Хар тамхи, мансууруулах бодистой холбогдуулан Ерөнхий хяналтын сонсгол хийнэ

Ц.Анударь / Улстөр

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2019.11.12) “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга эмнэлгийн чөлөөтэй байгаа тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав даргалсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай хуулиудын холбогдох заалтыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан талаар хуралдаан даргалагч танилцуулав.

Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тогтоох, сонсголд ажиглагчаар 10 хүртэл хүн оролцохыг зөвшөөрөх, сонсголыг даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томилохоор уг тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хар тамхи, мансууруулах бодисын хяналт, эрх зүйн орчны талаарх асуудал нь олон нийтийн анхаарал татсан, нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг учраас Ерөнхий хяналтын сонсголын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, ажиглагчдыг оролцуулах боломжийг хангах үүднээс Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр тогтоох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд “Ерөнхий хяналтын сонсголын тов, ажиглагчийн тоог тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.106] 2019-11-12 11:48:34

допинг хэрэглэсэн бөх мансуурсан биз. мансуурсан хүнд цагдаагийн хурандаа цол олгодог Баатаржав гэдэг даргыг сонсоё

зочин [202.9.45.233] 2019-11-12 08:14:48

ерөнхийлөгч гэж байсан элбэгдорж гэгч хүн нь энэ төрлийн хамааралтай нөхөр байсан гэх юм энэ хурлаараа мөн эсэхийг нь хэлэлцээсэй дээ. сургамжтай, цэнгэлдэх хүрээлэнд туг дэвж огдогноод л мөн ч муухай мөн чбузартмаар мөн ч эвгүй байсан шүү цаад золиг чинь


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.