Монгол Улсын гавьяат механикжуулагч С. Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээв

Н.Алтанцэцэг / Улстөр

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол

image

Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан Жамцийн Дашдаваа,

Гавьяат агрономич

  • Хэнтий аймгийн Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн захирал Цэнджавын Аюурзана,
  • Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн ахмад ажилтан Сидийн Даваалхүмбэ,
  • Орхон аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйн ахмад ажилтан Ойдовын Дүгэрсүрэн,
  • Монголын тариаланчдын үндэсний хорооны Өвөрхангай аймгийн салбарын тэргүүн Дашзэвэгийн Лхагвабуд,
  • “Дэвшил трейд” ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаатар,
  • Сэлэнгэ аймгийн “Бүрэнтал” ХХК-ийн захирал Чойндонгийн Нямжав,
  • Сэлэнгэ аймгийн Бооцын тариа ХХК-ийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн,
  • Завхан аймгийн Улиастай сумын ахмад тариаланч Галсанжамцын Цэрэн,

Гавьяат механикжуулагч цол

  • Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан Сампилийн Сүхбаатар,
  • “Гурван борхууд” ХХК-ийн трактор комбайнч Чилхаажавын Хүрэлтөмөр,
  • Хэнтий аймгийн “Идэр-Онон” ХХК-ийн захирал Магваны Оюунжаргал нарыг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цол

  • Монголын радиогийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол

  • Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн ахмад ажилтан Сүрэнжавын Тамжид нарыг шагналаа.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын дараах хүмүүст Төрийн одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

  • Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газрын агрономич Юнгрэнгийн Батцэнгэл,
  • Булган аймгийн Засаг даргын орлогч Отгоны Гантулга,
  • Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал, хорио цээрийн газрын улсын байцаагч Шаравын Тунгалаг,
  • Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ахмад тариаланч Сандагийн Түмэнбаяр,

Алтан гадас одон

  • “ЖС Агро” компанийн гүйцэтгэх захирал Магсарын Бадрах,
  • Төв аймгийн Жаргалант сумын “Хонгор буудай” компанийн захирал Гэндэндарамын Болормаа,
  • “Урт ус” ХХК-ийн агрономич Очирбатын Рэнцэнханд,
  • Булган аймгийн Баян-Агт сумын “Актив-Агро” компанийн комбайнч Бямбасүрэнгийн Сандагдорж,
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” компанийн трактор комбайнч Галбадрахын Энхбаяр,

Хөдөлмөрийн хүндэт медаль

  • Сэлэнгэ аймгийн “Газар агро” компанийн трактор комбайнч Жоохүүгийн Энхтүвшин нарыг тус тус шагналаа.
  • image
  • image
  • image
  • image
  • image
  • image


Сэтгэгдэл

Иргэн [202.126.88.33] 2019-11-24 12:10:28

Төв аймгийн тариаланчдийг ялгаварлан гадуурхаж улс төрийн новшийн хандлагаа засах хэрэгтэйшдээ?!

зочин [115.65.93.30] 2019-11-23 23:21:39

Янз бүрийн тэмдэг үйлдвэрлээд, хүмүүст зүүж тараагаад байдаг энэ хоцрогдсон коммунист арга, хэлбэрээсээ Монгол улс хэзээ татгалзах вэ? Шагнал урамшлын хэлбэр арай л дэндүү хоцрогдсон, үнэ хүндгүй ажиллагаа болсон биш үү? Жилд хэтэрхий олон удаа ийм мэт тэмдэг зүүх арга хэмжээ зохион байгуулаад байна уу? Мундаг хөдөлмөрч, бүтээлч, ажилч хичээнгүй хүмүүсийг урамшуулах бодит, шинэ хэлбэрийг олох боломжгүй юмуу?

Зочин [202.55.188.83] 2019-11-22 22:30:21

Хөдөлмөрч сайхан улсуудад сайн сайхныг хүсэн ерөөе

Зочин [103.212.117.130] 2019-11-22 16:56:33

Одон медалийн нэр хүнд муудсан л даа, гэхдээ үнэхээр ажлаа хийгээд авч байгаа хүмүүсийг үгүйсгэх арга байхгүй, Ганболд ахад үнэхээр баяр хүргэе

mendee [124.158.112.89] 2019-11-22 16:01:43

Ganbold ahdaa bayar hurgie.

Зочин [119.40.100.154] 2019-11-22 15:20:37

ЭНД ОДБАЯР ЯМАР ХАМААТАЙ ЮМ, ОДОО БАЙГАА УДИРДЛАГУУД НЬ ХҮНЭЭ САЙН ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ

Зочин [202.55.188.38] 2019-11-22 14:53:49

Yamar soin bna daa gazar tariialgiin 2 dahi tom bus Dornod aimgaas 1. Ch hun alga Erguu od bayar ileed baij baihii orond iim zuild anhaar. Odoo amid uldsen tsoonn heden tarialchidaa setgeliig ni orgoh baisan daa Soronzon bold gedeg nohor haa bna


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.