Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхэд болон ахмадын эмнэлэг шинээр баригдана

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эхийн эцсийн буудлын ойролцоо 50 ортой эмнэлгийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

image

Ирэх 2020 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тус эмнэлэг нь дотор, мэс засал, хүүхэд, ахмадын хэвтэн эмчлүүлэх 50 ортой бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр оношилгоо, эмчилгээ хийх юм байна.

Эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нийслэлийн томоохон дүүрэгт тооцогддог Баянзүрх дүүргийн 2, 21, 27 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал нөлөө үзүүлэх юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:13

mongol [73.51.245.247] 2019-11-13 18:20:08

end tend xudlaa tsai gazart bulj yavdagaa boliochee lamgyi yum bauna uu Tuvd bolson yum uu.

Зочин [66.181.190.228] 2019-11-13 09:51:01

emneleg busad turiin vilchilgeeg hotiin zahiud ruu taraachih tvgjteliin neg hseg bhgui blon shu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.