Хоригдлуудын ажилласан цалинг нь дутуу бодож олгодог байжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Төв аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй, 415 дугаар хаалттай хорих ангиудад ял эдэлж байгаа хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг хуульд заасны дагуу олгож байгаа эсэхийг төлөвлөгөөт бусаар шалгажээ.

Шалгалтаар дээрх хорих ангиуд нь “Хоригдлын хөдөлмөрийн норм, цалин хөлсний үнэлгээг тогтоох журам”-д заасны дагуу “хөдөлмөрийн жишиг норм тогтоох зөвлөл” байгуулаагүй, мөн нарийн мэргэжил, онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн нормыг тогтоогоогүй, хоригдлын хийсэн бүтээгдэхүүнийг заавар, журмын дагуу үнэлээгүй, хоригдлын хөдөлмөрийн үнэлгээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэт доогуур тооцдог, ажилласан цалинг нь дутуу бодож олгодог зэрэг нэлээдгүй зөрчил илэрсэн байна.

Хоригдлуудын ажлын хөлсийг буруу тооцон олгож байгаа нь тэдний бусдад учруулсан хохирол төлбөрийг хийсэн ажлын хөлснөөс нь төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэх үр дагавартай юм.

Төв аймгийн прокурорын газраас 417 дугаар нээлттэй, 415 дугаар хаалттай хорих ангийн дарга нарт прокурорын шаардлага хүргүүлж, илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин гаргахгүй байх үүрэг өгчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 215 дугаар зүйлд:

  • 215.1.Хоригдолд хийсэн хөдөлмөрт нь тооцож хөлс олгоно.
  • 215.2.Гэрээний үндсэн дээр хоригдлыг хөдөлмөрлүүлсэн ажил олгогч хоригдлын хөдөлмөрийн хөлсийг хорих ангийн дансанд шилжүүлнэ.
  • 215.3.Хорих анги хоригдлыг өөрийн үйлдвэрлэл дээр хөдөлмөрлүүлсний болон энэ хуулийн 215.2-т заасны дагуу шилжиж ирсэн хөлснөөс шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр, хоригдлын буруутай үйлдлээс хорих ангид учирсан хохирлыг суутгаж, үлдэх хэсгийг хоригдлын нэрийн дансанд төвлөрүүлнэ.
  • 215.4.Хоригдол энэ хуулийн 215.3-т заасны дагуу зөвхөн өөрийн нэрийн дансаар дамжуулан нэн тэргүүний хэрэгцээт хүнсний болон ахуйн барааг сар бүр авах бөгөөд үлдсэнийг суллагдах үед өөрт нь олгоно.
  • 215.5.Хоригдлын хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга батлах бөгөөд хоригдлын хөдөлмөрийн үнэлгээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
  • 215.6.Хоригдлын нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээг зах зээлийн доод үнэлгээнээс багагүй байна гэж заажээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.89] 2019-11-11 12:00:11

төрийн байгууллага ийм л байдаг ухвал их юм гарнаа

Kkk [66.181.189.127] 2019-11-07 12:57:48

Shuud zailuulaach sdanuudiig medej bsn l bgaasht

Зочин [66.181.182.47] 2019-11-06 01:06:43

Ерөнхий газрын дарга даамлынхаа бөөрөнд наалдсан сэтэр зүүсэн хэдэн хүүхнүүд ч доод тушаалтнуудтайгаа нохой мэт хаьцдаг штэ. Хориндол байтугай ажилтан албан хаагчдынх нь эрх зөрчигддөг хэвийн үзэгдэл болсон ялүарсан мафижсан газар

Zochin [202.131.225.197] 2019-11-05 17:53:24

Horigdol bitgii hel ajiltan alban haagchidtaigaa darga nar ni nohoi shig haritsdag. Bainga l pizda, novsh geh yu ch bish. 401-r horih angiig shalgaasai. Ajillagsadaasaa mungu garguulj shorongoo zassan. Gadaadiin zochid irne geed beldej baigaa ni ter. Tsaanaa tailagnaagui baigaa daa. Ulsiin munguur zassan um shig l baigaa bh. Hunii erh unendee zurchigdsun gazar. Ajiltnuud ni yag shorond baigaa horigdluudaasaa yalgarah um baihgui

zochin [109.131.252.157] 2019-11-05 17:40:51

65 tonood baihad .. man iin tomilgoonii 120 000 deerzmchin huu shaana shvvdee.. oims tvrii bandaash hoshnogniihoo nvhend hvrtel alt chiheed hileer garna

Irgen [43.250.126.59] 2019-11-05 15:54:46

Namarjin haltaital ajiluulad surtei ni argagui buund ni duudaad tsalin 15000 gej helsen gesen ter ni tegeed huurhii bhgui gar der iim l bga sh de horih ... r angi er ni horih angid hunii erh ih zurchigduj bga shu

Зочин [59.153.87.24] 2019-11-05 15:21:43

ingeed l boloo yu, ter tsalin mungu dutuu olgoj aldaa gargasan novshnuudiig horigdol bolgo shudarga yos


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.