Н.Арвинтариа: Настай эцэг эхийнхээ хөрөнгийг булаах, дарамтлах тохиолдлууд их байна

Ц.Анударь / Хууль

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариатай ярилцлаа.

- Жилд ойролцоогоор хэдэн хүн танай төвд ханддаг вэ?

- Өмнө нь 2000 гаруй хүн манай төвд ханддаг байсан. 2019 он гарсаар нийт 566 гаруй хүн хандсан байна. 87 хүн одоогоор хамгаалах байранд байрлаж, үйлчилгээ авч байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1995 онд байгуулагдсан бөгөөд нийтдээ 22000 орчим хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Зөвлөгөө өгөх төвд сэтгэлзүйн зөвөлгөө, хуулийн зөвөлгөө өгөхөөс гадна нийгмийн ажлын үйлчилгээг үзүүлдэг байгаа. Хамгаалах байранд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасан долоон төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн үйлчилгээ,
  • Нийгмийн ажлын үйлчилгээ,
  • Сэтгэлзүйн үйлчилгээ,
  • Аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ
  • Холбон зуучлах үйлчилгээ зэрэг багтана.

-Ирж байгаа хүмүүсийн хувьд ихэвчлэн ямар шалтгаанаар хандаж байна вэ?

- Ирж байгаа хүмүүсийн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх тохиолдол их байна. Тодруулбал, бэлгийн хүчирхийлэл, ураг төрлийн хүчингийн гэмт хэрэгт өртсөн хохирогчид манайд ханддаг. Хохирсон хүмүүсийн дийлэнх нь зодуулсан, биедээ ямар нэгэн гэмтэл авсныхаа дараа ирж байна. Урьдчилан сэргийлэх шатанд ирэх нь харьцангуй ховор байна. Улсын хэмжээнд нэг цэгийн үйлчилгээний төвийн хамгаалах байрууд нилээд их байгуулагдсан байгаа. Мөн Цагдаагийн хамгаалах байранд хохирогчдыг хүлээн авч байна. Улаанбаатар хотын дүүргүүдэд, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд иргэдийг хүлээн авдаг учраас манай төвийн ачаалал харьцангуй буурсан.

Хүчирхийлэлд өртөгсдийн 70 хувь нь эмэгтэйчүүд

- Хүчирхийлэлд голчлон ямар хүмүүс өртөөд байна вэ?

- Хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Бусад гэдэгт ээжийгээ дагаад ирсэн хүүхдүүд, ахмад настнууд, залуу хөвгүүд багтана. Тэдний хувьд бие махбодийн гэхээсээ илүү сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол илүү байна. Эрэгтэйчүүдийн хувьд одоогоор хамгаалах байранд авах боломж хараахан байхгүй байна.

- Эрэгтэй хүмүүсийн хүчирхийлэлд өртөж байгаа шалтгааыг дурдвал?

- Голчлон гэр бүлийн дотоод зөрчил, маргаанаас болдог. Ямар нэг асуудал гарахад тэрийг хэрхэн шийдвэрлэх талаар арга эвээ олдоггүй. Настай хүмүүсийн хувьд эдийн засгийн дарамтанд орсноос болж манайд хандах тохиолдол маш их байна. Жишээлбэл, тэтгэврийг нь олон сараар авах, хөрөнгийг нь булаах, эцэг эхээ дарамтлах ийм тохиолдлууд байна. Залуу эрчүүдийн хувьд сэтгэлзүйн дарамтанд ордог. Жишээлбэл, эхнэр нь архины хамааралд орох, үл ойлголцол зэрэг шалтгаанаар манайд хандах тохиолдол харьцангуй их байна.

Ажлын байрны бэлгийн дарамтанд урлаг, спорт болон төрийн албан хаагчид өртөж байна

-Ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн хүмүүс хүчирхийллийн эсрэг төвд хандах тохиолдол хэр байдаг юм бэ? Манай орон иймэрхүү асуудлыг шийдэх, хариуцлага оногдуулах нь бага шүү дээ?

- Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор жилдээ дунджаар 3-5 хүн хандаж байна. Манай төвд ирж байгаа энэ төрлийн хүчирхийллийн хохирогчид нь урлаг, спортынхон болон төрийн албан хаагчид ирдэг. Төрийн албаны хувьд өөр орон руу ажлаар хамт явахыг шаардах, шаардлагыг биеллүүлээгүй тохиолдолд сахилгын арга хэмжээ авах, эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрэх, сэтгэлзүйн хувьд дарамтанд оруулах хэлбэрүүд байна. Сургуулийн орчимд дүнгээр дарамтлах, багштайгаа ямар нэгэн байдлаар хувийн харьцаанд орохыг шаардах гэх мэт хэлбэрүүд байна. Харин спортын салбарт дасгалжуулагчийн зүгээс эмэгтэй тамирчдыг бэлгийн дарамтанд оруулах гэх мэтээр хүчирхийллийн золиос болгож байна. Бэлгийн дарамтыг зогсоохын тулд үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Эдгээр хүмүүс Хүний эрхийн үндэсний комиссд хандах боломжтой боловч эцсийн хариуцлагыг хүлээлгэдэггүй. Тиймээс одоогоор хариуцлагын тогтолцоо алга гэж ойлгож болно. Хохирсон хүмүүс асуудлаа эцэслэн шийдвэрлүүлж чадахгүй байна.

-Үйлдэгчдэд хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэг үү?

- Бие махбодид хохирол үзүүлэх, хүч хэрэглэх буюу хүчиндсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байгаа юм. Харин бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх, үнсэх, илэх, сэтгэлзүйн дарамт үзүүлэхэд ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй. Яагаад гэвэл үүнийг Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулинд тусгаагүй. Одоо энэ асуудлыг хуульчлах тухай яригдаж эхэлсэн.

Хохирсоноо нууцлаад үлдвэл үйлдэгч этгээд дараагийн хохирогчоо хайгаад эхэлдэг

- Энэ төрлийн дарамтанд өртөж байгаа эмэгтэйчүүдийн 45 хувь нь хэлэхгүй тэвчээд өнгөрдөг гэсэн судалгаа байна. Үүний шалтгаан юу байна вэ? Ямар нэг нөлөөлөх зүйл байдаг гэж ойлгох уу?

- Нэгдүгээрт энэ талаараа хэлье гэхээр хаана хандахаа мэддэггүй. Цагдаад хандлаа гэхэд хүлээж авахгүй. Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулинд энэ тухай зүйл, заалт байхгүй гэдэг. Иймд хүний эрхийг хамгаалах байгууллагууд руу хандах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Бидний зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авахад тусална. Хэрвээ нуугаад, тэвчээд явбал энэ асуудал шийдэгдэхгүй. Хохирогчийг хамгаалах тогтолцоо хэрэгтэй. Одоогийн байдлаар хууль эрх зүйн зохицуулалт нь төгс биш байгаа учраас хуулийн цоорхойгоор үйлдэгч этгээд ял шийтгэлгүй өнгөрөөд байна.

- Залуу хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол манай оронд байдаг юм шиг байна?

- Ийм төрлийн тохиолдол байгаа боловч хөвгүүдийн хувьд тэр болгон яриад байдаггүй. Үүнийгээ ярихаас ичдэг. Хэрвээ тийм хүчирхийлэлд өртсөн бол Цагдаагийн газар өргөдөл өгөөд шалгуулж болно гэдгийг хэлмээр байна. Хохирсоноо нууцлаад үлдвэл үйлдэгч этгээд дараагийн хохирогчоо хайгаад эхэлдэг. Тиймээс хуулийн болон хүний эрхийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

- Баярлалаа


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:20

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:20

Зочин [103.229.121.86] 2019-11-28 11:09:06

Яасанч сайхан бие биенийгээ олох юм! Наад хариуцсөн ажилдаа харин нэг шударга тариаг арвин хийнэ шүү?! Андуураад буруу тариа арвин хийчих вэ!!!

Sambuu [213.87.134.251] 2019-11-27 18:11:56

Олон улсын тавцанд яригддаг асуудалшд.Европын хэмжээгээр дундажаар нийт хун амын 2/3 нь ажил дээрээ юмуу дээд сургуулийн оюутан бусгуйчууд багш нараасаа эсвэл ажил дээрээ даргаасаабэлгийн дарамт авсаны дараа зохих байгууллагуудад ханддаг бол Монголын харанхуй ичимхий нохцолд бол нийт дарвмт авсан бусгуйчуудийн 1/5ньл хамгаалалт хусэн зохих байгууллагуудад хандаж байгаа.Бусад 4/5 амьдралаа,орлогоо бодоод зозицоод биеээ унэлээдамьдраад яваа ядарсан амьтад байгааг бид бас ойлгож явах естой боловуу!

