З.Нарантуяа: Төсвийн урсгал зардлыг 805.6 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн дэх, улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг эрхэлдэг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав. Тус хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр /2019.11.6/ хийлээ.

Төслийн талаар Сангийн яамны Төрийн бичгийн дарга С.Наранцогт танилцуулахдаа, Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг ирэх онд Ирэх онд Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэлээ. Түүнчлэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг хэмээн төслийн танилцуулгад дурдав. Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцжээ.

image

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого дотор орон нутгийн байгууллагын хөрөнгө оруулалтын зардлын шийдвэрийг гаргаж байгаа нь оновчтой эсэхийг Н.Амарзаяа гишүүн тодруулсан. Төсвийн зардлын бүтэц ихээхэн нэмэгдсэн, нийт зардлын 70 орчим хувийг урсгал зардал эзэлж буй бүтцийн талаар байр сууриа илэрхийлсэн. Урсгал зардал өндөр өсөлттэй байгааг З.Нарантуяа гишүүн тэмдэглэв. Нийт төсвийн захирагчдын урсгал зардлын төлөвлөсөн дүнг 2019 оныхтой харьцуулахад төсвийн дөрвөн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал буурсан бол төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн зардал 6 орчим хувийн өсөлттэй, бусад нь 10-80 хувийн өсөлттэй байгааг дурдаад дүн шинжилгээ хийх шаардлагатай гэв. Урсгал зардлын гол өсөлт нь Засгийн газрын урсгал шилжүүлэг, бусдаар гүйцэтгүүлж буй ажил үйлчилгээ, хөрөнгө, бараа материал гэх зэрэг зардлын төрөл байгааг хэлж байв. Түүнчлэн төсвийн зарлагын дээд хэмжээнд тулгасан дүнтэй байгааг шүүмжилсэн. Иймд дүн шинжилгээ хийж үзсний дүнд 805.6 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах боломжтой гэж үзэж буйгаа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга танилцуулсан.

Төсвийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх менежмент хэрэгжүүлдэг эсэхийг Б.Баттөмөр гишүүн тодруулж, Сангийн яамны Төрийн бичгийн дарга С.Наранцогтоос хариулт авсан юм. Түүнчлэн төсвийн зардалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, гишүүд санал гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.167] 2019-11-07 12:16:21

Энэ хүүхэн сүүлийн үед их мэдээд байгаа гэсэн. Цоолуулсан юм байхдаа.

Завхан [192.82.70.200] 2019-11-07 10:45:22

Энэ авгай чинь улсаа дээрэмдэгч Тарвагадорж, Мэлгэр нарын бөгсийг долоогч юм билээ шдээ.

Зочин [66.181.181.30] 2019-11-07 08:43:21

ХЭЗЭЭ МОНГОЛ УЛСЫН ТОСВООР ТОМООХОН ТОСОЛ ХОТОЛБОРУУДИЙГ САНХУУЖУУЛЖ ЭХЛЭХ ВЭ ЖАЛГА ДОВОНД АМБААР БАРЬСАН ХЭВЭЭРЭЭ Л БАЙХ УУ

Эдийн засагч [103.229.120.213] 2019-11-07 08:41:28

2020 оны төсөв улсыг хөгжүүлэх төсөл биш. ЭНЭ БОЛ СОНГУУЛИЙН ТӨСӨВ БОЛСОН.

Зочин [103.212.117.14] 2019-11-07 08:28:37

Энэ авгайд тоо бодоход тархи нь хүрэх үү. Худал үнэн мэдэгдэхгүй мэдэгдэл хийх чинь бас их хортой шүү.

монгол [202.179.10.58] 2019-11-07 10:23:24

чи энэ авгайн хаа ч хүрэхгүй дээ,,наад хүн чинь Сангийн яамны сайдаас ч илүү мэдлэгтэй хүн ,,,


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.