Д.Эрдэнэбат: 26-г ямар зарчмаар сонгох нь анхаарал татаж байна

Ц.Анударь / Улстөр

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өгөв.

-АН-ын зөвлөл Сонгуулийн тухай хууль болоод тогтолцоон дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тойрог шинэчилж тогтоосон өдрөөс эхлээд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох асуудлыг хийх ёстой гэж харж байна. Энэ саналыг зарчмын санал гэж оруулна. Дараагийн асуудал бол тооллогын болон санал хураалтын дүн гаргах тухай асуудал байна. Мэдээж хар машинаар тоолно. Гэхдээ үүнд итгэх, итгэхгүй байгаа талаар маш их маргаан үүсэж байна. Одоогийн хуулиар 50 хувийн хяналтын тооллого бий. Үүнийг давхар баталгаажуулалтын тооллого болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хар машины дүн болон санал хураасан хэсгүүд дээр гар тооллогыг давхар хийгээд давхар баталгаажуулах нь сонгуулийн үр дүнг маргаангүй болгоход тустай. Энэ хуульд орж ирсэн цоо шинэ сэдэв юу вэ гэхээр цахим сурталчилгааны асуудал яригдаж байна. Цахим сурталчилгааг нэг талыг барьж хаах нь зөв үү, буруу юу гэдгийг анхаарах хэрэгтэй.

-50+26 гэж яригдаад байгаа асуудал нь шинэ нам, шинэ нэр дэвшигчид боломж олгохгүй байх ийм тогтолцоо юм уу?

-50 нь мажоритар тойрог. Тойргийн систем эвдэрнэ. Жижиг 76 тойрог чинь 50 болж томорно гэсэн үг. 26-г ямар зарчмаар сонгох вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж байна. Хэрэв нам болгон 26 нэр дэвшигч дэвшүүллээ гэхэд энэ 260 хүнээс хамгийн олон санал авсан эхний 26 нь сонгогдоно гэвэл жижиг намуудын боломж багасна. Энэ нь парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Энэ бол нээлттэй, сонгодог парламентын зарчим. Тиймээс ч АН холимог тогтолцооны талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд унасан. АН холимог тогтолцоон дээрээ байр суурь хэвээр байгаа.

-Улсын төсвөөс намуудад санхүүжилт олгоно гэсэн. Энэ талаар таны байр суурь?

-Улсын төсвөөс гишүүдийн суудлаар улс төрийн намуудад санхүүжилт олгож байгаа. Жил бүр арван сая төгрөг олгодог. Хэрвээ пропорцианаль тогтолцоог оруулсан бол улс төрийн намыг авлига хандиваас ангид байлгахын тулд төрөөс санхүүжүүлдэг зарчим нь зөв байсан. Харамсалтай нь одоо байхгүй. Улс төр яагаад авлигатай холбогдоод байгаа вэ гэхээр жижиг 76 тойрогт бэлэг тараах, хүмүүсд мөнгө тараах хэлбэр түгээмэл байгаа учир авлига буурахгүй байгаа юм. Хэрэв 100 хувь пропорцианаль байсан бол энэ мөнгөний асуудал өөр тийшээ шилжих байсан. Энэ боломжийг Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алдсан.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:20

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:20

Zojin [139.5.217.248] 2019-12-03 11:31:33

Naad gemt heregtenee barj horiochee yun songuul yariad yavaad bgaa yum ve

Зочин [150.129.143.39] 2019-12-03 04:03:42

луухааны эрлийзүүдийг сонгохгүйг сайн мэдэж байна. Эрка минь

ЗОЧИН [66.181.168.81] 2019-12-03 01:02:00

ЧИ ЕР НЬ ЯАХ Л ГЭЭД БАЙНА ДАА, ЭНЭ 76-Г ШАХАЖ БАЙЖ ДАРААГЫН БЯЛУУ ХУВААХУУ БИТГИЙ ГОРЬД........НИЙЛБЭРИЙН БАЙРЫГ СОЛЬСНООР НЭМЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ..МИНИЙ АРД ТҮМЭН .МЭДЭЖЛ БАЙГАА .... БИ МОНГОЛ ТҮМНИЙХЭЭ САРУУЛ УХААНД ИТГЭЖ БАЙНА ЭНЭ БОЛ ИХ УДИРДАГЧИЙН ҮГ ......ӨНӨӨДРИЙН НААД ДУРАКУУДЫН ХАХУУЛДСАН АЛТНЫ МӨНГӨ БИШ ШҮҮ

