АМНАТ-ийн татварыг нэмэгдүүлснээр Алт тушаалт буурч байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс өнгөрсөн сард ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор зах зээлд эрэлт үүсэж, ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 2702.74 төгрөгийн нэрлэсэн ханштай байна. 2011 онд алтны ханш унци тутамдаа 1.900 доллар хүрсэн бол 2015 оны сүүлчээр 1,100 болтлоо унасан. Үүнээс хойш 1,100-1,380-ийн хооронд хэлбэлзэж байжээ. Харин энэ жилийн хувьд 1.550 хүрсэн бөгөөд одоогийн байдлаар 1,460-тай байна.

Татвар өсөх тусмаа алт тушаалт далд хэлбэрт шилждэг

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн онд 17.7 тонн байсан бол энэ оны аравдугаар сарын байдлаар 12.9 тонн болтлоо буурчээ. Энэ нь алт тушаалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 орчим хувиар унасан гэсэн үг. 2019 оны эцэс гэхэд 40 хувьд хүрч унах талаар эх сурвалж мэдээлэв. Үүнийг АМНАТ-ийн 2.5 хувийн татварыг 5 хувь болгож нэмэгдүүлсэнээр алт тушаалт далд хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан тайлбарлаж, Монгол Улсын хувьд бодит нөхцөлд татвараа бууруулаад алтаа их хэмжээгээр авсан нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэдгийг албаны зүгээс онцоллоо.


Сэтгэгдэл

Зочин [202.179.8.210] 2019-11-19 17:24:21

алт бол олборлолтоороо гарч л байгаа.АМНАТ - н татварыг бууруулахыг хүлээж байгаа.Тэгэхээс биш татвар нэмэгдэхээр алтны олборлолт дагаад багасна гэж байхгүй шүү дээ.Алт олборлогчдын шунал нь ихдээд байна.Тэгээд татварын хуулиар тоглолт хийж байна.Нуун дарагдуулж байгаа алтыг тагнуулынхан илрүүлэх хэрэгтэй.Сүүдрийн эдийн засаг хүчтэй байна.Шударга засаглалаар эрүүлжүүлэх хэрэгтэй.

Зочин [122.201.24.2] 2019-11-19 16:05:19

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

Зочин [192.82.78.6] 2019-11-19 14:54:48

тагнуул ажлаа сайн хий.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.