“Спортлог Чингэлтэйчүүд”-ийн ялагчаар Чингилз, Шаркууд тодорлоо

Aдмин / Спорт

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгийн санаачилгаар зохион байгуулдаг “Спортлог Чингэлтэйчүүд” сагсан бөмбөгийн тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.

Зургаа дахь жилдээ зохион байгуулсан уг тэмцээнд Чингэлтэй дүүргийн 12-19 дүгээр хорооны оюутан залуучуудын нийт 49 багийн 400 гаруй баг тамирчид оролцов.

image

Залуучуудын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор анх 2013 онд уг тэмцээнийг зохион байгуулж байсан бол өдгөө уламжлал болж, оролцогчид, өрсөлдөөн ихтэй тэмцээн болжээ.

Эрэгтэй багуудаас 16 дугаар хорооны “Шонхорууд” баг хүрэл медаль, 12 дугаар хорооны “Кади” баг мөнгөн медаль, 17 дугаар хорооны “Чингэлз” баг алтан медалийн эзэд боллоо.

image

Эмэгтэй багуудаас 13, 15 дугаар хорооны “Мини пони” баг хүрэл медаль, 16 дугаар хорооны “2 дугаар баг” мөнгөн медаль, 17 дугаар хорооны “Шаркс” баг алтан медаль хүртсэн байна.

Тэмцээний үеэр холын зайн шидэлтийн тэмцээн зохион байгуулагдаж, 15 дугаар хорооны “Монгол” багийн тамирчин Г.Мөнхжаргал, “49” багийн тамирчин А.Сарнай нар аваргаар тодорлоо.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.