Т.Аюурсайхан: Төлчихсөн татварыг дахин давхар төлнө гэдэг буруу

Ц.Анударь / Эдийн засаг

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-ийн тухай журмын шинэчилсэн заалтын цэцийн дүгнэлт гарчихсан. Үндсэн хууль дээр тодорхой зөрчил байсан учраас шийдвэрээ гаргасан байх гэж үзэж байгаа. Яг тухайн үед нь би “Татварыг давхардуулж аваад байна шүү дээ. Энэ чинь Үндсэн хуультай нийцэх юм уу” гэдэг асуудлыг дэвшүүлж байсан. Үүнийг Сангийн яамнаас тайлбарлахдаа “Давхардуулахгүй. Яагаад гэвэл хуулийнхаа 47.7-д давхардуулж авахгүй гээд заачихсан байгаа” гэж хэлсэн.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа гаргасан алдаагаа нэн даруй засах хэрэгтэй

“Гэхдээ аливаа хуулийн зүйл, заалт болгон Үндсэн хуульд нийцэж байх ёстой. Үндсэн хуулийн цэц тухайн хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн үү, эсвэл зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн үү гэдгийг хэлэлцэж, шийдвэрээ гаргах эрхтэй. Үүнийг Сангийн яам өргөн барихдаа буруу тайлбарыг өгч, хууль батлуулахдаа хариуцлагагүй хандсан байна гэж ойлгож байгаа. Тиймээс үүнийгээ нэн даруй засаж, төсвийг эрсдэлгүй болгох, аж ахуйн нэгжүүдийн нөөц ашигласны төлбөрөө хуулийн дагуу төлөх нөхцлийг яаралтай бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Татварын хуулийг өргөн барихад маш олон асуудлууд байсан. Зарим зүйлсийг орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. Эдгээрийн нэг нь АМНАТ-ын шинэ заалт байна л даа. Татварыг давхардуулахгүй төлөх ёстой. Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг бүгд өгөх ёстой. Гэхдээ олборлолтын шатанд нь төлчихсөн татварыг үйлдвэрлэлийн шатанд нь дахиад авна гэдэг буруу. Ингэж давхардуулж болохгүй. Нэг удаа заавал авах ёстой. Гэтэл одоо хэн ч төлөхгүй нөхцөл байдал руу оруулж байна”

АМНАТ-ын хуулийн заалтад Сангийн яам, Уул уурхайн яамөөр өөр байр суурьтай байна

“Сангийн яам, Уул уурхайн яамхуулийн заалтан дээр өөр өөр байр суурьтай байгаа. Засгийн газраас өргөн барьж байгаа бол байр сууриа нэгтгэх ёстой. Хуулийг засаж залруулах Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулаад Улсын их хурал, байнгын хороо хуульд өөрчлөлт оруулах эрхтэй. Тэгээд энийгээ хийе гэхээр хоёр яамны байр суурь зөрчихөөд байна. Тийм учраас УИХ-ын дарга захирамж гаргаж, эдгээр яамдын байр суурийг нэгтгээд яаралтай зөрчлийг арилгах талаар ажлын хэсэг гаргачихсан байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбогдуулан Улсын их хурал хуулинд өөрчлөлт оруулж, энийгээ засна” гэв.

Хууль зүй, Гадаад харилцаа, Сангийн яамны сайд нар хариуцлага хүлээхгүй байгаа нь ичгүүртэй хэрэг

Мөн өчигдөр болсон эдийн засгийн байнгын хорооны ээлжит хурлын үеэр “Саарал жагсаалт”-ын асуудлыг хөндсөн бөгөөд энэ асуудалд зөвхөн “Монгол банк” үүрэг хүлээх биш Засгийн газар болон холбогдох яамдын удирдлагуудад хариуцлага оногдуулах ёстойг гишүүдийн зүгээс хэлж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Саарал жагсаалт”-д орсон хариуцлагыг Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд нараас нэхэж, хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа нь ичгүүртэй байгаа”-г онцолсон юм.

“Манай оронд хариуцлага хамгийн ихээр дутагдаж байна”

Тэрбээр “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудлаар тодорхой хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Манай оронд хариуцлага хамгийн ихээр дутагдаж байна. Аливаа алдаа дутагдал гаргачихаад өөрсдийгөө хаацайлдаг, бусад нь түүнийг хаацайлдаг. Ингэж толгойг нь илсээр байвал дараагийн алдаа дутагдал гарна. Үүнээс болоод төр нь хариуцлагагүй болчихсон. Тиймээс анхнаас нь хариуцлагатай, ёс зүйтэй байх хэрэгтэй. Алдаа дутагдал гаргах юм бол хариуцлагыг нь үүрүүлдэг байвал дараа дараагийн хүмүүс нь анхааралтай, хянамгай ажиллана.

Тэгээд хариуцлагыг зөвхөн энэ хоёр хүнээр хязгаарлах юм уу, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний зөвлөлийг Хууль зүйн сайд тэргүүлдэг. Бүрэлдэхүүнд нь “Сангийн сайд, Гадаад харилцааны сайд болон төрийн эрх бүхий хууль сахиулах байгууллагын удирдлагууд багтана” гээд заачихсан. Ялангуяа Үндэсний зөвлөлийг Хууль зүйн сайд ахалдаг. Тэгэхээр дэд сайд нь, Хууль зүйн яам нь энэ мөнгө угаах болон терроризмтай тэмцэх чиглэлээр юу ч хийгээгүй гэдгээ хэлж байгаа юм. Бүх л бүтэн салбарыг хөдөлгөх ёстой байсан боловч юу ч хийгээгүй. Үүний төлөө Хууль зүйн сайд, Сангийн яамны сайд ямар хариуцлага хүлээх вэ. Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Сангийн яамтай хариуцлага ярих ёстой юм биш үү” гэсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:03

Зочин [66.181.187.208] 2019-11-07 12:41:25

Та нар батлаа биздээ. Сангийн яам асуудал оруулаа биз. Битгий еерсдеесее зайлуулаад бай.

