Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, Зургаан буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулсан бөгөөд нийт 20 өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн 13 зөвлөөч оюутнууд хууль, эрх зүйн чиглэлээр 433 иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:43

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:43

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.