Дуучин Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоороо “Буянт-Ухаа”-д бут авахаа амлав

Л.Батцэнгэл / Энтертайнмент

-Т.Ариунаад гавьяат жүжигчин Б.Сарантуяа цахим хуудсаараа амжилт ерөөлөө-

Төмөрийн Ариунаа бол гайхамшигтай эрч хүчтэй дуучин. Тэртээ ерээд онд түүнийг “эрос хатагтай” гэж нэрлэдэг байсан. Үргэлж тэсрэлт хийж, гайхашруулж байдаг дуучин Т.Ариунаагийн тоглолтын сургаар үзэгчдийн дунд тэр ямар сюрприз дэлгэх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа. Түүнийг “Гайхамшигт үдэш” тоглолтондоо агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлэхэд чухамдаа үзэгч, шүтэн бишрэгчдийнх нь сэтгэл оргилон бадарч байсныг санаж байна. Ерэн найман оны хавар хамт ажилладаг сэтгүүлч залуу маань дуу хураагуур дахь нэг аяыг сонсгоод “Дуучин Ариунаа дуулах дуу юм. Жийнсэн өмдний тухай шүлэг хэрэгтэй байна. Бичээд өгөөч” гэхэд “Өмд гутлын тухай дуу гэж юу байдаг юм” гэж дооглоод өнгөрч билээ. Хожим тэр аянд яруу найрагч Д.Ган-Очир анд маань “Хуучраагүй жийнс” гэсэн шүлэг бичсэн нь чамгүй амжилт олж билээ. Цоглог цолгиун, хөглөг хөгжимлөг Ариунаа хатагтай саяхан цахим хуудсандаа “Нар ээсэн намрын налгар сайхан өдрүүд юутай сайхан. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар агсан “Тэнгэр шиг бай” хэмээх алдартай бүтээлээ хүү Д.Гангабаатартаа зориулан туурвисан. Бид энэ суу билэгт хүмүүний бүтээлээр дуу бүтээх зөвшөөрлийг үр хүүхдүүдээс нь албан ёсоор авч байсан. Ингэснээр оюуны өмчийг дээдлэх, оюуны өмчийн хулгайгаас ангид байхыг үлгэрлэсэн болов уу. Би энэ сарын 08-нд “Тэнгэр шиг бай” тоглолтоо “Буянт-Ухаа” спортын ордонд хийх гэж байна. Т.Ариунаа миний бие 2009 онд “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийснээс хойш есөн жилийн дараа та бүхэнтэйгээ дахин уулзах гэж байгаадаа сэтгэл минь их догдолж байна. Намайг бүжиг, дасгал сургуулилтгүйгээр төсөөлшгүй. Монголд хамгийн анх хувийн дасгалжуулагчтай ажиллаж, “Нэг л үдэш” тоглолтод бэлтгэх гэж Гүнт зусланд багштайгаа нэг сар бүжгийн сургуулилтаа хийж байлаа. Уран бүтээлч хүний хувьд, клип болон тоглолтын бүжиг дэглэлтэд өөрөө оролцож санаагаа гаргаж хамтран ажиллах дуртай. Бүжгээс гадна фитнессийн дасгалжуулагчидтай хамтран ажиллахдаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Ирэх баасан гарагт “Буянт-Ухаа”-д бут авцгаая” хэмээн уриалан бичсэн байсан.

