Эдийн засаг 2019 оны эхний 9 сард 6.3 хувиар өслөө

Aдмин / Эдийн засаг

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны эхний есөэ сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 804.0 (6.3%) тэрбум төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 (6.9%) тэрбум төгрөгөөр, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 (6.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ, оны үнээр 2019 оны эхний есөн сард 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.6 (15.2%) их наяд төгрөгөөр өслөө.

Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны гуравдугаар улиралд хоёрдугаар улирлын түвшинд буюу өмнөх улиралтай харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2019 оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 27.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.9 (16.5%) их наяд төгрөгөөр өслөө.

Эх сурвалж: ҮСХ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:24

Худлаа даа худлаа [202.179.4.250] 2019-11-18 06:20:35

Нийтийн хоолны салбар өсөлттэй гарлаа гэсэн ер нь цайны газар ямар орлого олж байгааг, хэдэн газар ажиллаж байгааг тоолж бүртгэдэг газар хөдөө орон нутагт л лав алга.

Үнэн л байгаа даа [45.51.113.91] 2019-11-18 05:43:05

Хүмүшс ийн гар дээр ямар ч мөнгө байхгүй, ажил явахгүй юм. Ямар хүмүүсийн ажил яваад эдийн засаг өсөөд байгаа юм, бүү мэд


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.