Ж:Батзандан: Одоо үзэгчдийг рекламаар "хүчирхийлдэг" болсон

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Хэвлэл мэдээллийг сайжруулж чангатгахын тулд энэ хуулинд ямар өөрчлөлт орж байна вэ.Хэвлэл мэдээллээр дамжуулж, нийгмийн тархи угаалтыг хийдэг. Мөн худал үнэн мэдээллийг хязгааргүй цацаж, гүтгэлэг тараадаг энэ явдал хэрээс хэтэрч байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагыг яаж чангатгаж өгсөн вэ. Одоо үзэгчдийг рекламаар хүчирхийлдэг болсон. Хэвлэл мэдээллийн хүчирхийлэл гэдэг зүйл орчин үед бий болчихсон. Үүнийг эсрэг хуулийн ямар бодлого орж ирж байна вэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 2005 онд радио телевизийн тухай хуулийг баталсан. Энэ нь Монголын радио телевизийн тухай хуулийг зохицуулж байгаа. Цаана нь 80 гаруй телевиз Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн үйл ажиллагааг зохицуулж оюуны бүтээлийг хэрхэн яаж үнэлж явах юм вэ. Хийсэн контентыг яаж урамшуулдаг байх юм вэ. Монголын түүх, зан заншил, уламжилж хадгалж явах, хүүхэд багачуудын хүмүүжилд эерэг нэвтрүүлэх байх ёстой. Иймээс тодорхой ажил хийх шаардлагатай байсан учраас төслийг 2016 онд МУ-ын УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Нэлээд удаан хугацаанд яригдаж байгаад батлагдахаар явж байна. Монгол контентыг дэмжих бодлогыг агуулж байгаа. Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх хоорондын болон үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг зохицуулах шаардлагатай. Нэг талаас нэвтрүүлэг бэлдээд шахаад байхгүйгээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй гэдэгт анхаарах ёстой.

Ажлын хэсэг: Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаас өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хэнд олгох вэ. Мэргэшсэн сэтгүүлчийг сайжруулж, хариуцлагатай ажиллах үүднээс эзэмшлийн ил тод мэдээлэл, хэт төвлөрлөөс хамгаалах заалтууд орсон байгаа. Мөн хариуцлагатай сэтгүүлчийн ёс зүйг мөрдөх үүрэг орсон байгаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:31

Зочин [64.119.18.81] 2019-12-06 00:11:41

Энэ Батзандан л харин хэвлэл мэдээллээр худал үнэн нь мэдэгдэхгүй юм дэндүү их ярьж ийш тийшээ үсчиж тархи угааж оюун санааны хүчирхийлэл хийж байгаа .

Зочин [122.201.22.134] 2019-12-05 13:28:57

Ene huniig eren survaljilj bn geed bsan hen ereed haigaad bgaa yum boldoo

Зочин [202.9.46.148] 2019-12-05 08:49:04

Энэ олон тв-үүд иргэдэд үнэн мэдээлэл өгөх,соён гэгээрүүлэхээсээ илүү хооронд нь талцуулж сөргөлдүүлсэн хэт туйлширсан зүйлээр балбаж. Залхтал нь зар сурталчилгаа явуулж байна шүү дээ...

Зочин [202.55.191.194] 2019-12-05 07:42:58

үнэн аймшигтай орой тв-ээр олигтой ч юм үзэж чадахгүй байнга хүчирхийлүүлнэ сүүлдээ тв үзэхээ байсан сүүлийн үед YOUTUBE дээр ядаргаатай сунжирсан Монгол рекламуудаар хүчирхийлүүлдэг боллоо одоо Монголын радио сонсож байгаад унтдаг болсон

Осоржамаа [202.9.46.121] 2019-12-05 07:32:48

Сар болгон хураамж 1000 тогрог авч байгаа.

Зочин [150.129.140.247] 2019-12-05 06:10:16

Оспанзанданг гудамжинд нь гаргах хэрэгтэй. Нам дамжсн муу урвагч лаалар

улаангом [103.229.122.241] 2019-12-05 05:31:47

Рекламны хүчирхийллийн доор 30 жил явж ирлээ.Би анх хадгаламж зээлийн хоршоллын үед рекламны хүчирхийлэл хэтэрч байгаа тухай бичиж байсан юм.Монгол шиг эмзэг үндэстний хувьд рекламны хүчирхийллийг хязгаарлах ёстой шүү.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.