Түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан иргэдэд хариуцлага тооцжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Өнгөрсөн шөнө /2019.11.12/ хяналт, шалгалт хийх явцад түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн хоёр, зөөж тээвэрлэсэн нэг зөрчил илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18-р хороо иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж, амбаарт нь 100 кг түүхий нүүрс хадгалж байжээ. Мөн Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын харуулын постод 25 кг түүхий нүүрс хэрэглэж байсныг тус тус илрүүлжээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 14-р хороо Зуун модны замд "Hyundai Porter" маркийн автомашины жолооч О нь 75 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсаныг илрүүлсэн байна. Учир нь сайжруулсан түлшийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хороололын иргэдийн өвлийн хэрэглээг хангах хэмжээгээр үйлдвэрлэж байгаа тул нийслэлээс өөр газар хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.231] 2019-11-14 16:14:51

Onigooo onigoo

монгол [202.70.34.238] 2019-11-13 22:56:29

түүхий нүүрсээ түлж утаант хордох дуртай хүүрнүүд юм да.

Зочин [66.181.161.97] 2019-11-13 14:14:43

Bas l tom tom hergvvd ilrvvlsen bna shvv

Зочин [202.126.89.149] 2019-11-13 11:40:23

фыманай цагдаа нар нүүрс. эмээгийн зарж байгаа тамхийг сайн илрүүлэх юмаа мэргэжилийн түвшинд. шилдэг тэргүүний цагдаа нарт гавьяат цол өгье

тогтох [202.21.100.210] 2019-11-13 07:45:30

Урд жилийн жаахан нөөц нүүрс байгаа юмсан түлчихмээр л байх юм ЗГ-ын хэрэгжүүлж байгаа санаачлагын үр дүнг харахаар яалтай ч билээдээ тэвчихээс...

Зочин [112.72.12.3] 2019-11-13 11:59:51

Сайн байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.