Сонгуулийн 50+26 тогтолцоог хэн, юу гэж дүгнэв

Ц.Анударь / Улстөр

Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. МАН-ын зүгээс том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгосон. Тухайлбал, 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улс даяар ард түмнээс санал авч сонгогдох юм. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

image

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Том тойргоос нэр дэвшсэн хүн ард түмэндээ л ажлаа тайлагнана

-Сонгуулийн тухай хуулийн 50+26 тогтолцооны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогийн өргөн барьсан хуулиар 50+26 тогтолцоог ярьж байна. 26 гэдэг нь Монгол Улс даяар нэг тойрог юм. Үүн дээр ойлголтын зөрүүтэй гэдэг юм уу, энэ тогтолцоо буруу гэж гишүүн бүхэн санал бодлоо илэрхийлэх нь хуулиар нээлттэй байдаг. Тиймээс Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт юу байх вэ, цаашид жалга довын тогтолцооноос яаж салах вэ, улс төрийн тогтвортой байдал болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тал дээр аль хувилбар хамгийн дээр байх вэ гэдгийг ярих хэрэгтэй.

-26 гэдэг нь Үндсэн Хуулийн цэцийн шийдвэртэй хэр нийцэх вэ?

-Цэцийн шийдвэртэй зөрчилдөхгүй. Хуучин 2008 болон 2012 онд нам дугуйлдаг байсан. Нам хаалттай жагсаалтаар өөрсдөө эрэмбэлж байсан. Одоо бол нам намаас 26 хүнээ дугуйлаад улс даяар ард түмэн шууд сонгоно. Ард түмэн сонгоно. Ард түмэн эрэмбэлнэ. Тогтолцоо нь мажоритар боловч сонгуулийн дүн гаргах аргачлал нь хувь тэнцүүлэх зарчмаар явагдана. Үүн дээр ямар нэг Үндсэн Хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэг яригдаж байгаа асуудал нь хамгийн олон санал авсан хүн орж чадахгүй юм биш үү гээд байгаа. Бид улс төрийн намуудад босго тавьж байгаа. Нийт сонгогчдын таваас доошгүй хувь авах ёстой. Ингэснээр сонгуульд сонгогдох, суудал хуваарилагдах эрх тухайн улс төрийн намд оногдож байгаа юм. Бие даагчид том, жижиг аль ч тойрогт нэр дэвшиж болно.

-Нэг гишүүн үнэмлэхүй их санал авсан байлаа гэхэд тэр хүний санал дээр үндэслээд бага санал авсан нэр дэвшигчид УИХ-руу ороод ирэх нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй юу?

-Жишээлбэл, МАН-аас намын дарга У.Хүрэлсүх дээр 500 мянган хүний санал цугларлаа гэж бодъё, нийт сонгогчдын 50 хувийн саналыг МАН-ын нэр дэвшигчид авлаа гэхэд бидэнд 13 суудал оногдоно гэсэн үг. Хувь тэнцүүлсэн аргаар тооцож байгаа учраас 13 дахь суудал оногдож байгаа хүн 1000 хүний саналтайгаар орохыг үгүйсгэхгүй. Гэтэл нөгөө намаас нэр дэвшсэн хүн 2000 мянган хүний санал авчихаад орж чадахгүй байна гэж яриад байгаа юм. Хүнээ дугуйлсан мажоритар тогтолцоо, хувь тэнцүүлсэн аргачлалаар тооцохоос өөр арга байхгүй.

-Саналын хуудсаа ямар байдлаар зохиох юм бэ?

-Дээд шүүхэд бүртгэлтэй 34 нам байна. 34 нам 26 хүн дэвшүүлэхэд үндсэндээ 700-800 орчим хүний нэрс гарна. Үүнийг сонгуулийн хуудсан дээр бичиж үзсэн. Практикийн хувьд боломжтой юм байна лээ. Хамгийн гол нь сонгуулийн дүн гарах, тоолох энэ бүх ажилд тодорхой хүндрэл гарахыг үгүйсгэхгүй.

