Судлаачид: Валютын ханш нэмэгдэж 2750 хүрэх төлөвтэй байна гэв

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ хуралдаж Монгол Улсыг “Саарал жагсаалт”-ад оруулах эсэх асуудлыг хэлэлцэж, манай улс “Саарал жагсаалт”-д орсон. Ингэснээр эдийн засагт ихээхэн сөрөг үр дагавар мэдрэгдэж, гадны хөрөнгө оруулалтууд зогсох өндөр эрсдэлтэй байгаа. Мөн гадаадтай хийх эдийн засгийн харилцаанд хүндрэл орно гэж эдийн засагчид мэдэгдэж байгаа билээ.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АМ.ДОЛЛАРЫН ХАНШ БУУРЧ ТОГТВОРЖСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Монгол Улс “Саарал жагсаалт”-ад орсноос хойших валютын ханш огцом өссөн. Одоогийн байдлаар валютын ханш тогтворжоогүй байна. Өчигдрийн байдлаар “Найман шарга” дээр ам.долларыг 2705-д аваад 2709 төгрөгөөр зарж байгаа бол урд хөршийн юанийг 386.5 төгрөгөөр аваад 387.2 төгрөгөөр зарж байна.

image

“Найман шарга”-д валют арилжаалж байгаа иргэдийн хувьд “Өнгөрсөн сарын сүүлээр огцом өссөн. Одоогоор ам. долларын ханш буурч тогтворжсон зүйл байхгүй. Валют яагаад өсөөд байгааг бид сайн мэдэхгүй. Энэ асуудалд төр засаг анхаарах хэрэгтэй байх. Бидний хувьд валютыг худалдаж авч зарах л үүрэгтэй. Энэ өсөлтийн асуудалд Монгол банк хариуцлагатай хандах хэрэгтэй. Ямар шалтгаанаар өсч байгаа Монгол банк болон төрийн удирдлагуудаас асуух хэрэгтэй. Биднийг унтаад сэрэх хооронд валютын үнэ нэмэгддэг шүү дээ. Иргэдийн хувьд биднээс асуугаад байдаг. Бид үнэ нэмэгдэх, буурах асуудалд ямар ч хамааралгүй” гэв.

ВАЛЮТЫН ХАНШИЙГ ХҮЧЭЭР БАРИАД БАЙВАЛ ЭЦЭС СҮҮЛДЭЭ ХАНШИЙГ ТОГТООЖ ЧАДАХАА БОЛИХ МАГАДЛАЛТАЙ БАЙДАГ ЮМ БАЙНА

Үнийн өсөлтийг бид нүдэнд үл үзэгдэгч дайсан гэж болно. Гурил, будаа, шатахууны үнэ өсөх нь иргэдийн халаасыг нимгэлдэг. Үүний гол буруутан нь ихэнхдээ нөгөө л “ноён” ам.доллар болчихдог. Ам.долларыг тогтоон барьж л байвал эдийн засаг тогтвортой байна гэдэг ойлголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Гэвч ам.долларын ханшийг ямагт тогтоон барих боломжгүй. Ялангуяа, манайх шиг гадаад зах зээлээс маш мэдрэг, эмзэг, импортын хамаарал их, үйлдвэрлэгч бус хэрэглэгч эдийн засагтай улсад ам.долларын ханш өсөх нь эдийн засагт нэлээд хүндрэл үүсгэдэг гэж хэлж болно. Учир нь валютын ханш өссөнөөр импортын барааны үнэ нэмэгдэг. Валютын ханшийг хүчээр бариад байвал эцэс сүүлдээ ханшийг тогтоож чадахаа ч болих магадлалтай байдаг юм байна. Хэрэв валютын ханш энэ мэт өссөөр байвал төгрөгийн ханш унахыг үгүйсгэхгүй.

image

АРВАННЭГДҮГЭЭР САРААС ХОЁРДУГААР САР ХҮРТЭЛ ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРГҮЙ ӨСДӨГ

Харин эдийн засагчид болон судлаачид “Арван нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл валютын ханш тогтворгүй өсдөг. Энэ жилийн хувьд цагаан сар хүртэл валютын ханш нэмэгдэж 2750 төгрөгт хүрч өсөх төлөвтэй байна. Валютын ханшийг барих бодлогыг хэрэгжүүлсэн гэсэн өсдөг. Тогтворжуулах боломж тун хомс байдаг” гэдгийг хэлж байлаа.

Судлаачдын хэлж байгаагаас харахад валютын ханш тогтворжихгүй улам нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ нэмэгдэх хандлагатай байна гээд гар хумхин суухгүйгээр тогтворжуулах арга хэмжээг төр засаг болон Монгол банк авах хэрэгтэй биз ээ!


