Хархорин хотын ойг тэмдэглэх талаар ЮНЕСКО-д уламжлав

Л.Батцэнгэл / Боловсрол

Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав.

Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадмыг зохион байгуулах санаачилгыг Монгол Улс гаргаж байгааг дуулгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг гардуулан өгөв.

Мөн ЮНЕСКО-гийн Соёлын секторын холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, Европын Холбооны санхүүжилтээр 1.5 жил хэрэгжих техникийн туслалцааны төсөлд Монгол Улсыг хамруулах хүсэлтийг гаргалаа. Уг төсөл нь соёлын салбарын бодлогыг тодорхойлох, үр дүнд хүргэх хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах талаар хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх зорилготой юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:58

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:58

Иргэн [202.179.4.250] 2019-11-20 06:33:21

Түүх соёлоо дээдэлдэг, эрхэмлэдэг ард түмэн бол тэмдэглэх хэрэгтэй. дэлхийн нийслэл байсан энэ хотыг хөгжүүлэх хэрэгтэй. Яам нь энэ талаар огт дуугардаггүй байсан. Овоо доо. Харин юм хийх нэрээр Содбаатар нь санхүүжилтийг нь хусчих вий дээ. Яам, аймаг дээр тендер зарласан гээд 50-н саяар жорлон барьдаг хүн шүү дээ.

Zochin [202.126.89.7] 2019-11-20 04:38:36

60,70,80jiliin oi temdgelj bhar 800g bol temdgleh hergteu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.