Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст эм олгох боллоо

Aдмин / Эрүүл мэнд

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны гуравдугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, гемодиализ эмчилгээнд орсон болон өөр эмэнд шилжсэн шалтгаануудаас эмийн хэмнэлт үүссэн байна. Хэмнэсэн зардлаараа хүлээгдэж буй хүмүүсийг програф (такролимус) эмэнд хамруулах боломжийг бүрдүүлжээ.

Манай иргэд эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс заслыг 1998 онд Хятад улсад бөөр шилжүүлэн суулгуулж эхэлснээр хийлгэж эхэлжээ. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг хэрэглэдэг. Бөөр шилжүүлэн суулгуулсан иргэдэд програф (такролимус) эмийг олгох зохицуулалтыг 2004 оноос эхлэн Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар эмчлэгч эмчийн жорын дагуу олгож эхэлжээ. УНТЭ улирал бүр эмийн тайлан тооцоог гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг аж. Энэ оны эхний гурван улирлын байдлаар Дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд нийт 500 гаруй хүн ууж байна.

Өнөөдрийн байдлаар 2018-2019 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс УНТЭ-т эмийн хангалтанд орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан 33, бөөр шилжүүлэн суулгасан найм, Хавдар судлалын үндэсний төвөөс таван хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэдийн хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл хамааран эмийн зардал нь дараа оны улсын төсөвт тусгагдаж, шинэ оны нэгдүгээр улирлаас нь эмийн хангалтандаа орох ёстой байдаг аж.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлага, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, эмзүйн албаныхан,эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авч, хүлээгдэж буй нийт 46 хүний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийн олгож эхэлжээ. Мөн гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд эмээ ууж эхлэх боломжтой болсныг мэдэгдэж уулзалт зохион байгууллаа.


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.254] 2019-11-22 12:59:36

emch nartaa amjilt huseed ulam ih devsgiltet zuiluudees hotsrohgui suraltsaj ard tumendee ih tus bolooroi

Зочин [150.129.142.158] 2019-11-22 12:41:05

Хиймэл эрхтэн суулгасан хүмүүсээ эрүүл болсон гэж үзээд группээс хасдаг явдал зөв үү.Тэр хүн хиймэл эрхтэнтэй яаж эрүүл өөрийн эрхтэн шиг байх вэ дээ.Доголдол их л байгаа шүү дээ.Үүнийг төр засаг анхаармаар юм

дарийм [202.179.26.54] 2019-11-22 12:34:12

Эрхтэн шилжүүлэн суулгадаг багийнхандаа амжилт хүсье, Эдгээр хүмүүсийн ажлыг үнэлж урамшуулах хэрэгтэй шүү дээ. Урлагийнхан ил байдаг болохоор үнэлэгддэг байх. энэ хүмүүс л тэр Чингисийн одон энэ тэрийг нь хүртэх ёстой шүү. Багийн ахлагчид нь л гавьяат өгсөн юм шиг байна лээ. Баатар өгөхөд ч харамлах хэрэггүй дээ. Хайрлаж гамнаж янз бүрийн зүйлээр нь хангаж байх ёстой доо

Сүхээ [202.126.88.53] 2019-11-22 12:26:52

1р эмнэлгийн эмч Од-Эрдэнэ эмчид баярлаж явдаг шүү үнэхээр мэдлэг чадвартай ес зүйтэй эмч шүү өвчтнүүдэд чин сэтгэлээрээ ханддаг ховор хүндээ

Сүхээ [202.126.88.53] 2019-11-22 12:21:26

1р эмнэлгийн эмч нар мундаг шүү ажлын амжилт хүсье


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.