МҮЭСТО-д ажлын байрны бүртгэл явагдаж байна

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас дөрвөн мянга гаруй ажлын байранд иргэдийг өнөөдөр бүртгэж байгаа аж. МҮЭСТО-д “Нэг өрх-Нэг ажлын байр” нэртэй болж буй энэ өдөрлөгт “Таванбогд фүүдс”, “АПУ”, “Алтанжолоо трейд”, “Говь” зэрэг гуч гаруй аж ахуйн нэгж оролцож, худалдагч, үйлчлэгч, ачигчаас эхлээд салбарын захирал хүртэлх хоёр мянга гаруй нээлттэй ажлын байранд бүртгэж байгаа юм. Тэрчлэн Цагийн хөдөлмөрийн бирж, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлийн газаас хоёр мянга гаруй ажлын байранд бүртгэж байгаа аж.

Ажлын байрны бүртгэл өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрлөгт оролцож буй иргэд нээлттэй ажлын байранд бүртгүүлэх, мэргэжлээ зөв сонгох, ур чадвараа тодорхойлох тухайд “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гээс шинэ ажлын байрандаа дасан зохицох талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно гэнэ.

Эл арга хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс батлан хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан төгсөгчдийн дунд “Ур чадварын уралдаан” зохион байгуулж байгаагаараа онцлог аж.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:23

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:23

Зочин [103.26.194.150] 2019-11-20 07:18:04

mongol hunii tsaling hamgiin dood tal ni 1.5 say bolgo. tegj baij ajil erhluulne gej yri. Booliin gereend avaachij hiih gej baij yaj ingej surtalchilj chadaj bna aa.

zol [202.126.89.152] 2019-11-20 06:51:13

Gowi hereggui ee. Booliin hidolmoroor ajillyyldag humuus bgaa. Hunuu hodolmor ylandaa gishgesen


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.