Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа

Aдмин / Нүүр

Онцгой байдлын байгууллагаас төв, орон нутгийн анги, байгууллагын хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, Улсын Онцгой комиссын 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, саналыг нэгтгэн 11 заалт бүхий зөвлөмжийг гарган хэрэгжүүлэн ажилласан юм.

image

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд Гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийг шинэчлэх гурван сая еврогийн өртөг бүхий гурван төрлийн 14 автомашин болон гурван нэр төрлийн 42 багаж хэрэгслийг худалдан авч, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хүлээлгэн өглөө.

image

Мөн Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх /Grant 9178-Mon/ төсөл”-н хүрээнд БНХАУ-ыд үйлдвэрлэсэн нийт 262 ширхэг ой, хээрийн түймэр унтраах зориулалттай үлээгч аппаратыг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн бол 54 сая төгрөгийн өртөг бүхий бага оврын автомашинд зориулсан “Чиргүүлтэй усны сав"-ыг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 сумын мэргэжлийн ангиудад нийлүүллээ.

image

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд 21 аймгийн 334 сум, нийслэлийн есөн дүүргийн 551 Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 352 гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Монгол Улсын Шадар сайдын 120 дугаар тушаалын дагуу шинэчлэн шаардлагатай тодотгол хийж, 23,495 ажилтан, алба хаагч, 2759 автомашин, техник, тоног төхөөрөмж, 19098 багаж, хэрэгслийг шалгаж бэлэн байдлыг хангаад байна.

Он гарсаар арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Увс, Завхан, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 66 суманд 121 удаагийн ой, хээрийн түймэр гарч 50306,8 га ой, 261491,9 га хээрийн талбай түймэрт өртөж 13 байшин, дөрвөн гэр шатсан байна.

Түймрийн улмаас урьдчилсан байдлаар байгаль экологид 23.7 тэр бум төгрөг, түймрийг унтраахад 449.6 сая төгрөгийн зардал гарч, нийт 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:56


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.