Н.Түвшинбаяр аварга Булган аймгийн сагсан бөмбөгийн багийг байгуулжээ
Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Монголын сагсан бөмбөгт Булган аймгийн анхны мэргэжлийн багийг байгуулжээ. Энэ сарын 16-нд эхлэх 21 аймгийн үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаа, дэд хэсэгт 10 баг өрсөлдөх гэнэ. Тодруулбал, МҮСБХ-ноос зохион байгуулах тус лигийн тэргүүн хэсэгт “Архангай алтан Дорнодын дайчид”, “Ховд шонхорууд”, “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”, “Сүхбаатар Дарьганга Альянс Тех харцага”, “Баянхонгор мазаалай”, “Улаанбаатар Энержи” багийнхан өрсөлдөх бол дэд хэсэгт Завхан, Булган, Увс тэргүүтэй 10 аймгийн сагсан бөмбөгчид оролцоно гэдгийг МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга мэдээлсэн. Ямартай ч булганчууд Үндэсний лигт дэмжих багтай боллоо.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:02
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:58:02
Зочин [182.160.38.135] 2019-11-08 10:08:16
Сонгууль дөхөөд түвшинбаяр хүртэл шоугаа эхэлчихэж. Одоо их хуралд БӨХ ХЭРЭГГҮЙ шүү
Зочин [150.129.141.240] 2019-11-08 07:07:14
Нээрээ энэ чинь сонгууль ойртож байгаа юм байна шүү дээ.