“ЕвроАзийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” олон улсын хурал болж байна

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Дэлхийн банк, Үндэсний хөгжлийн газар, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран “ЕвроАзийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын бага хурлыг “Шангри Ла” зочид буудалд өнөөдөр зохион байгуулж байна. Эл олон улсын хурал “Эдийн засгийг төрөлжүүлэх замаар өсөлтөд хүргэх макро эдийн засгийн агуулга”, “Эдийн засгийн коридорыг хөгжүүлж, удирдан зохион байгуулах”, “Дэд бүтцийн зорилтууд ба хөрөнгө оруулалтын чиглэлүүд”, “Дэд бүтцийн объектын менежмент ба бүтээн байгуулалтын үйлчилгээний хангамж”, “Санхүүжилтын бүтэц ба эдийн засгийн коридор” гэсэн үндсэн таван сэдвийн дор явагдаж байгаа юм.

Хурлыг нээж Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар нээж үг хэлсэн бол Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан Паскал “Монголын эдийн засгийн төлөв байдал, чиг хандлага”, Үндэсний хөгжлийн газрын судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Дэлхийн банкны тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Янг Чен “Уур амьсгалын өөрчлөлт ба замын аюулгүй байдлын мэдээлэл бүхий объектын менежмент”, Дэлхийн банкны Хувийн секторын ахлах мэргэжилтэн Женни Чао “Монгол Улсын дэд бүтцэд зориулсан эдийн засаг, санхүүгийн боломжит бүтэц”, коридорын мэргэжилтэн Рене Меус “Транс-Европын тээврийн сүлжээг санхүүжүүлсэн туршлага”, ОУСК-ын төлөөлөгч Рудат Алимардов “Монгол дахь хувийн секторын санхүүжилт” сэдвүүдээр илтгэл тавилаа.

Илтгэл болон сэдэвчилсэн хэлэлцүүлэгт МУИС-ийн профессор Н.Батнасан, НҮБ-ын ХХАА-н байгууллагын төлөөлөгч Винод Ахужа, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Дэлхийн банкны Хөтөлбөрийн удирдагч Бекеле Дебеле, Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцож санал бодлоо солилцож буй юм. “ЕвроАзийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” олон улсын хурал өнөө маргааш бүтэн үргэлжлэх юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:55:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:55:13


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.