“Тэнгэр шиг бай” тоглолтын арга хэмжээнд 500 гаруй хүн ажиллаж байгаа гэхээр нүсэр бөгөөд гайхалтай тоглолт болох нь тодорхой. Т.Ариунаагийн тоглолтын тайзыг бэлтгэх багийнхан Буянт-Ухаа цогцолборт ажиллаж эхэлсэн бөгөөд инженерүүдийн маш том баг ажиллаж байгаа гэнэ. Учир нь тэд тайз, дэлгэц, гэрэл хөгжмийг инженерингийн шинэ шийдэл, тооцоолол дээр хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл тайз, гэрэл, хөгжмийн найруулга бүхэлдээ тооцоон дээр тулгуурласан программ бүхий иновацийн бүтээл байх юм байна. Бүгд монгол инженерийн бүтээл байх аж. “Буянт-Ухаа” цогцолбор концертын зориулалтгүй учраас тоглолт хийхэд маш тохиромжгүй, хөгжмийн сонсогдолтонд маш их анхаарах ёстой гэдэг. Тэгвэл Т.Ариунаагийн багийнхан хөгжмийн найруулгаа цоо шинэ технологиор хийж байгаа юм байна. Хөгжмийн найруулгийн багийнхэн ч супер. Хөгжмийн найруулагчаар “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А. Болорхүү, хөгжмийн найруулгын тохироог Оки, Тэмүүжин, Наки нар ажиллаж байгаа. Тэд нарийн “хөдөлмөрийн хуваарь”-тай хүмүүс тул амсхийх завгүй ажиллаж байна. Ерөнхий продюссороор Г.Буяндорж, ерөнхий зөвлөхөөр “G Entertainment”-ийн захирал Д.Ганболд, ерөнхий найруулагчаар сая “Харанга” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан “Скин энтертаймент”-ийн захирал Б.Анар, зөвлөх найруулагчаар төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, ерөнхий менежерээр “Сүнс” хамтлаг, “Max Music Entertainment”, Б.Лхагвасүрэн Dj-OG, тайзны менежерээр “Скин энтертаймент”-ын Баажий нар тус тус ажиллаж байгаа аж.

Тэрчлэн Монгол Улсын филорманийн оркестр, “Баян Монгол” чуулгын үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын үлээвэр найрал хөгжимтэй амьд хөгжмийн хамтлаг дуулна гэхээр энд ямархуу хэмжээний тоглолт болох нь тодорхой ойлгогдоно. Т.Ариунаагийн тоглолтын гитарчнаар Адка, Билгээ, бөмбөрчнөөр Баагий, даралтат хөгжимчнөөр Болорхүү нар ажиллаж байгаа. Дуучин Т.Ариунааг бүжиггүйгээр төсөөлөх аргагүй. Өөрөө бүжиглээд дуулдаг цорын ганц эмэгтэй дуучин ч байж магадгүй. Цоглог дуучин бүсгүйн хамтрагчаар “Boomerang”, “Moon dance”, “Mongolian Entertainment”, “Nomadic” бүжгийн хамтлагууд оролцоно. Тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг бүрт тусдаа бүжгийн хамтлаг оролцож, бүжгийг тус тусдаа бүжиг дэглээч нар дэглэсэн байна. Цоглог цолгиун Ариунаа гавьяатын хувцас, make-up, үсний донж хэзээд супер байдаг. Хувцасны сонголт ч гэсэн хэзээд мөнхөд л улиг болсон донж маягийг эвдэж, байлдан дагуулж байдаг болохоор дэндүү ариун тунсаг, яруу гэгээн өнгө хэв зонхилох биз ээ. Түүний стилистээр нь Bunny ажиллаж байгаа гэхээр л гайхалтай чамин шийдэл, алмайрам Ариунааг олж харна гэдэгт эргэлзэх хэрэггүй л дээ. Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа цахим хуудсаараа дамжуулан амжилт хүссэн байна лээ. Сайхан тоглолт болох нь дамжиггүй ээ.


Сэтгэгдэл

ZOCHIN [66.181.161.127] 2019-11-10 12:34:03

AMJILT husie hun hunii bodol oor shuudee saihn l duuldag

Зочин [66.181.161.127] 2019-11-10 12:33:15

SAIHAN duuchindaa bayr hurgii amjilt hun hunii bodol oor oor yumdaa

Amar [202.55.188.87] 2019-11-08 04:40:44

Ариунааг. майлдаг. гээд. бгаа юм бол. өөрөө майлахгүй ингэж. дуулдаг. юм. гээд. дуулаад. өгчөөч чадахгүй л дээ

Үнэнтөрх [103.26.193.105] 2019-11-07 13:29:33

Нас дагаж намба суудаг. Мөн нас дагаж хүний дуулах хоолой,ур чадвар сулардаг жамтай ! Хичнээн хичээгээд ч нэг л дууриамал дүр харагдаад байдаг юм даа,тэр тцсмаа хоолойн чадваргүй хүн бүрэн тоглолт хийнэ гэж байхгүй дээ?! Хагас нь ббичлэг байх нь гарцаагүй ээ?! Нэг л хөгшин айльгүй авгайг харах байхаа...

Зочин [192.82.76.122] 2019-11-11 07:10:41

Чиний амнаас емхий ханхлаад байна!

