Хатуу, чанга хяналтын дор өссөн хүүхэд амжилтад хүрдэгийг тогтоожээ

Ц.Анударь / Энтертайнмент

Хүүхэд байхдаа эцэг эх чинь хэтэрхий хатуу байсан гэж та боддог уу? Хэрэв тийм бол тэд таныг өдөр бүр, ирээдүйд анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ өрөөгөө байнга цэвэрлэж, гэрийн даалгавраа хэзээ ч хийхгүй үлдээдэггүй хариуцлагатай нэгэн болгосон байна. Олон хүн хатуу чанга эцэг, эхчүүдийн гарт өсч торнидог бөгөөд магадгүй цаг үргэлж шийтгүүлж байгаа мэт санагддаг байсан байж магадгүй.

Хэдий тийм боловч байнгын шаардлага, хатуу чанга хяналтын дор өссөн хүүхэд илүү амжилттай байдаг нь судалгаагаар нотлогджээ.

Английн Эссекс их сургууль 13-14 насны 15000 хүүхдэд зургаан жилийн турш нэгэн судалгаа явуулсан аж. Тус сургуулийн профессор Эрика Расконы хэлснээр энэ судалгааны үр дүн нь эцэг эх тэр дундаа эхийн оролцоо нь хүүхдийн боловсролд хэрхэн нөлөөлдөг талаар судалж үзэх зорилготой аж. Хүүхэддээ илүү итгэл найдвар төрүүлж, өндөр хүлээлттэй хатуу шаардлагатай ээжүүд нь хүүхдээ амжилтад хүрэхэд түлхэц болдгийг энэхүү судалгаагаар нотолсон байна.

Хатуу ээжтэй хүүхдүүд ээжийгээ ихэвчлэн дайсан гэж үздэг ч хожим нь тэдний хийсэн үйлдэл бүхэн өөрийнх нь сайн сайхны төлөө байсан гэдгийг ухаардаг. Мөн амьдралд тохиолдох олон асуудалд бэлтгэсэн гэдгийг ойлгох болно гэсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:49

Зочин [64.119.24.166] 2019-11-10 06:12:58

Huuhduuded amidraliin har uhaand surgahad l bolno shuude huntei muudahgui bj heregtei geh meteer

Зочин [104.232.37.252] 2019-11-09 14:13:50

Гэхдээ л хүүхдээ аймаар загнаад балбаад байгаа хүн харах бас хэцүү байдаг шүү. Эсвэл бүр хэтэрхий зарчимч хүмүүс бас хэцүү. Бусдын амьдралд хүртэл оролцоод бөөн ядаргаа.

LE@DER [153.208.80.157] 2019-11-09 13:15:58

Er ni etseg ehchuud hatuu changa bh ni zuv zuitei, erh duraaraa ussun jaaluud bol jinhene ul buteh nuhduud l bolj usnu shuu dee!!!!!

Зочин [104.232.37.252] 2019-11-09 14:05:43

Ном уншаагүй өсвөл зарим нь тэгж магад. Ном уншиж өссөн нь эцэг эх нь юу ч хэлэхгүй ч номоор хүмүүжээд арай өргөн хүрээнд сэтгэдэг болохын хажуугаар өөрийгөө хүмүүжүүлнэ.

Зочин [202.131.239.170] 2019-11-09 09:08:36

Дураараа өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу.

zochin [202.9.42.74] 2019-11-09 06:30:52

duraaraa erkhelj ussun khuukhduud ugaasaa ikhenkh ni buruu zam ruu ordog shuu dee...

хх [202.55.191.205] 2019-11-09 06:17:46

уламжлалт монгол хүмүүжлийн аргаасаа суралцмаар байгаа юм ,Эцэг эх нь буруу үлгэр дууриалал үзүүлээд байхаар хүүхэд яаж олигтой хүн болох вэ зарим нь бүр үр хүүхдээ дагуулаад хулгай хийнэ арай л хүн алахыг зааж өгдөггүй байх

bold [202.55.188.91] 2019-11-11 03:22:00

ulamjlalt mongol arga ni yu ym bol

Зочин [104.248.148.253] 2019-11-09 04:35:07

Үнэн худлаа нь мэдэгдэхгүй хачин юм орчуулж тавихаа болиоч. 6хан жилийн судалгаа цаанаа ямар үр урхагтайг хэн ч мэдэхгүй. Хэтэрхий хатуу чанга хяналтан дор өссөн хүүхэд харин ч сэтгэл зүйн асуудалтай болмоор. Наанаа амжилттай мэт харөгдавч цаанаа өч төчнөөн урхаг асуудлууд байж л байгаа. Сүүлийн үед ер нь нэг л мөнгө амжилтыг шүтсэн нийгмийг сурталчлаад байх болж. Энэ их буруу л санагдаад байгаа даа. Мөнгө амжилтаас илүү зүйл амьдралд байдаг юм шүү.

Зочин [104.232.37.252] 2019-11-09 14:08:19

Гудамжинд одоо нэг хүүхэдтэй таараад ийшээ тийшээ явна гээд байхаар нь эвэг эхдээ хэлсэн үү гэтэл өөдөөс манай аав ээж аймаар баян ш дээ гэсэн. Би бүр гайхсан. Одооны хүүхдүүд их сонин болсон байлээ. Эцэг эх нь тиймэрхүү маягаар ярьдаг болоод тэр хүүхэд тэгж ярьж байгаа.

Тэнцүүлэх [104.232.37.252] 2019-11-09 14:03:04

Манай хамаатны нэг айл бас хүүхдээ загнадаггүй дураар нь өсгөсөн. Аягүй сонин болдог юм билээ. Би өөрөө ч гэсэн хүүхэд загнаж болохгүй гэсэн үзэлтэй байсан яг практик дээр тэгээд худлаа болсон. Би лав хараад огт загнахгүй байх буруу юм байна гэж бодсон. Гэхдээ хүүхдийг айлгаж болохгүй хичнээн би юм хэлсэн ч миний өөдөөс өөрийн бодлоо хэлж эсэргүүцэж байхыг би хувьдаа зөвшөөрдөг. Намайг хүндлэхгүй байгаа биш надаас өөр хүнтэй учраа ололцож сургаж байгаа юм. Бас эцэг эх нь хэт хамаг юмыг нь заагаад цагдаад байвал тэр хүүхдэд өөрийн гэсэн бодол байхгүй эцэг эхийн ам хардаг болдог.

Зочин [202.179.31.26] 2019-11-09 13:47:23

Харин бас огт юу ч хэлэхгүй байх буруу. Аль нь муу аль нь сайныг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд юм чинь мэдэхгүй хүн хэлэхгүй бол өөрийнхөөрөө шийдээд явна. Тэр нь зарим үед буруу шийд ч байж болно. Ямар ч байсан эвэг эх нь өөрсдөө алдаа гаргадаг ч гэсэн хүүхдээ бодоод хүүхдийн дэргэд зөв байхыг хичээх шаардлагатай. Яагаад гэвэл хүүхэд нь өөрийг нь хараад дууриах учир.

Зочин [202.179.27.40] 2019-11-09 05:56:27

Нэг айл байсийн. Ээж аав нь хүүхдүүдээ ер загнадаггүй. Одоо хүү нар нь орон дотроо тамхи татсан архичид болсон.

Зочин [66.181.161.10] 2019-11-09 05:03:32

Sanal neg bna


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.