-Намын нэр дугуйлах, гишүүний нэр дугуйлахад чанарын ялгаа байхгүй юм шиг байна?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр манай ард иргэд шууд чөлөөтэй өөрийнхөө төлөөллийг сонгохоор тусгасан байгаа шүү дээ. Сонгогч хоёр нэр дэвшигчид саналаа өгнө. Улс даяар 26 дотроос өөрт “таалагдсан” улс орны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах нэг хүнийг сонгоно. Нөгөө талд жижиг тойргоос сонгогдож буй хүнээс сонгоно.

Хүн болгон 76 жалгын асуудлыг яриад байж болохгүй

-50+26 гишүүдийн тэгш байдлыг алдагдуулах юм биш үү. Нэг хэсэг нь тойргийн иргэдийг төлөөлөөд нөгөө нь улсаа төлөөлнө гэдэг чинь тэгш биш биз дээ?

-Одоогийн байгаа жижиг 76-гийн сул тал нь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 76 тойрог руу татаж байгаа явдал юм. Цаашид улс орны хөгжлийг ярьдаг ийм төлөөлөлтэй болох хэрэгтэй. Хүн болгон 76 жалгын асуудлыг ярьж болохгүй биз дээ. Тиймээс Монгол Улсын хөгжлийн бодлогыг ярьдаг, ард түмнийг төлөөлөх ийм хүн байх зайлшгүй шаардлагатай. Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал чухал.

-Тэр “таалагдсан” гишүүний ард хэн байх бол гэдгийг мэдэхгүй өнгөрөх юм биш үү?

-Ард түмэн топ улс төрчдийн эрэмбийг тогтоодог биз дээ.

-Нэрсийн дарааллыг хэрхэн гаргах вэ?

-Цагаан толгойн үсгийн дарааллаар гаргана. Түүнээс албан тушаал, нэр хүндээрээ жагсахгүй. Энэ бол их том босго шүү дээ.

-Жишээлбэл, танай нам 50+26-гаа яаж тодруулах юм бэ?

-Улс төрчийн рейтинг гэж байдаг. Рейтинг өндөртэй гишүүн гэж ард түмний хамгийн их итгэл хүлээсэн хүн байдаг гэж үзэж буй учир рейтинг тогтоох судалгаагаар тодруулна. Бидний тоглоомын дүрэм бол ерөөсөө л энэ.

-Том тойргоос нэр дэвшиж байгаа хүн хэнд ажлаа тайлагнах юм бэ?

-Ард түмэндээ л ажлаа тайлагнана. Үндсэн Хуулийн шинэ өөрчлөлтөөр Их хурлын гишүүд ажлаа хийхгүй, хариуцлага алдаад, ёс зүйн доголдол гаргавал эргэн татах асуудлыг нээлттэй болгосон. Иймд ард түмнээсээ сонгогдож, ажлаа тайлагнана. Энэ бол хамгийн ойлгомжтой хувилбар гэж бодож байна.

-Намын санхүүжилтын асуудал яаж шийдэгдэх вэ?

-Үндсэн Хуулийн өөрчлөлтийн дагуу хэд хэдэн хууль батлагдах ёстой. Улс төрийн намын тухай хууль дээр намын санхүүжилтын асуудлыг шийднэ. Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий газар тогтооно” гэж орсон байгаа. Компани арван сая, хувь хүн гурван сая төгрөгийн хандив өргөх ийм зохицуулалттай байна.

image

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 26-г ямар зарчмаар сонгох нь анхаарал татаж байна

50 нь мажоритар тойрог. Тойргийн систем эвдэрнэ. Жижиг 76 тойрог чинь 50 болж томорно гэсэн үг. 26-г ямар зарчмаар сонгох вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж байна. Хэрэв нам болгон 26 нэр дэвшигч дэвшүүллээ гэхэд энэ 260 хүнээс хамгийн олон санал авсан эхний 26 нь сонгогдоно гэвэл жижиг намуудын боломж багасна. Парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Энэ бол нээлттэй, сонгодог парламентын зарчим. Тиймээс ч АН холимог тогтолцооны талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд унасан. АН холимог тогтолцоон дээрээ байр суурь хэвээр байгаа. Хэрвээ пропорцианаль тогтолцоог оруулсан бол улс төрийн намыг авлига хандиваас ангид байлгахын тулд төрөөс санхүүжүүлдэг зарчим нь зөв байсан. Харамсалтай нь одоо байхгүй. Улс төр яагаад авлигатай холбогдоод байгаа вэ гэхээр жижиг 76 тойрогт бэлэг тараах, хүмүүст мөнгө тараах хэлбэр түгээмэл байгаа учир авлига буурахгүй байгаа юм. Хэрэв 100 хувь пропорцианаль байсан бол энэ мөнгөний асуудал өөр тийшээ шилжих байсан. Энэ боломжийг Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алдсан”

