ХУД дэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд зөвлөн туслах ажил хийгдэж дууслаа

Д.Тулга / Боловсрол

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 2019 оны 02-02/22 тоот хөтөлбөрийн дагуу Хан-Уул дүүргийн хэмжээнд 18 цэцэрлэг 100 хувь хамрагдлаа.

Зөвлөн туслах үйлчилгээгээр дараах зөрчил, дутагдал илэрлээ. Үүнд:

1. Төрийн өмчийн таван цэцэрлэгийн хүчин чадал 995 байхаас бүртгэлтэй байгаа хүүхдийн тоо 1898 болж нэг ангид ногдох дундаж хэмжээ 45 байгаа нь БСШУС-ын 405 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийн хоёрдугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Цэцэрлэгийн бага бүлгийг дунджаар 20, дунд, ахлах, бэлтгэл бүлгийг дунджаар 25, яслийн бүлэг 15 хүүхэдтэйгээр зохион байгуулна” гэсэн заалтыг;

2. "Монголдой", "Далд уянга", "Талст-21" цэцэрлэгүүд мэргэжлийн бус багш бүлгийн багшаар ажиллуулсан, туслах багш дутуу байгаа нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн наймдугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт “Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллана” гэсэн заалтыг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр дипломын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэсэн заалтыг,

3. СӨБ-ын талаар баримтлах бодлого СӨБ-ын цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулалт мөрдөлт, хүүхдүүдийн хөгжил төлөвшлөөр хийж хэрэгжүүлж байгаа ажлын үзүүлэлт 33 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.3 дахь хэсэгт “…стандарт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх” гэсэн заалтыг, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/327 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”-ын дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “…цэцэрлэг сургалтын хөтөлбөрөө байгууллагынхаа үзэл баримтлалыг үндэслэн боловсруулна” гэсэн заалтуудыг, “Боловсролын тухай” хуулийн арваннэгдүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих боловсролын агуулгын түвшин, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно” гэсэн заалтыг,

4. Эцэг эхийн оролцооны ажлын 74 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах”, 14.1.5 дахь хэсэгт “хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих”, 4.1.6 дахь хэсэгт “цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм, журам боловсруулах, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах, шийдвэр гаргахад оролцох” үүргийг хангаж ажиллаагүй,

5. "Шинэ-гэр" цэцэрлэг зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартыг;

6. 144-р цэцэрлэгээс бусад найман цэцэрлэг сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангаагүй байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.8.6, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартыг,

7. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд багшийн мэргэжил, заах арга, ур чадвараа дээшлүүлэх байдалд ахнаардаггүй нь Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10.1, 11.2, Боловсролын тухай хуулийн 44.2.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.8.3 дахь заалтыг,

8. Төрийн өмчийн 144, 190, 209, төрийн бус өмчийн "Шинэ гэр", "Монголдой", "Талст-21", "Далд уянга" цэцэрлэгүүд дотоод хяналтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга зүйн зөвлөмж гаргаж, арга хэмжээ авч үр дүнг хамт олонд тайлагнаж хэвшээгүй байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг тус тус зөрчиж байна.

9. Хяналтын хуудсны үнэлгээгээр 35, 29, 144, 209, "Талст-21"-р цэцэрлэг 17.9 хувиар бага эрсдэлтэй, 190, монголдой цэцэрлэг 36.5 хувиар дунд эрсдэлтэй, Шинэ-гэр, Далд уянга цэцэрлэг 58.4 хувиар их эрсдэлтэй үнэлэгдэж, Хууль сахин мөрдөлт төрийн өмчийн цэцэрлэгүүд 79.9 хувь, төрийн бус өмчийн цэцэрлэг 55.4 хувь буюу дундаж үзүүлэлтээр 68 хувьтай үнэлэгдэж байна.

10. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор найман цэцэрлэгт 95 заалт бүхий зөвлөмж хүргүүлэв.

image

image

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:05


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.