Зочин [92.76.110.103] 2019-11-25 12:06:37

sum hiidiig hyanaj shalgah heregtei

Ka [182.160.0.221] 2019-11-24 06:07:32

Hamaatnuudaas bolgoomjlohgyi bol ted mongonii toloo yu ch hiiheer bdagiig oilgoj holboogoo tasalsan daa

Irgen [103.26.194.68] 2019-11-23 10:49:54

Arhinii hor hunuuliin talaar surgalt yvuulaachee. Ylan guya dund surguiudaar heden bagsh nar chin zarim ni arhinii hamaaraltai bolj bna.uraldaan temrseen tursun udur olimpiad bayr ysloluud.geed l bainga arhi heregleed bna.

Зочин [64.119.25.140] 2019-11-22 08:51:40

Энэ төвийн захирал нь Энхжаргал гээд балай авгай байснаа болисон юм уу. Хүчирхийллийн нэрээр мөн ч их төслийн мөнгө цохисон доо

зочин [59.153.114.15] 2019-11-22 04:09:40

Энэ нийгэм хүмүүлэгийн нийгэм үү?адгуус луугаа болчихсон араатаны нийгэм үү?ойлгохоо байлаа

Зочин [202.9.43.97] 2019-11-22 05:46:24

Ардчилал нийгмийг ийм болгосон

Irgen [202.9.40.73] 2019-11-22 03:26:06

Ene turliin gemt xeregiig xyyli bxgyi geed xayad bx ymyy es zyin arga xemjee avax ajlaas ni xalax xeregteish de turiin xyyli yund xend zoriylaj garaad bnaa uursduuguu xamgaalsan xyyli batlaad bxs bidh ard irgeded xeregtei xyyli xeregjixgyi ym xynii erxiin yndesnii xoroo ni yugaa xiij melreed syyj bdgiin darga ni gej neg xotsrogdson xugshin xeden jil xeniig yug xamgaalaad bdgiin odbayr meted l yilchildeg erx ymyy ter xynii erx chin ajil xiidgyi ymnyydaa zailyyl

Uher [192.82.68.206] 2019-11-22 01:30:32

Mongol hun hun bish

Ka [182.160.0.221] 2019-11-24 06:05:06

Ynen shyy

Зочин [192.82.69.43] 2019-11-22 01:28:10

яагаад эрчүүдийг хүлээж авах боломжгүй гэж.хүйсээр гадуурхаж бна уу.хүчирхийлэгт эрчүүд хамгийн их ѳртѳх болсон.эхнэр нь архичин гэрвэй архичин дагуулж ирж sex харуулж бгаад хийнэ хѳѳнѳ.архичин авчирч зодуулна.улсаас?мѳнгѳ тѳсѳлѳѳр мѳнгѳ авчхаад эрчүүдийг авахгүй бгаагаа когсоо.Байр байгуулсан хүүхнүүд дандаа завхайрч нѳхрѳѳсѳѳ хѳѳгдсѳн хүүхнүүд бдагаас эрчүүдэд ѳшѳѳтэй бдаг

zochin [202.179.27.0] 2019-11-27 06:43:39

Hamgaalah bair olon hvchirhiilliin hohirogchdod ayulgvi baidliig hamgaaldag ikh tustai. Hvchirhiilliin erreg vndesnii toviin hamgaalah bair mash sain vilchilgee vzvvldeg yum bna lee shvv

Зочин [150.129.142.55] 2019-11-22 01:21:12

хүний үнэргүй тийм юмнууд харахад хүн, цаад сэтгэл нь адгууснаас дор байдаг юм. яахав амьдрал хариуг нь өгдөг

Zochin [202.21.110.38] 2019-11-22 00:41:54

Mongold socialism kapitalism ch bish satanizm. Mongolchuud chutgurlug shulamlag shinjend orood 10-d jil bolj bna.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.