"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоцрогдлын онцлог, эрт илрүүлэг, асаргаа сувилгаа" сургалт болж байна

Aдмин / Эрүүл мэнд

Хөгжлийн хоцрогдлын илт эрсдэлтэй хүүхдэд цаг алдалгүй хөгжлийн дэмжлэг үзүүлэх, чадвар алдалтыг багасгах, эцэг эхийн оролцоог сайжруулахад эрт илрүүлэх тогтолцоо зайлшгүй шаардлагын хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоцрогдлын онцлог, эрт илрүүлэг, асаргаа сувилгаа" сэдэвт сургалтыг дүүргийн нийгмийн ажилтнууд болон сургуулийн эмч, багш нарт хоёр өдрийн хугацаанд явуулж байна.

Үндэсний статискийн хорооны 2017 оны албан ёсны тайланд дурдсанаар Монгол Улсын хүн амын 3.2 хувь нь /103630/ ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй, тэдгээрийн 11 орчим хувийг /11453/ 0-17 насны хүүхэд эзэлж байна.

Эдгээр хүүхдийн 11.1 хувь нь харааны, 7.4 хувь нь хэл ярианы, 7.4 хувь нь сонсголын, 17.4 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй, 22.4 хувь нь хөдөлгөөний, 23.6 хувь нь хавсарсан бэрхшээлтэй байдаг байна.

Эх сурвалж: НЭМҮТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.