Иран өнөөдрөөс эхлэн уранаа 5 хувь хүртэл баяжуулна
ТЕХРАН. /ISNA/. Иран улс 11 дүгээр сарын 6-наас Фордоу үйлдвэрт ураныг 5 хувь хүртэл баяжуулж эхэлнэ гэж тус улсын Цөмийн эрчим хүчний байгууллагын дарга Али Акбар Салехи мэдэгджээ.
“Цөмийн гэрээ байгуулахаас өмнө “Иран Фордоуд ураныг 20 хувь хүртэл баяжуулж байсан. Өнөөдөр бидэнд 20 хувь хүртэл баяжуулах ураны хангалттай нөөц бий” гэж тэрбээр хэлсэн байна.
Тус байгууламж дахь центрифугийг "лхагва гарагт Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгчдийг байлцуулан хийгээр дүүргэнэ" гэж Салехи онцлон тэмдэглэжээ. Тэрбээр мөн Фордоуд уранаас гадна тогтвортой изотоп баяжуулна гэдгийг мэдээлэв.
Цөмийн хөтөлбөрийн талаар хүлээсэн Техраны үүргийг хумих шинэ үе шатыг 11 дүгээр сарын 6-нд Фордоу байгууламжийн центрифугийг ажиллуулснаар эхлүүлнэ гэж Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани мягмар гарагт мэдэгдсэн билээ.
2015 онд байгуулсан Үйл ажиллагааны цогц төлөвлөгөөнд заасны дагуу Иран улс Фордоу дахь тогтвортой изотоп баяжуулах үйлдвэрээ олон улсын ажиглагчдын хяналтан дор шинэчлэх ёстой юм. Ингэснээр энэхүү байгууламжийг цэргийн зориулалтаар ашиглах боломжгүй болно гэж үзжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:22
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:20