“Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл хэрэгжинэ

Л.Батцэнгэл / Орон нутаг

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа аж. Төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Барилга, хот байгуулалтын яам, БНХАУ-ын тал үзэглэж, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэн, ерөнхий төлөвлөгөө батлагджээ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хурлаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Л.Ганбаатар “Ногоон нуур-1008 айл орон сууц”-ны төслийн талаар мэдээлсэн. Төслийн хүрээнд Монголын талын хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлуудыг ирэх 2020 оны дөрөвдүгээр сараас өмнө бэлэн болгохоор БХБЯ ажиллаж байгааг танилцуулав.

Энэхүү төслийн захиалагч нь манай Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам бөгөөд харьяа Төсөл хэрэгжүүлэх нэгжээр дамжуулан хяналт тавин ажиллах аж. 2019 оны аравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд БХБЯ-ны Төсөл хэрэгжүүлэх нэгж, зураг төслийн ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөлөл бүхий ажлын хэсэг БНХАУ-ын Бугат хотод зорчиж “Ногоон нуур 1008 айл орон сууц” барилгын төслийн ажлын зураг болон төсвийг хятад хэлээр бэлтгэж хүлээлгэн өгчээ.

Ингэснээр төслийн эрх зүйн баримт бичгүүд албажих, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах ажил хүлээгдэж байгаа бөгөөд одоогоор төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны долоодугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг хуучин нэрээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн байна.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдахаар төлөвлөгдөөд байгаа юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:20

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:20

erunhii tuluvluguu [81.185.164.19] 2019-11-15 08:30:45

nogoon nuuriin namag shalbaagiig vndeslen hiimel nuur . tsetserleg baiguulsan bol.. ugaasaa sv batbold .2010ond olon say dolloroor hotiin erunhii tuluvluguug zurj bataluulan . selbiin ursatsiig nemegdvvleh . tusul . gej chamirhan tuus tas hyargaj kareraa usgun tusuv deereldsen unuudur yu ch uurchlugduugvi ..heregjsengvi . unuudur 65 garsan deeree . bvvr sul namag ruu dairan gazariig ni bulaachihlaa... ergen toiron ailuuudiig ni zailuilan .tsogts horoolol bosgoh uhaantan mongold alga . shavsan dhalbaarsan jorlonguud ursuur ...

zochin [81.185.164.19] 2019-11-15 08:22:39

chanart ni anhaarah ... hytadiin svvliin 10 jil shineer bosson bvh horoolol muuguntsurtun . . agaarjiltgvi . ter bvv hel huruugaaraa betoniig maajihad els met goojin vvrdeg . ehneesee hvn amidrah bolomjgvi geed nuraaj ehelsen ... hytadiin ard tvmen . ter horoololdoo oroh durgvi . borlogddoggvi . mash hyamd .... iim baidlaar mongol barilgaa bosgovol 3 jan say irgen horomhon zuur avslagdana .. mergejliin hyanalt gedeg gazariin ajliig hiilgej huulia changatgan . shine barilga deer genetiin gamshigiin asuudal garbal tuhain bvh darga ysegiig . tsaazaldag changa huulitai boloh heregtei . . 5 jiliin umnu hytadad . 10 garui undur barilga . gazar hudlultund .. nuralgvi .. suuriaaraa hazaigaad unchihsan . ter bvh injener arhitektor tusliinhun tsaazluulsan ..

Иргэн [202.126.89.226] 2019-11-15 07:02:48

Намагтай газар ийм өндөр барилгыг барьж болох уу ?

haana ch barilga barij bolno . [81.185.164.19] 2019-11-15 08:24:06

standartaa l murd . dalai deer usan door barilga ugsraad bn . namag shalbaag bvvvr yu ch bish


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.