Эмч мэргэжилтнүүд томуу, томуу төст өвчний эмнэлзүйн чиглэлээр мэдлэгээ сэлбэллээ

Aдмин / Эрүүл мэнд

ЭХЭМҮТ жил бүр томуугийн улирлыг угтуулж эмч мэргэжилтнүүдэд томуу, томуу төст өвчний эмнэлзүйн чиглэлээр сургалт хийдэг. 2019-2020 оны томуу, томуу төст өвчний үеийн оношлогоо эмчилгээний менежемент, сүүлийн үеийн чиг хандлага сэдэвт сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймгийн өрх, сум аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 400 гаруй эмч нар хамрагдаж байна.


Энэ удаагийн сургалтыг 2 шатлалаар хийж байгаагаараа онцлогтой. Нэг дэх нь эмнэлгийн нөхцөлд томуу, томуу төст өвчний хүндрэлийг хэрхэн эмчлэх, анхаарах зүйлүүд, хоёр дах нь өрх сумын эмч нар гэрийн нөхцөлд хэрхэн хянаж эмчлэх талаар илүү мэдээлэл өгч байна. Түүнчлэн томуу томуу төст өвчний үеийн хүндрэл уушгины үрэвсэл болон бага насны хүүхдэд зонхилон тохиолдох өвчний эмнэлзүйн шинжүүд, эмчилгээний сүүлийн үеийн хандлагуудын талаарх агуулгыг багтаасан сургалтыг 2 хоногийн туршид зохион байгуулж байна.

Өнөөгийн байдлаар улирлын томуу нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын дундажаар 4,3 хувьтай байна. Иймд энэ сургалт маань цагаа олсон эмч мэргэжилтний мэдлэг ур чадварт нэмэр болох үйл ажиллагаа гэж үзэх байна.


Өнөөдөр эхэлж байгаа 2019-2020 оны томуу, томуу төст өвчний үеийн оношлогоо эмчилгээний менежемент, сүүлийн үеийн чиг хандлага сэдэвт сургалтанд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймгийн өрх, сум аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгийн 400 гаруй эмч нар хамрагдаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:56:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:56:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.