Сэтгэгдэл

Бат [66.181.177.155] 2019-11-07 22:13:52

2750 бол инээдэм...

Зочин [66.181.186.207] 2019-11-07 20:47:34

iim medeelel bitgii oruulj bai l daa ene chime massd buruu setgegdel turuuleed valyut ih hemjeegeer yamarch shaardlagagui baisan ch avaad ergeed hansh osgood bainashdee, ter sudlaachid ni ch gesen sudalsan yumaa tor zasag ruugaa l anhaaruulj hel l dee

Зочин [103.212.119.10] 2019-11-07 20:08:39

Huvitsaa avaad darsan ni ashigtai bhaa

Zochin [172.58.45.17] 2019-11-07 20:03:58

Yaasan goy yum bee

Зочин [202.9.43.217] 2019-11-07 19:05:28

Гадны улс орнууд валютын ханшаа өсгөөд төгрөгийн ханшийг унагачихаагүй.

Tugrug unasaar baih bolno [64.119.27.172] 2019-11-07 18:57:28

Uursduu uildverledeggui gadnaas buh yumaa gadaad valutaar hudaldaj avdag ulsiin mungu unasaar baih bolno. Hamgiin hurdan avah arga hemjee bol ulsiinhaa buh guilgeenees tugrugiig hasaad US$-oor hiideg bolgoh. Tegvel yadaj change-uud medegdehuits bagasna yagaad geheer odoonii tugrug gadaad valutiin zuruu shig ingej ih ashig garahgui uchraas, US$ yamar ch gadaad valutiin esreg hatuu zogsoj chadna.

Валютийн ханшийг барина нтр гэж [77.13.74.20] 2019-11-07 18:22:09

Валютын ханшийг барина. Өсгөнө бууруулна нтр гэж бичихийн монгол доллар хэвлэдэг юм у? Долларын эсрэг төгрөгийг тогтвортой барих гэж бичээч ядаж.

Зочин [202.179.31.26] 2019-11-07 16:59:36

Ийм мэдээ оруулж тараахыг хориглосон!

zochin [64.119.20.101] 2019-11-07 16:20:37

Saaral jagsaltiin asuudal bol Ediin zasgiin tsagdaa gej TV yrij baina hyyli zyin saidiin ajliin hyreenii aduudal yum baina gej oilgoloo Odoo Nyamka said yah gej baina Mongol bank CZHoroo goor duusahgyi yum shig baina

зочин [202.126.88.140] 2019-11-07 15:34:30

Валютын ханшийг албаар өсгөх сонирхол ченжүүд,банkны диллерүүдэд байгаа тул ард түмэн сандрахгүй байж төгрөгөө хамгаалахын тулд валют худалдаж авахгүй байх,шаардлагатай үед н авах хэрэгтэй!!!

Зочин [202.21.108.89] 2019-11-07 14:58:32

Сонгуулийн өмнө валютын ханш 1 их өсөхгүй ээ. Цаадуул чинь энийгээ мэдэлгүй яахав. Тэгээд ч экспортын орлого хангалттай их байна.

Зочин [202.9.44.151] 2019-11-07 14:51:52

Доллар 3000 болох цаг ойртоод л байна.. эхэллээ дээ.. ухаантай хүн ер нь төгрөг хадгалах уу? Ханш унлаа банкинд хадгалаад өссөн мөнгө нь яаааг хэвэндээ бүүр доошоо орно.. валют хадгалцан байхад амиа барина бас хөөрхөн зөрүү гарчина.. За мөнгөгүй хүмүүст бол ялгаа алга дөө. Лаг лаг ухаантай юм бичээл мэдрэлтээд сууж байна ккк

Зочин [202.9.43.217] 2019-11-07 14:31:27

АН-ын засгийн үед 10 их наяд доллар алга болсон гэж Буянгийн Жаргалсайхан хэлж байсан. Долларын ханшийн өсөлт үүнтэй холбоотой байж болзошгүй.

Зочин [192.82.70.200] 2019-11-07 14:13:41

Тарвагадорж, Мэлгэр, АНусынхан Эрдннэтийг шаах гэж баахан мөнгө хэвлүүлснээс унасан ханш одоо ч хэвээрээ. Муугийн балаг олондоо гэж.

Зочин [66.181.170.73] 2019-11-07 13:54:39

ЗГ огцор саарал жагсаалтад орсны гай шүү дээ. хятадын тагнуулч нямдорж оффшорчин цогтбаатар хотгор шанагч хүрэлбаатар нарыг огцруул

Зочин [182.160.39.95] 2019-11-07 14:30:18

medemhii gologuu ci

Зочин [66.181.186.75] 2019-11-07 12:39:01

олон баяраа болимоор юмаа.

zochin [103.26.195.73] 2019-11-07 12:30:38

naiman shargiin heden chenjuud dolloriin hanshaar togloj baindaa.irged ta buhen bankaar dolloroo avsan ni deer shuu.