image

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Лидер улс төрчдийг 26-руу оруулна

“Сонгуулийн тухай хуулийг өргөн барьчихлаа. Цаашид энэ талаар илүү нарийвчилж ярилцана. Гэхдээ нэг хүндрэлтэй зүйл нь нэг намаас томсгосон 26-д асуудал гарна. Сонгогчдод нэлээд хүндрэл бий болно. Тухайлбал, 300-400 хүнээс нэг нэрийг олж дугуйлах маш хүндрэлтэй. Бодит амьдралд 50+26 хэрэгжих эсэх эргэлзээтэй. Бүлгийн хурлаар олон сонгогдсон буюу лидер улс төрчдийг 26 руу оруулна гэсэн бодлоготой байгаа юм шиг байна лээ”

image

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог дэмжихгүй

“Өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын 76 гишүүний нэр хүнд маш муу байгаа. Олон нийтийн зүгээс олон асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь сонгогч нараас холдоод байгаагийн шинж. Тойрогтоо ажилладаг, иргэдийн санаа бодлыг сонсдог, хүсэл эрмэлзлийг нь төрийн бодлого болгодог зүйл байхгүй. Тиймээс энэ орон зайг нөхөхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Миний хувьд том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог дэмжихгүй байгаа. Намын ард нуугдах, ард иргэдээсээ холдох, санал бодлоо нэгтгэх боломжгүй болно. Сонгуулийн тухай хуулиар янз бүрийн санал гаргаж байгаа. Миний хувьд шууд жижиг мажоритар тогтолцоог дэмжинэ”

image

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч: МАН, АН зэрэг намууд улс төрийн тавцангаас ангид болох магадлал үүснэ

“Сонгуулийн тухай хуулинд 50+26 гэдэг тогтолцоог оруулж ирсэн байна. Мажоритар системийн аюул нь юу вэ гэхээр “савалдаг” онцлогтой. Монголчуудын сонголт хийж байгааг харахад итгэлийг нь алдсан улс төрийн хүчнийг болиод дараагийн улс төрийн хүчнийг сонгодог. Өмнө нь гурав дахь хүчин байхгүй байсан учир ард түмэн сонголтгүй байсан. Одооноос Монголын ард иргэд хоёр намд итгэл хүлээлгэх боломжгүй болчихсон байна. Нийтдээ 35 улс төрийн нам байна. Шинэ хүч буюу Монголын ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам, Иргэний зориг нам гэх мэт ард иргэд сонгочих магадлалтай шинэ хүчнүүд байгаа учраас МАН, АН зэрэг намууд улс төрийн тавцангаас ангид болох магадлал үүсээд байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:33

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:33

zochin [103.229.123.43] 2019-12-06 05:05:20

Maash olon bi tanii ger buliin gishuun gesen avgainar orj ireh boltugai

Zochin [172.58.45.157] 2019-12-06 04:00:22

50 nastai er 26 tai huuhentei bavaltsahiig heljiinuu!

