УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Н.Алтанцэцэг / Хууль

ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр 14:00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай боллоо. Шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж дараах шийдвэр гаргалаа.

Тус шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 болон 17.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрхи яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл

Харж л байгаарай. Ялаас мултлах олон үйл явдал удахгүй болно. [202.131.225.53] 2019-11-19 15:56:14

Элдэв шалтаг заасаар байгаад шүүх асуудлыг 2020 онруу шилжүүлнэ гэж би бодож байна. Ингэх шалтгаан байгаа. Ж-нь 2020 оны сонгууль болохыг хүлээнэ. Тэгэж байтал 2020 онд Байнгын парламентын 30 жилийн ой болно. Дараа нь 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ойн өршөөлийн хууль гарна. Тэр дундуур ЖДҮ-чдыг ялаас чөлөөлчихөж болох байлгүйдээ.

Хохирогч [202.179.4.250] 2019-11-19 10:19:14

Тэрбумаар идсэн авилгач албан тушаалтангууд ингэж хэргээс мултарч жирийн иргэд 100000 төгрөгнөөс болж 5 жил шоронд суудаг хаанахын ёс вэ? монголын ёс оо гэж

Зочин [202.126.89.133] 2019-11-19 10:18:54

Эрүүгийн хэргийг хялбаршуулан шийддэг болчихсон юм уу? Уул нь иргэний хэргийг л хялбаршуулан шийддэгсэн.

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-11-19 09:51:47

ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН БОЛ ТОХИРОХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ОНОГДУУЛААЧ. ОДОО БУСАД НӨХДҮҮДИЙГ ХЭРГИЙГ НЬ ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭДНИЙ ГИШҮҮН БАЙХ ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ. ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ХЭРГЭЭ ХҮЛЭЭ.

Honshoortoil ym [192.82.68.21] 2019-11-19 09:13:10

ene ch yahuu hohirogch bhgu hereg, baritsaatai huutei ni ergeel tolno, nogoo or tas alga bolson tom tom uniin duntei herguud ni shuuh deer ochihgui ymdaa. Batzorig harin mujik er shig bn. nogoo hediiheen hergiig bugdiin oor deeree uureed melzehgui hergee huleej bdag. busad ni suraltsmaar l ym bn

Зочин [150.129.140.184] 2019-11-19 09:04:13

Хэргээ сайн дураараа оорсдоо илчиллээ гэж ШАГНАХ ( хэргийг хэрэгсэхгуй болгох!) бас нэг заль мэх нээцгээжилдээ ( хоон хэлэлцэх хугацаа гэдэг шиг !) ...!!! Эрээн зарлал ширтсэн ямаанаас ялгалгуй авлигачин " тушмэдууд !) чотгор шулам руугаа тонилбол таарана ....

ЗОЧИН [103.212.117.94] 2019-11-19 06:30:00

ЖИРИЙН ИРГЭД ЖИЛИЙН 3%-ИЙН ХҮҮТЭЙ, 5, 10-ХАН САЯАР АВАХ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ, ТААЛАМЖТАЙ ЗЭЭЛИЙН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ, МӨНГИЙГ НЬ УИХ-ЫН ЖДҮЧИН 49 ГИШҮҮН ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛААД ТЭРБУМ, ТЭРБУМААР НЬ ХУВААЖ АВААД САНГ НЬ ЦӨЛМӨЧИХСӨН, ДЭЭР НЬ АХИАД 10-ААД ГИШҮҮН НЭМЭГДСЭН БАЙНА БИЛЭЭ, ЭНЭ СОНИН ДЭЭР ГАРСАН, БҮР УИХ-ЫН ДАРГА ЗАНДАНШАТАР, БАТЗАНДАН НАР ЖДҮЧИНД ОРСОН БАЙНА, ЭНЭ БОЛ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ МӨН, БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАХААР ЭДНУУСТ БҮГДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ ШОРОНРУУ НЬ ИЛГЭЭ..

Зочин [202.9.44.88] 2019-11-19 00:24:42

Маш олон тэрбумын зээлийг хууль бусаар үйлдвэрлэгч биш хүмүүст тараасан. Тэгээд хохиролыг нь яаж барагдуулах юм бол?

Зочин [64.119.23.207] 2019-11-18 19:33:05

Энд нэг НО байна. Яахаараа дээдсийн хэрэг дандаа шүүхээс буцдаг юм бэ? Мөрдөн байцаагч хангалтгүй ажиллагаа явуулж гологдол гаргадаг. Эсвэл шүүх гологдол гаргадаг. Санаатай хэрэг буцааж хөөн хэлцэх хугацаа дуургаж хэрэгсэхгүй болгодог. Өнөө хахууль энд л явж байгаа нь ойлгомжтой биш үү?

Зочин [202.179.24.218] 2019-11-18 20:30:57

Мөрдөн байцаагч гологдол гаргадаг. Гэмгүй хүнд ял өгүүлэх гэж оролдоно, гэмтэй хүний ялыг багасгаж оруулна, гэмтэй хүний ялыг хэтэрхий чанга төлөвлөнө.

Зочин [43.242.243.140] 2019-11-18 19:17:36

шүүхийн зөвөө

oooo [103.26.195.121] 2019-11-18 18:20:01

odoi l shuuh prokururig harii her unench shuuhiig

Зочин [66.181.186.176] 2019-11-18 18:04:18

Банди хулгайч банди

Зочин [43.242.243.140] 2019-11-18 19:17:23

чи банди болох өдөр ирэх вий. хүний мууд дуртай лалруудад уйлах өдлөр ирдэг юмаа

зочин [202.179.25.58] 2019-11-18 17:40:23

Ямар юмны хялбаршуулсан хэргээ өөрөө хүлээсэн энэ тэр вэ.Өчнөөн олон иргэдийнхээ баялаг бүтээж амь амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг нь цаг хугацаатай нь хамт луйвардуулж энгийн иргэдийн банкнаас авах зээлийн хүүг 36% хүртэл мөнгө угаасныг нь хялбаршуулж байгаа юмуу хаашаа юм вэ?Ийм чхууль сахиулагч шүүгч нартай хойно шудрага ёс хэзээ ч байхгүй гэсэн үг .Үнэхээр ой гутам төр засагтай юмдаа. Дараа нь хөөн хэлэлцэхээ хүлээхүү .Шудрага ёс хаа байна.

Зочин [202.179.24.218] 2019-11-18 18:22:09

Хэргээ хүлээсэн бол хялбаршуулж болно гээд хууль заачихсан хойно яая гэхэв. Бараг бүх гэмт хэргийг ингэж шийдэж болохоор заасан. Тулгаж өглөө гэхэд тухайн зүйл ангийн дээд хэмжээний хагасаас хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хагасаас багагүй ял өгнө гэж байна даа найз минь.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.