ЗОЧИН [64.119.23.100] 2019-12-02 22:32:28

26-Г УЛСЫН ХЭМЖЭЭНД 1 ТОЙРОГ БОЛГОЖ БҮХ НАМУУДЫН БҮХ НЭР ДЭВШИГЧДИЙГ НАМ БҮРЭЭР, НАМУУДЫН НЭРИЙГ ӨМНӨ НЬ ТАВИН НЭГ ЦААСАН ДЭЭР ЖАГСААЖ БИЧНЭ, ЖНЬ: МАН ГЭЭД 1-26 НЭР ДЭВШИГЧ, АН ГЭЭД 1-26 НЭР, МАХН ГЭЭД 1-26 НЭР БИЧИГДСЭН БАЙХ ЖИШЭЭТЭЙ, НАМУУДЫН НЭР ДЭВШИГЧДИЙГ ЭХНЭЭС НЬ ЖАГСААХДАА, НАМЫН ДАРГА НАР СУГАЛАА СУГАЛЖ ЛИСТЭНД БИЧИГДЭХ ДЭС ДАРААЛЛАА ТОГТООНО, СОНГОГЧИД НЭГ ЛИСТЭНД БИЧИГДСЭН БҮХ НАМЫН БҮХ НЭР ДЭВШИГЧДЭЭС НИЙТДЭЭ 26 ХҮНИЙ НЭР Л ДУГУЙЛНА, 26-ААС ЦӨӨХӨН НЭР ДУГУЙЛСАН БОЛ ЛИСТ ХҮЧИНТЭЙ, ХАРИН 26-ААС ИЛҮҮ ХҮН ДУГУЙЛСАН БОЛ ЛИСТ ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО, МОЖАРИТОРЫН ЛИСТ, ПРОПОРЦИОНАЛЫН 26-ЫН САНАЛ АВАХ ЛИСТ ТУСДАА БАЙНА ГЭСЭН ҮГ, ТЭГЭХЭЭР СОНГОГЧИД 26-Г СОНГОЖ ДУГУЙЛАХДАА МАШ ХАРИУЦЛАГАТАЙ, ЖАГСААЛТЫГ НАМ БҮРЭЭР УДААН МАШ АНХААРАЛТАЙ ҮЗЭЖ, 26-ГАА АЛЬ НАМААС ХЭН ХЭНИЙГ ДУГУЛАХАА ТУСАД НЬ ЦААСАН ДЭЭР ӨӨРТӨӨ ТЭМДЭГЛЭЭД 26-ГАА БОЛЛОО ГЭДГЭЭ ТООЛООД ЖИНХЭНЭ ЛИСТЭН ДЭЭРЭЭ ДУГУЙЛАХ ХЭРЭГТЭЙ, САНАЛ ХУРААЛТ НЭГ ХҮН ДЭЭР УДААН ЯВАГДАНА, ИЙМД САНАЛ АВАХ КАБИНИЙГ ОЛШРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Zojin [139.5.217.248] 2019-12-02 14:19:52

Yavch oligtoi yum yarihgui oilgomjtoi hulgaichdaa

Зочин [124.5.146.28] 2019-12-02 09:30:24

Чам шиг хулгайч нам зайлаач

Зочин [66.181.169.108] 2019-12-02 09:27:00

АН-ын Эрдэнэтийн 49%-ийн луйвар, Дубайн гэрээний гол зохион байгуулагч. УИХ гишүүнээ боливол шууд шоронгийн ялтан болох хулгайч даа. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болох гээд үхэхээх ч буцахгүй улайран зүтгэж байгаа сдаа даа.

Зүүнхараа [192.82.71.225] 2019-12-02 08:56:30

Энэ махан толгойт Дубайн гэрээг хийх үед уул уурхай хариуцсан сайд байсан хамгийн Том авилгач даа. Мөн манай Ноён уулыг ухуулж байгаа Том нүгэлтэн дээ.

зочин [66.181.160.101] 2019-12-02 08:48:17

Махан толгойт

Huts [202.126.89.249] 2019-12-02 08:44:49

AH nam 100 huvi poprtsnal bolchuul bid gishuud songohgui nam gishuudee songono namdaa hamgiin undur handiv ugsun ne shuud garna ene yasan hogiin yum yaridag novsh vee. Nuguu bayan avilgach nar uhen uhtelee garah ne baina sh de


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.