Зочин [66.181.161.27] 2019-12-06 00:33:08

Нам гэдэг увайгүй луйварчидын хулгаы хиихэд ашигладаг хамгаалуулдаг газар муу муухай бүхнии үүр уурхай болчихоод байна өнөө үед хүнд биш намд сонгууль өгөх нь луйварчидыг улам л гааруулна харин жижиг тойргоор сонгохоор гишүүд тус бүрдээ л жалга довны үзэлээр хандаж улс орны төсвииг тал тииш нь тасдан тарааж тойргынхоо сонгогчиддоо таалагдаж бхйвал үр ашигтаы эсэхииг үл харгалзан элдэв долоон хэрэгтэй хэрэггүй юманд зарцуулсаар улс оронд хэрэгтэй үйлдвэр завод томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх мөнгө байхгүй болгочихдог гэмтэй иим болохоор аль болох томсгосон 26 гэдэг маш зөв хувилбар үүнээс ч олон бхйвал бүр сайн баймаар тэгвэл гишүүд жижиг тойргын хэдэн хүнии эрх ашиг гэхээсээ илүү ниит эх орныхоо эрх ашгыг харгалзсан шиидвэр гаргана мөн нутгынхаа хүмүүсииг мөнгө төгрөг тарааж элдэв юмаар аргалаад нутгаасаа гарчихдаг юмарч чадваргүй шударга бус нөхдүүд ниит ард түмнии саналаар гарч чадахгүй харин үнэхээр монголын ард түмнии дунд нэр хүнд сайтай шударга хүмүүс сонгогдох бололцоо

Irgen [202.9.40.143] 2019-12-05 23:37:39

76 -5 lyivarchid uursdiiguu songyylid oryylaxiig yasan ix xysch bnaa ta nariig daxin daxin songood amand chin alt mungu chixeed bx mal mongold odoo bxgyi buz de byx nasaaraa turuus idej tsyslaad ch xanaxgyi berdyydtei tootsoo bodox erx ard tymend bga lyivarchidaa xurunguu xyraalgaad zailtsgaa

Зочин [59.153.115.193] 2019-12-05 19:02:43

худлаа амлаад хулгай хийцгээгээд хоер хуваагдаад сөнөхийн даваан дээр . улс төрийн үхдэл болохоо ойлгосон Оюунэрдэнэ болон хэсэг нөхөд Энхболд гэсэн хэсэг нөхдөө золиосонд гаргаж Хүк гэдэг хурандаа намын эргэлт хийж хэдэн уурхайг хааж бусдыг нь хурааж авна ална тална гэж хар массын хайрыг татаад хүч түрэн Үндсэн хуулиа өөрчлөөд одоо дараагийн сөнгуульд үлдэх хуулиа оруулж байна даа ... ердөө л амьд үлдэхийн өмнөх амь тэмцсэн арга . .

иргэн [192.82.76.241] 2019-12-05 18:12:29

НААДУУЛ ЧИНЬ ЗАЛЬДАЖ БАЙГАА ШҮҮ.БИТГИЙ ИТГЭ

Зочин [202.9.46.91] 2019-12-05 16:57:45

Huniig songowol ter hun l gishuun bolno bizd. Yun huwi tentsuuleh WE????? sanal awaagui hulgaich namiinhaa olon sanal awsan hundee churegdeed oroh um uu. Yun balai um yariad bgaam bee. Ene durak.

иргэн [66.181.189.89] 2019-12-05 14:52:37

Нэмэгдэхүүний нийлбэр өөрчилөгдөхгүй!!!!!!!!!!!!Сонголтийг Ард түмэн эрүүл ухаанаар Сонгох болно.Одоо та нараас сальцагааяа,ёо ёо аймаар ядуурталаа та нарт итгэлээ.Одоо та нар хуцаад байлгүй зайгаа хариуцалгаа хүлээ !!!!!!!!!!!!!!

иргэн [192.82.76.241] 2019-12-05 18:10:26

зөв

Зочин [122.201.21.57] 2019-12-05 17:47:12

ХАР МАШИН гэж аюултай нэг юм байгаа бөөндөж өгнө дөө хайрцаг нь ард түмний найдвар төрүүлэх болно.

