Лу.Болд: Хөгийн бүх асуудлыг Дээд шүүх шийддэг болчихлоо

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн Лу.Болд: Төрдөө итгэх итгэл шороон дээр хэвтэж байна. Шүүх нь болохгүй бол аливаа ард түмэн сүйрдэг юм байна. Хувьсгал гэдэг чинь олон түмэн талбай дээр гараад байр сууриа илэрхийлэхийг хэлдэг болохоос зодолдохыг хэлдэггүй. Шударга ёс тогтооход юу болохгүй байна вэ гэхэд шүүх, хуулийн байгууллага болохгүй байна гэдгийг л ард түмэн санал нэгтэйгээр хэлж байсан. Дээд шүүхийн дарга, гишүүдийг өөрчлөх нь зөв үү гэхэд 100 хувь гар өргөж байна лээ. Прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндсэн Хуулийн цэц гээд бүх хуулийн байгууллага дээр нэг бүрчлэн гар өргүүлсэн. Талбай дээр, гудамжинд гар өргөсөн гэж битгий бодоорой. Энэ бол Монголын ард түмэн шүү. Монгол Улсад хуулийн шинэчлэл явагдах нь уу үгүй юу гэдгийг ард түмэн харж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Батбаяр гэдэг хүн томилогдсонд олон түмэн баяртай байна. Арав гаруй жилийн өмнө гудамжинд хамт жагсаж, шударга бусын эсрэг тэмцэж, хуульч хүний хувьд хошуучлан оролцож явсан хүн анх удаагаа энэ албанд томилогдсон. Ойрын үед шүүхийн шинэчлэл эрчимтэй явагдана гэж бодож байна. Дээд шүүхийн гурван танхим бүгд дампуурсан. Дээд шүүхдээ л Монголын ард түмэн найддаг. Эцсийн найдвар нь нар шиг гялтайж байхгүй бол бид сүйрлийн нөхцөл байдал руу шилжлээ шүү. Юунд ч итгэхийн аргагүй боллоо. Дээд шүүх чинь бизнесээ булаагч, шүүхийн нэг шат болчихсон байхгүй юу. Өөр бусад оронд дээд шүүх дээр хэзээ ийм олон хэрэг шийддэг байлаа. Хэзээ дээд шүүх шат дамжлаг болж байлаа. Дээд шүүх дээр бүхэл бүтэн хууль, эрх зүйн ойлголт тогтоосон хэргийг шийддэг. Гэтэл өнөөдөр хувь хүний маргаан, өмч хувьчлалын маргаан, эд хөрөнгө булаацалдсан асуудлыг шийдэж байна. Хөгийн бүх асуудлыг дээд шүүх дээр шийдэж байна. Бизнесийн хамгийн сүүлийн шатны зохицуулагч болж хувирсан. Ийм байдал Монгол Улсыг сүйрүүлж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:31

Зочин [202.9.40.174] 2019-12-06 11:36:51

Болд мэнгэт сайдынхаа даалгавараар шүүх рүү л дайрч байдаг ажилтай болж Зоригиин хэргииг л замхруулах гэж тэр шүү дээ Иим өчүүхэн амьтан байжээ

zolboo [202.126.89.223] 2019-12-05 10:16:01

shuuh huchniihen hunii gar holoor ajilladag hywalznyyd ba. zailaach bugd.

Зочин [64.119.18.168] 2019-12-05 08:14:36

Шинэ ерөнхий шүүгч дэндүү удаан байна. Том том асуудлыг ер шийдэхгүй байна. Бяцарсан сохор шиг бөгсөө чирсэн амьтан тавьчихжээ, Женко, Зи нараа та нар чинь. Энэ олон дотроос очиж очиж Тарвага , Мэлгэрийн гар хөлийг олоод тавьчихдаг нь ч юу билээ, дампуурсан юм .

Зочин [64.119.18.168] 2019-12-05 08:09:06

Яг үнэн. Аливаа улсын шүүх нь авилгажихаар улсаа тэр аяар нь дампууруулдаг юм байна.

Зочин [117.111.11.109] 2019-12-05 08:01:13

Энэ жинхэнэ попболд өвгөн болжээ монгол хүний араншин эцсийн шат хүртэл явдаг байхгүй юу

Зочин [202.9.46.40] 2019-12-05 07:45:20

үнэн хэлжээ 2 чавганц хэрэлдэхээрээ хүртэл дээд шүүх дээр очиж хэргээ шийдүүлдэг юм байна лээ

эдийн засагч [182.160.37.185] 2019-12-05 07:05:15

Лу.Болд үнэн хэлж байна. Анхан, давах шатны шүүхүүд бараг хуйвалдаад байна уу гэж харахаар болсон юм байна билээ. Хүнийг бүрэн нотлогдоогүй хэргээр хорьж байгааг нь би харж байна. Яагаад гэвэл 1 сумаар 2 хүн буудагдсан. 1 нь амьд. Амьд үлдсэн хүний хувцас, бие нь бууны сумны үйлчлэлээр түлэгдсэн байдаг. Гэтэл энэ хүнийг их холоос буудсан байна гэж дүгнээд "жинхэнэ" буудсан хүнд ял завшуулах шийдвэр гаргаад явж байна. Одоо Лу.Болд гишүүний хэлж байгаа шиг "ДЭЭД" шүүхдээл итгээд хүлээж байна. Ямар шийдвэр гарахыг нь хүлээж байна.

Зочин [202.179.31.6] 2019-12-05 07:00:20

Шүүхийн нэр хүнд ард иргэдийн дунд маш их унасан,Шүүгч нар нь зөвхөн хуулийн хэдэн үг үсгээр хөөцөлдөн нүднээ илт байгаа бодитой зүйлийг харуулсаар байхад түүний эсрэг шийдвэр гаргадаг,мэргэжлийн ур чадвар,сэтгэн бодох ургуулах,логиктой асуудлыг авч үзэх гэж ерөөсөө байхгүй зүгээр л хуулийн заалт хэлсэн болоод хуулж бичиж уншдаг үнэхээр арайч гэмээр шүүгчид дээр дооргүй маш их байгаа шүү....Чадваржуулж үнэхээр бодитой шийдвэр гаргалаа гэж хүлээн зөвшөөрөгдөх л хэрэгтэй.Аль нэг талд үйлчлэхгүйгээр шудрага зарчмаар асуудал шийдвэл хэнч гомдоод байхгүй шүү дээ....

Зочин [202.126.89.31] 2019-12-05 06:54:43

Үнэн үнэн. Угаасаа буруу явж ирсэн шүүхийг Элбэгдорж, Тэмүүжин хоёрын шүүхийн шинэчлэл гэгч бүр дордуулаад дампууруулчихлаа. Одоо үндсээр нь шүүгчдийг сольж, хуулийг нь шинэчлэх хэрэгтэй. Баттулга маш удаан байна. Дараагийн eрөнхийлөгчид л найдахаас

Зочин [66.181.161.98] 2019-12-05 06:07:14

Unen unen yamar erguu uher ni Iim zavharsan zohizuulalt hiideg bnaa

ХАН [66.181.167.143] 2019-12-05 06:47:47

Нямдорж ХЗДХ сайд


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.