Зочин [202.126.88.167] 2019-11-07 12:21:26

Их мэдэгч мэргэжилтэнгүүд.

Зочин [202.126.88.167] 2019-11-07 12:20:24

Яагаад 3000 болохгүй гэж.

Зочин [119.40.98.162] 2019-11-07 10:32:41

Одоо өнгөрсөөн монгол төгрөг цаас боллоо африкийн улсууд болон венусэлийн араас марш. сонгуулийн жил учраас нөөцийн 4 тб-г дуустал цацна тэгээд ч улам л сүйрнэ. дээр нь бүх хөрөнгө оруулагчидаа шударга тбб нэртэй шантаажчингуудаар хөөгөөд гаргачих

Зочин [122.201.22.205] 2019-11-07 10:46:07

INGEJ MONGOL ULSIIG XORLOJ ORXIIN AYAGATAI XOOL RUU SHOROO TSASAJ BAIGAA XURELBAATAR, BAYARTSAIXAN NAR UXEESEI BILEE

Irgen [66.181.167.74] 2019-11-07 10:16:19

Mongolbank ajlaa hiigeech. Togrogiin hanshiig barih chine ta nariin uureg biz dee. Er ni ene naiman sharga gej balai gazar baih hereg bna uu.

зочин [103.229.120.162] 2019-11-07 10:14:36

Аргагуйн эрхэнд төгрөгийн хадгаламжаа валют болгохгүй бол болохгүй болжээ. Валютын ченжийн цаана арилжааны болон монгол банкны хүмүүс байх юм аа. Олон балют солих үед тэднээсээ асууж байж зөрүүгээр ашиг олох юм. Үүнийг янзлах үүрэг төрд л бий.

Зочин [195.46.106.44] 2019-11-07 09:49:56

Валютын ханшыг зориуд өсгөдөг наад ченжүүдтэйгээ тэмцээч.Бүх банкныхан энүүнд их бага хэмжээгээр оролцдогоо зогсоогооч

Зочин [202.9.43.217] 2019-11-07 09:17:48

Энэ ханш нь өсөөд байгаа гадаад валютуудыг худалдан авах хүн цөөрөх байх даа.

зочин [103.68.107.22] 2019-11-07 08:51:50

Энэ 3 жилийн хугацаанд хийсэн юм байхгүй төрийн түшээд, юмны үнэ өсөөд байхад юугаа хийгээд байгаа юм бэ ууж идсэн хулгай хийсэн тэр их мөнгийг олж ирмээр юм. Одоо бүр 2020 оноы 1 сарын 1-ээс нийгмийн даатгалын шимтгэлийг 1 % нэмнэ гэж байна. Энэ чинь төсвийнхөө алдагдлыг ард түмэн татвар төлөгч нараасаа аваад байгаа юм биш үү аргаабарсан ард түмнийхээ халаасруу орсон заваан юм хийж байхаа болимоор юм аа.Цалингийнхаа хэмжээг нэмэхгүй бүр 20-40% буулгасан байгаа тэгтэл юмны үнэ тэнгэрт гарч байна. Мөн дээрээс нь тогтвотой ажиллах нөхцөл байхгүй тувт л цомхотгол ярьж байдагаа болих хэрэгтэй. ТОСК нэр солигдож ТУЗ-тай болсон нэрийдлээр ажлаас халагдах мэдэгдэл тараасан байна. Анх 3 жилийн өмнө орж ирэхдээ өөрсдийн танил тал ах дүү амраг саднаа авчирчихаад 1 ширхэг тоосго тавиагүй байж яаж ингэж авирлаж чадаж байна. энэ бол зүгээр л 1 байгууллагын жишээ ард нь маш олон байгууллагад иргэд хохирч байна. Нам засаг нэг эргэж хармаар л санагдах юм даа

Зочин [64.119.18.23] 2019-11-07 08:51:27

Баяртсайхан огцрохын өмнө ханшаар тоглож байна

Дорж [66.181.177.155] 2019-11-07 08:48:47

Угаасаа ханш савлах нь ойлгомжтой. 2020 бөөн зээлсэн өрөө төлнө биз дээ Монгол улс чинь. Баларнаа яанаа..

Зочин [103.212.119.10] 2019-11-07 08:11:11

Mashinii yne zad nemegdhene deee

Зочин [223.11.141.20] 2019-11-07 08:20:52

zad nemegdeed avah hun tsoon bna

Zochin [202.55.188.88] 2019-11-07 07:45:05

Hurelbaatar ogtsoroo ymar yunii sangiin said baihav da


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.