ЦЭХАЛХХААН [183.81.171.2] 2019-12-05 11:16:14

ГАНЦХАН АНХААРАХ Л ЮМ БАЙНА ТЭР ЮУ ГЭВЭЛ АРД ТҮМЭН 4Н ЖИЛ ЯМАР НАМЫН ҮЕД ЗОВСНОО Л МАРТАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ... ЭНЭ БОЛ ХЭДХЭН ХОРОМД ТӨР БАРИЖ БАЙГАА АРД ТҮМЭНИЙ Л ХЭРЭГ... АЛЬ НАМ ТӨР БАРИХ ҮЕДЭЭ АРД ТҮМЭНЭЭ БАСАМЖЛАН ДОРОМЖЛСОНЫГ БҮҮ МАРТ.. СОНГУУЛИАР Л ХАРИУГ НЬ ЖИНТЭЙ ӨГДӨГ БАЙХАД БОЛНО ИНГЖ ЧАДВАЛ АРД ТҮМЭН Л ЯЛНА

Иргэн [139.5.217.48] 2019-12-05 11:03:58

Өндөр рейтингтэй поп нөхөр оймсондоо хэдэн боодол доллар хавчуулсан бөгс долоогчоо УИХ-д чирж ороод төр самрах арга. Хамгийн хогийн ургамал гишүүн болох хамгийн муу хувилбарыг эсэгүүцэж бнаа.

Зочин [122.201.22.32] 2019-12-05 11:03:49

76 яаж хооллох нь ард түмэнд ямар ч падгүй, үгсэж хуйвалдсанаас хоорондоо зөрөлдөж байх нь муу юм нь ард түманд ил болоод харин ч зүгээр юм. Яс юман дээрээ тэд нийлж сал аад л явчихна. Уг нь энэ хувилбар 2 томыг ийм нэр хүндгүй байхад жижиг намуудад илүү боломж гараад байхад гоншигнохын оронд олигтойхон ажиллахаа хичээх хэрэгтэй. Жижгүүд хоосон цэцэрхэхийн оронд олигтойхон хүмүүсээ нэр дэвшүүлж, хэд хэдэн нам эвсэж сонгуульд оролцох нь чухал. Дээсний үүзүрээс атгаж авахаа л бод...Хэрэв тэгж чадвал дараа дараагийн сонгуульд хэ.рэгтэй бишүү. Энэ хувилбар эцэслэн өөхчлөгдлөө гэхэд 26 нь авсан саналын дарааллаараа Их хуралд суух болно. Өөрөөр хэлвэл 26-ийн нийлбэр саналаар хувь тэнцүүлэж нам эрэмблэгдэхгүй гэсэн үг....

Иргэн [66.181.188.116] 2019-12-05 10:58:42

МАН- ын хулгайч нарын тоо 76 - гаас хэд дахин илүү болсон тул 26 гэдэг тоон дээр 200 хүн чихэх арга . 26 гэдэг тоон дээр хэдэн хүнийг нэг намаас бичих вэ гэдэг нь сонин.

зочин [202.126.88.192] 2019-12-05 09:31:30

энэ сонгуульд хүнийг нь харж байгаад нам бус бие даагч нарыг сонгоё

Irgen [202.9.40.143] 2019-12-05 23:47:34

Nam bys ex oron ard tymnii tuluu tarxi zyrxtei zinxene medleg bolovsrol es zyitei salxinii aysaar xiiseed bxgyi 45-55 nasnii bie daagchid nam byschyyd garch negdej niilen yls ornii xugjliin gartsiig shinjlex yxaanchaar tdloj tsoo shineer xugjyylex xeregtei nam dagsan tsynx barigchidiig byr musun zailyyltsgaay

bek [202.131.231.86] 2019-12-05 09:02:32

shine nam shine zaluuchuudiig gargasan ni deereee ard irgedeee

Зочин [103.26.195.180] 2019-12-05 08:33:16

50+26 : нэг тогооноос хоололж чадах уу ?! ( одоогийн 76 эрх тушаалаа булаалдаад нэг тогооноос хоололж чадахгуй байгаагаа сана даа ?!!) 26 зоолсон ( бух ард тумнээс сонгогдсон гэе!) нохой 50 золибон (жалга довын гэе!) нохой нар нэг эдуурээс угаадас долоож чадах уу ??!!! Бод оо , Энх амгалан гэх " их мэдэгч "- ээ ??? ( нэг хот айлын баяны нохой зарцудынхаа нохойтой нэг эдуурэс хооллодогсон билуу ...) , чи хэзээ боловсрол эзэмшиж торийн тушээ болно доо - овоо хэдэн жил тэжээлэглээ наад захын логик суудаггуй ГЭНЭН матерлист юм аа ....


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.