Иргэдийн оролцоотойгоор гудамж тохижуулжээ

Aдмин / Орон нутаг

“Гүүд Нэйборс” ОУТББ-ын Дархан-Уул аймаг дахь салбар болох "Мангирт" орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь орон нутагт чиглэсэн олон олон хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Тус хөтөлбөрүүдийн нэг хэсэг болох орон нутгийн иргэдийг чадавхжуулах, орон нутгийн иргэдийн санал санаачилгаар, орон нутгийн хөгжилд тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор "Мангирт" ОНХХ нь дэргэдээ 12 гишүүнээс бүрдсэн Дархан Найрамдал хэмээх Орон нутгийн хөгжлийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Тус Дархан Найрамдал ОНХЗ-ийн гишүүд нь энэ жилийн хүрээнд Мангирт ОНХХ-ийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр хэрэгжиж буй бүс нутгийн алслагдмал гудамжийг сонгон, тус гудамжны айл өрхийн ариун цэвэр, аюулгүй байдал, орчин байдлыг сайжруулах, амьдрах орчинг сайжруулснаар тэднийг урамшуулах, сайн дурын оролцоо хандлагыг нь нэмэгдүүлэх зорилгоор 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн нийт 320 метрийн урттай 15 дугаар гудамжны орчныг сайжрууллаа.

image

Тус ажлын хүрээнд гудамжны замыг тэгшлэн хайрга дэвсэж, айл бүрийн хашаа, хаалгыг жигд өнгөөр будаж, нийт 10 айлын хашаанд хогийн машин гаднаас нь хогийг нь авах боломжтойгоор хашаанд нь хогийн сав хийж өгсөн байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:15

Дарханыхан эрүүл биш [64.190.117.194] 2019-11-22 15:19:21

Дарханыхан ТЭНЭГ ард түмэн. Шүүмжилдэггүй ангайгаад хараад суудаг. Дарханы хотын захиргаа нь тэнэг мэт замын гэрлийн шон ороогоод баяр болж буй мэт үр ашиггүй гэрэл тавьсан. Мөн зам дагуу барилгын дээврийн ирмэгээр дагуулаад 2 эгнээ өдрийн гэрэл битүү тавьж асаасан. Дээд давхрын айл унтахад хэцүү цэхийдэг байх. Мөн гэрэлт гудамж гээд ямар ч ашиггүй үр дүнгүй гэрэл тавьсан. Гэтэл тэр гэрлийн доодох зам бохир заваан шороотой байдсан. Гол нь сар бүр энэ хэрэггүй буюу ОНОВЧГҮЙ байрлалд буй гэрлийн ТӨЛБӨР гэж нэг юм гарч байгаа ! Хэн төлдөг? Бүр хөгжөөд дууссан баян хот бол хамаа алга. Үнэхээр мөнгө чинь багтаж ядаад байвал хэрэггүй газар хийсэн гэрлийн болон төлбөрийн мөнгөөрөө соц үеийн явган хүний замаа шинэчлээч. Хотын төвөө дуусгаад гэр хорооллынхоо замыг шороо биш хучилттай болгохгүй юу ! Зарцуулах мөнгө алга хийх юм их байна. Шал дэмий газар гэрэл асаагаад мөнгө аваад байдаг хүмүүс нь юу ч хэлдэггүй. Уб -ынхан бол дор нь хэл ам гаргаад болиулж байгаа. Та нарын хот бол та нар л орил!

Зочин [64.190.117.194] 2019-11-22 15:22:48

Явган хүний зам барина гэж үнэн халтуурддаг газар ! 3 жил ч болоогүй явган хүний зам хучсан блок нь үйрээд голын хайрга гардаг тийм чанаргүй юмаар хийсэн. Сайн хараад байгаарай.

Зочин [202.179.31.10] 2019-11-22 14:58:17

Ямар сонин сэтгэдэг юм бэ? Айл бүрийн хашаа жигд байх албагүй. Хувийн өмч юм чинь яаж ч засаж тохижуулж болно. Харин Дархан хөрс сул нунтаг шороо их тул хучмал зам зайлшгүй тавих шаардлагатай. Тэгэхгүй бол амархан доошоо суусан байдаг харагдсан. Гол нь явган хүн явах зам аюулгүй байдал, айлууд нохойгоо сул тавихгүй байх гэх тиймэрхүү л зүйл эхний ээлжинд гэр хороололд хийнэ. Мөн цэвэр бохир усных нь шугамыг татаж өгөөч.

zochin [192.82.65.29] 2019-11-22 10:28:02

эрчүүд нь Ангарагт нисээд завгүй байгаа, Гудамж тохижуулсан нь сайн л хэрэг, гэхдээ нүхэн жорлонгийнхоо асуудлыг шийдэхгүй болж ,хичнээн гоё гудам болоод дундуур нь явахаар баас үнэртэх нь л хэцүү, соёлжьё гэвэл нүхэн жорлонгоосоо салах хэрэгтэйдээ..

Зочин [202.179.31.10] 2019-11-22 15:01:28

Ийшээ уг нь шинээр газар хувьчилсан гэдэг чинь уг нь дэд бүтэцтэйгээр газар хувьд өгнө гэчихээд хулхидсан юм шиг байлээ. одоо болтол цэвэр бохирын шугам татаагүй. Татчихвал нүхэн жорлонгүй утаа униарын асуудал шууд шийдэгдэнэ. Төр худал хэлж болохгүй. Бас их оновчгүй зохион байгуулалт муутайгаар газраа төлөвлөсөн байдаг. Нэгэнт шинээр юм хийж байгаа болс айхан хийх хэрэгтэй. орчин үеийн сэтгээд.

Eh oron [202.126.89.229] 2019-11-22 09:27:22

Erchvvden haachaa be ym oeloo gesen bish hairag debsej zam zaslaa gesen dandaa emegtei hvmvvs mongol erchvvd mini sain bod


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.