Ard [202.55.188.85] 2019-11-07 02:54:44

Za zaluu min owoo zow yaridag bsnaa ygd elii balai yum yariad yawchwaa!!!! Dawhardsan tatwar ogt bhgui shu uund!!!! Dotor n ajilladag alban haagchiin huwid heley

erhembayar [202.9.45.240] 2019-11-06 13:50:39

ayuraa bitgii poprood bai hol ochj huts medleggui bj meddeh ym shig chalchihaa bolioo

Irgen [66.181.161.108] 2019-11-06 12:28:50

Ayursaihan naadahaa zov oilgooch.Buruu shiidver gargasan avilgachin chin gadaad ulsad shorond orloo.Odoo nolooguigeer dahiad neg unshaach.Hurelbaatariin zov l baina sh dee.

Монгол [192.82.70.200] 2019-11-06 09:09:27

Нарантуул, Дүнжингарав, Өгөөмөр, Хархорин зэрэг захуудыг НӨАТ-ын баримт өгдөг болгооч ээ. Татварынхан юугаа хийдэг байнаа. Сайхансамбуу, Наранхүү, Ө.Энхтүвшин нараас авилгал шаачихаад амаа таглуулаад гөлийж байхаар ажлаа хийгээч ээ. Хууль хэрэгжээд олон жил боллоо. Гудамжны ТҮЦ хүртэл баримт өгдөг боллоо.

Шударга ёс [202.126.89.101] 2019-11-06 04:36:16

НӨАТ гээд буцааж өгөх ёстой юмыг бас буцааж өгөхгүй, давхар татвар ч юм шиг, луйвар ч юм шиг, азаар хождог сугалаа ч юм шиг заваарсан юм хийгээд байна. Түүнийг бас цуцлаад, хуулийн дагуу 10 хувиа авдаг болгох хэрэгтэй. Ингэвэл оны эцэст таны авдаг 200 мянган төгрөг 1 сая төгрөг болох ёстой, угаасаа ч ийм байх ёстой.

Boli boli [98.253.30.34] 2019-11-06 03:59:39

Hudla hudla iym yarij bgaad l arduur n 2 oroo bairnas oor iymgui bsnaa boon 2-3 davhar zuslanfiin baishin yadag iim iideg unetei oronsuutsuud zarj urdeg tom garuun realtor 4 jiliin dotor bolchihson nuhor doo.

Монгол [192.82.70.200] 2019-11-06 01:57:27

2-3 удаа оготны шээс шиг юм авч байхаар ганц удаа 40-50 хувиар авчихаач дээ.

Монголхүү [192.82.70.200] 2019-11-06 01:55:40

Энэ банди чинь харин ашигт малтмалынханаас авилга шааж дээ. Манайхан ч гэж давхардуулахгүйгээр нэг удаа олигтойхон авчихаач дээ.

ЗОЧИН [202.180.220.172] 2019-11-06 00:56:07

АЮУРСАЙХАН ГУАЙ ХЭТЭРХИЙ ПОПРООД ТЭНЭГТЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ. ЧИ ҮНЭХЭЭР ЭДИЙН ЗАСАГЧ ХҮН МӨН ЮМУУ. ЯМАР Ч ИРГЭН ААН ОРЛОГО ОЛЖ БАЙГАА БОЛ ТҮҮНЭЭСЭЭ ТАТВАР ТӨЛӨХГҮЙ ЗУГТАНА ГЭДЭГ БОЛ ГЭМТ ХЭРЭГ. ДАВХАРДУУЛЖ АВААГҮЙ ЗӨВХӨН ОЛСОН ОРЛОГО БҮРЭЭС НЬ АВЧ БГААГ МЭДЭХГҮЙ БОЛ ЗАЙГАА ТАВЬ. БИТГИЙ МОНГОЛЫН ТӨРД ЭРГҮҮТЭЭД ГАЙ БОЛ. ЧИНИЙ ДЭРГЭД ХҮРЭЛБААТАР БОЛ ЭДИЙН ЗАСАГЧ ЧИ ХАРИН ХЭН Ч БИШ БАГАБАНДИЙН ЦҮНХ БАРИГЧ БАЙЖ БАЙГААД АЛБАН ТУШААЛ ЭРХ ЯМБАНЫ ҮНЭРИЙГ ЭРТ МЭДЭРСЭН МУУ НОХОЙ. БАГА ГАЙ БОЛ. ЧИНИЙ НААД УЛС ТӨР ЧИНЬ ХОЛ ЯВАХГҮЙ

Зочин [202.126.89.237] 2019-11-06 02:41:36

Аюурсайханы зөв. Энэ бол ашгийн биш нөөц аүиглсаны татвар хураамж. Харин олборлогчоос аваад ашигласан ААН бүтээшдэхүүн бордуулсны ашгийн татвараа төлнө. Ойн гоожинг мод бэдтгэгч төлөхөөс мод авч тооно хийсэн хүн төлддөггүй. Сангийн яам луйварчин юм уу

иргэн [107.167.107.173] 2019-11-06 00:47:18

юу хуцаад бна ард түмэн өдөр болгон татвар төлж бгаа ашигт малтмал татвар төлөх нь зөв өдөр бүр


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.