Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүүн аймгуудад ажиллаж эхэллээ

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн байдал, газрын тосны нөөцийн илрүүлэлт зэрэгтэй танилцах юм.

Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав.

Ерөнхий сайд мөн Эрдэнэцагаан сумын нутагт байх Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөсөн байна.

Дэлхийн зах зээлд сайн чанарын коксжих нүүрс нэг тонн нь 136 ам.доллар байдаг бол “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг нүүрсний аман дээрээ 72 ам.доллараар борлуулж байна. Энэ нь нүүрсээ баяжуулж чаддаггүй, дэд бүтэц тааруу зэрэгтэй холбоотой юм.

Иймээс төр, засгаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэх арга замыг эрэлхийлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажилласны дараа Дорнод аймгийг зорьж Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [195.46.106.44] 2019-11-07 15:32:54

2008 оноос хойш үе үеийн ерөнхий сайд нараар тоглож байгаа газар чинь петро чайна шүү. Зам тавьж нефьтээ зөөх ёстойг сануулаад 11 жил болж байна. Наад Сүхбаатарыг чинь талхилж дууслаа.Үүргээ биелүүлэхгүй бол эрхийг нь цуцлалдаа. Очсон ерөнхий сайд бүрийг хуурдаг тусгүй хүмүүс байгаа юм.

Зочин [49.0.218.181] 2019-11-07 15:12:29

Saiduud n, bagiinhan l sain bval ES eh oronch, er zorig buhii, shudraga , Ard tumnii tolool bol bolno shuu Dee. Bas mundag hun blee,,,meliigeed muu sanaalaad suuhgui,,,

зочин [202.126.89.154] 2019-11-07 14:13:00

Хүрэлсүх Хэнтий аймгийн ерөнхий сайд уу Монгол улсын ерөнхий сайд уу Хөвсгөлөөс луйвардсан нэг тойргоо буцааж өгсөн нь дээр шүү 70 мянган хүнтэй байж 140 мянган хүнтэй аймгийг төлөөлөлгүй болгосон З Энхболд Содномцэрэн нар хариуцлага гэж юм байхгүй ард түмнээр тоглож суудгийн жишээ энэ дээ

Зочин [192.82.70.200] 2019-11-07 14:03:52

Оюуны потенциалаас гадна хамгийн гол нь эр зоригтой хүнбайх нь чухал. Хүрэлсүхийг ийм нэр хүндтэй болох чухал өөрчлөлтүүдийг хийхэд эр зориг нь л гол үүрэг гүйцэтгэсэн шдээ. Унжгар ногоон юмнууд хувьсгал хийдэггүй юм гэнэ лээ.

Зочин [66.181.181.30] 2019-11-07 13:50:54

АСАР ИХ ОЮУНЫ ПОТЕНЦИАЛТАЙ ХУН Л ЕРОНХИЙ САЙД ХИЙМЭЭР ЮМ

Зочин [203.91.115.43] 2019-11-07 13:37:43

Зүүн зүгээс зүг рүү явахаа байж дээ. Тойргоо услана гэдэгл энэ байхдаа

Зочин [192.82.70.200] 2019-11-07 13:07:38

Дөнгөж саяхан баруун болон төвийн бүсийн аймгуудаар олон хоног явсан. Сууж хийх ажлаа яаж амжуулдаг бол.

Zochin [66.181.161.53] 2019-11-07 12:43:14

Zuun zugees oor zug chiggvi boloo yu daa

Зочин [66.181.161.63] 2019-11-07 12:39:45

ПетроЧайна г сайн шалгаарай.Усны асуудал их байгаа шүү.Гүний Ус ашиглах хэмжээ нь хэтэрчихсэн байгаа.Үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй шүү Ерөнхий сайд аа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.