Зочин [202.179.24.245] 2019-11-07 13:10:37

Ariyna Nasantogtox nar gadaadad xugjmiin cyrgyyli tugccun xugjmiin bolovcrolooroo ilvv baij magadgvi dyycndiinxaa xyvid yaxav dee dynd zindaanii xvvxnvvd Ariynaagiin xanilcan xani n ecun snid n bvrdcen bycdiin xurunguur xvvdegnecen bac tegeed xoyulaa ambits snynal ixtei ner tur xuutsulddug Manaixan xydal tal zacaj zycardax yum gadaadad togloxdoo Mongolcnyydaa xolgood irdeg bac byt avcan gej caixan xydal zaldag yaxav xuurxii meriilt caitai

Bazsr [83.23.240.89] 2019-11-07 05:25:26

Hugshin yamaa dund zergiin duuchin dandaa faner mayagaar maildag talbai deer duulahad oilgoson hereggui dee

zochin [192.82.64.12] 2019-11-07 03:50:22

manaihan sonin yumaa uursduu hugjij devshihiig bodohgui uuruus ni uur humuus teneg gej l bodoh yum da yana da

Зочин [202.55.188.81] 2019-11-10 03:12:08

мундаг схн дуучин,чадалтай жинхэнэ мэрэгжлийн дуучин хүн шүү дээ,та нар юу ч мэдэхгүй бж хүнийг битгийй өөр шигээ сана !!!!!малнуудааа

Зочин [192.82.65.160] 2019-11-07 01:00:30

Хамгийн гол нь үзэгчидтэйтгээ хамт биш. Өөрөө дангаараа л дуулах хэрэгтэй шүү.

Chuluun tserseg [66.181.161.29] 2019-11-07 00:00:20

Har bagaasaal duugiin sonssdog bsan mundag duuchindaa tenger shig bai togloltond n amjilt hvsie

Энхээ [202.21.108.222] 2019-11-06 23:51:49

Одоо энэ эмээг сонсох уу. Урлаг залуу насных шүү

Зочин [66.181.161.55] 2019-11-09 05:37:22

ѳѳрѳѳ орлиж ч чадахгүй мал байгаа даа

Зочин [103.229.122.128] 2019-11-06 22:45:51

Боон хэруул , атаархал болох юм биш биз ?! Муу махыг гурилд ороодог ,... гэсэн хэллэг санаанд буучих чинь ...

зочин [202.126.89.220] 2019-11-06 17:07:31

Дуулах биш яамаа шиг майлаад маш чадал муутай муу дуучин

Ene emeenuud boliiiii, $ heregtei bolsonuuuu?. Zailuul [173.66.182.181] 2019-11-06 15:53:57

Gaigui baigaa $ Ugui bolsonuu? Zailuul

Зочин [202.55.188.84] 2019-11-06 13:06:58

Mynbag chabaltai byychin shvv bee

ЗОЧИН [66.181.191.165] 2019-11-06 12:41:43

10 ЖИЛ СУРАГГҮЙ БАЙСНАА ОДОО НЭГ ГАРЧ ИРЖ "МАЙЛАХ" НЬ УУ, БИ ЧАМАЙГ МУНДАГ САЙХАН ХҮЧТЭЙ, ГОЁ ХООЛОЙТОЙ, САЙХАН ДУУЛДАГ ГЭЖ ҮЗДЭГГҮЙ, НӨХРИЙН ЧИНЬ ЗАЛИЛАНГИЙН МӨНГӨ ДУУСАЖ ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ОЛОХ АРГА УУ, 5000ТӨГ-Р ҮЗЭЭЧ Ч ГЭСЭН ЦАГНЫ ГАРЗ, ҮЗЭХГҮЙ ШҮҮ.

Hnn [219.142.99.23] 2019-11-06 14:19:34

Чи үзэхгүй бж болно. Хол очиж майл. Чи Ариунаагийн насан дээр алийгаа алдах блгүй. Уйддаггиймуу яадгий шээс чинь

buyndorj [66.181.161.63] 2019-11-06 11:24:35

Ariunaa nuhuruu zalilan hiilgeed haraad bdag ymuu esvel moneyg tsug ideed bdag yumuu buun med,olonii tanil bj ichmeer yum nugel nugeleeree garna shu

Зочин [192.82.72.186] 2019-11-09 17:30:12

Мундаг мэдрэмжтэй дуучин өөр юу хэлэх в

Зочин [1.68.99.118] 2019-11-06 10:03:06

olon hun hulhifahgui tengervshig bgaarai


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.