Хятадын үндэсний сансрын агентлагтай хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллана

Aдмин / Технологи

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын Удирдах зөвлөлийн 13 дахь хурал Монгол Улсад өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдав. Гишүүн орнуудын удирдлагуудын төлөөлөл бүхий Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат удирдан явууллаа. Хуралд Бангладеш, БНХАУ, Иран, Монгол, Пакистан Перу, Тайланд, Турк зэрэг улсын удирдах түвшний 50 орчим төлөөлөгчид оролцож санхүүгийн болон аудитын тайлан, хөгжлийн төлөвлөгөө, гишүүнчлэлийг өргөжүүлэх бодлого, баримтлах журам зэрэг нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

image

Түүнчлэн хурлын үеэр тус байгууллагын боловсрол, сургалтын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их сургууль, Харбины технологийн институцитэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Мөн хиймэл дагуулын мэдээ хамтран ашиглах чиглэлээр Хятадын үндэсний сансрын агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь гишүүн орнуудын хувьд сансрын технологи, түүний хэрэглээний чиглэлээр хүний нөөцөө чадавхижуулахад чухал алхам болсныг хуралд оролцогчид онцоллоо.

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:41

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:41

Б.Жаргал .undur emee [66.181.161.67] 2019-11-08 05:52:25

Яагаад болохгүй гэж .зѳв шиидвэр гарсан байна гэж бодож б.а .манайхаан нэгнийгээ битгий ингэж байлдаа

Зочин [103.111.68.3] 2019-11-08 03:45:26

ТӨСӨВИЙН МӨНГӨӨР ТОМ ҮГ ХЭРЭГЛЭЖ ТУЙЛАЖ СУРСАН ГӨЛӨГНҮҮД...

Зочин [103.111.68.3] 2019-11-08 03:44:40

ЭСГИЙ ХИЙХ БГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГСЭН, ЭНЭ ХЭДЭН ШАЛДАН БАНДИ НАР ХУЦАХ ЮМАА, ЮУ ГЭЛЭЭ САНСАРЫН БӨМБӨЛӨГ ХӨӨРГӨСӨН ГЭЛ ҮҮ. ИЧИЖ АМЬДАРАА..


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.