл явж ирсэн. Одоо Олимпод оролцох болсон учраас төр засгаас харж үзэх байх гэж бодож байгаа.

- Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хоёул чансаагаараа олимпын эрхийн болзол хангасан гэсэн. Эрэгтэй багийн хувьд яагаад мултарчихав?

- Эрэгтэй эмэгтэй багийн хувьд хоёулаа ранкын оноогоороо Азидаа хоёрдугаарт, дэлхийд дөрөвдүгээрт багтдаг. Хоёулаа орох боломжтой байсан. Гэвч Японы баг зохион байгуулагч орон гэдэг утгаараа давуу эрх эдлэж, чансаагаараа өндөр оноотой байгаа нэг багаа цагаан хуудсаар шууд оруулсан. Тэгээд эрэгтэй баг нь өндөр оноотой байсан болохоор манай эрэгтэй баг тамирчдын оронд орсон гэсэн үг л дээ.

image

- Гэр бүлийнхэн нь энэ мэдээг сонсоод маш их бахархсан байх. Хэрхэн хүлээж авсан бэ?

Э.Чимиддолгор: Гэр бүлийнхэн маань гэртээ зурагтаар үзээд байж байсан. Тухайн үед тэмцээний дүнг сонсоод уйлаад утсаар ярьсан. Одоо бол битгий гэмтээрэй, биеэ сайн бодно шүү гээд санаа зовж, догдолсон хүмүүс л байгаа.

Б.Болор-Эрдэнэ: Манай гэр бүлийнхэн тухайн үед зурагтаар шууд лайв үзэж байсан. Аав маань нилээн өндөр настай хүн байдаг юм. Аав маань энэ мэдээг сонсоод уйлсан гэж хэлсэн.

Төр засаг, яамнаас бидэнд туслалцаа үзүүлж, анхаараасай гэж хүсдэг

- Аль ч тэмцээн, уралдаанд Монгол Улсын тамирчид “бор зүрхээрээ” л оролцдог юм шиг санагддаг. Ер нь тамирчдыг хэр дэмжиж тусалдаг юм бэ?

- Төр засгаас ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй ээ. Тамирчид бид аливаа тэмцээн, уралдаанд оролцохдоо эх орныхоо нэрийг гаргахын төлөө л явдаг. Тиймээс төр засаг, яамнаасаа бидэнд туслалцаа, дэмжлэг үзүүлээсэй гэж хүсдэг. Монгол Улсад Сагсан бөмбөгийн спортоор мэргэжлийн тамирчин байх хэцүү, бүгдээрээ л өдөр нь ажлаа хийгээд орой нь бэлтгэлээ хийдэг, дан ганц сагсаа тоглоод цалин аваад явдаг хүмүүс ховор. Ихэнхи нь хоббигоороо сонирхогчийн түвшинд тоглодог доо. Манай эмэгтэй багийн хувьд бол гурван сарын өмнөөс мэргэжлийн баг болсон. Яам, төр засгаас дэмжиж туслаасай, анхаараасай л гэж хүсдэг дээ. Олимпод оролцоход туслалцаа үзүүлэх байх гэж бодож байна.

- Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхэнд халуун баяр хүргэе.


Сэтгэгдэл

y [202.21.122.166] 2019-11-08 13:01:20

goe shvv ohidoo amjilt

Зочин [103.20.152.50] 2019-11-06 11:13:23

Сайн бна. Баяр хүргэе. Төр гэж юу билээ. Хүсэл мөрөөдөлд чинь боломж олгосон. ГУРВАН САЯ АСУУДАЛ БАЙГАА. өөрсдөө бүтээдэг зүй тогтолтой ...

Manai emegteichyyd eremgii syy!!! [148.60.92.227] 2019-11-05 20:46:51

Manai ohidyyd neg chigleh yum bol ch diildehgyi dee!!!ta nar harj l baigaarai!!!

hmm [70.89.164.49] 2019-11-05 01:23:47

Mongol ohiduud uneheer mundag. TSaashid amjilttai orooroi.

Ганаа [202.72.244.219] 2019-11-04 12:56:46

Охид минь Олимпийн эрх авахад магнай тэнийн баярлалаа. Тулга дасгалжуулагч маш сайн байна. Амны билэгтэй залуу даа.

Зочин [66.181.184.11] 2019-11-04 12:55:50

Мэргэжлийн тамирчдыг төрөөс дэмжих ёсгүй. Олимпод ороход нь бол харин зардлыг нь даах байлгүй дээ. Олимпод ядаад ганц хоёр хожоорой доо. Амжилт хүсье!

Зочин [202.126.88.208] 2019-11-04 17:00:39

Дүпийн дүп гар байна даа. Бөгс долоогч хог

Зочин [66.181.170.82] 2019-11-04 12:14:48

Мундаг юмаа Уншихаар л огшоод байхын олимпоос медаль зулгаах байхаа

Зочин [202.9.42.196] 2019-11-04 11:53:20

Эдний оронд эрэгтэй баг орох байсын.энэ хэд ч найдваргүйшдэээ

Зочин [202.126.89.114] 2019-11-04 11:56:39

Атаархаад шааассссс

Zochin [59.153.85.72] 2019-11-04 11:50:50

Mundag mundag olimpiin avraga bolooroi itgej baina amjilt!!!!!!!!!!!!

adf [66.181.161.48] 2019-11-04 11:09:49

eooe hun harah tsarainii unen aimshigiin matarnuud bna kkkkkkkkkk ednii deer garsan eriin boov bosoh uu pohahaha

Зочин [202.179.24.153] 2019-11-04 10:34:03

Д.Ганзул болон багийн мундаг охиддоо амжилт хүсье

Bolor [202.126.89.94] 2019-11-04 09:34:41

Гайхалтай охид өөрөө оролцох гэж байгаа юм шиг баярлаад сууж байна хэхэ

Зочин [202.126.88.150] 2019-11-04 08:12:19

Mundag ohiddoo haluun bayar hurgie ulsaas mash ih anhaaral handuulah heregtei


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.