О.Баасанхүү: Томилсон хүндээ биш төрд үнэнч ажиллана шүү

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Хэнтэй ажиллаж байсан, хэний зөвлөх байсан хамаагүй. Томилсон хүндээ биш төрд үнэнч ажиллана шүү. Тийм учраас шүүхийн шимтгэл, ялангуяа дээд шүүх дээр үүссэн түтгэлзсэн байгаа шүүгч нарын хэн нь эрүүгийн хэрэгт холбогдсон, хэрэгтэн болсон хэн нь тэр 17 шүүгч дотор хэлмэгдсэнийг ард түмэнд ил тод болго.

Хамгийн анх Лу.Болд гишүүн Салхитын мөнгөний ордны лицензийг өгснөөс хойш явсаар байгаад хүний амь, авилга болсон. Ашигт малтмалын лиценз нь авилга, хүний амины эх үүсвэр болж байгаа.

Ерөнхийлөгчид таалагдаагүй 13 шүүгчийн асуудал байгаа, шүүгч нарынхаа араас яв.

Амарбаясгалан гэдэг хүн надад хичээл заадаг байсан би багш гэж хүндэлдэг. Мэдлэгийн хувьд гологдохгүй байх. Ажлын туршлагын хувьд хэлж мэдэхгүй, цаг хугацаа таныг харуулах байх танд амжилт хүсье.

Тодорхой хэрэг яримааргүй байгаа ч С.Зоригийн хэргийг яриад байх юм. Хавирга Мөнхөөгийн охиныг 2 охиных нь хамт шатаагаад алсан хэрэг байгаа. Хавирга Мөнхөө над дээр ирээд уйлсан ач, зээ охиныг минь шатаасан алуурчныг гаргах гээд байна туслаачээ гэсэн. Түр хороонд нэг ч гэсэн шударга хүн байгаа байх энэ мэт асуудлыг зөв шийдэж өгөөрэй.

Шүүхийн шийдвэрийг ил тод болгомоор байна. Далд байгаа учраас хэн дуртай нь улс төржөөд байна.

Амарбаясгалан шүүгч болвол хамгийн гол нь улс төрчдийн нөлөөлөлд орохгүй байх. Зөвхөн хуулинд нөлөөлнө. Таны дарга бол Монгол Улсын Үндсэн Хууль, УИХ-аас батлагдсан хуулиуд шүү өөр хэн ч таны дарга, найз биш шүү” гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:54:31

Зочин [64.119.18.168] 2019-12-05 18:54:58

Энэ их тэнэг хүн юм. Юу ч ойлгохгүй. Сонгуулийн одоо яригдаж байгаа 50;26 гэсэн хувилбараар намын нэрээр нэг ч хүн орж ирэхгүй. Өөрийнхөө авсан саналын тоогоор л эрэмбэглэгдэж сонгогдоно. Гэтэл энэ амьтан ярихдаа ганц ч санал аваагүй хүн намын нэрээр гишүүн болчих юм яриад байх юм . Жирийн малчин маниасаа дор юм уу даа.

Зочин [139.5.218.159] 2019-12-05 16:38:46

Монголд бүх хүн хэлмэгдэж байгаа хулгайч нар үр хүүхдүүдээбас хулгайч болгоод Монголд сайхан амьдрах юм байхдаа ХАРЬЯ чадахгүй 1000 тамын орон болгоноо та нар тамд амьдрах болно.

Эрдэнэтчүүд [64.119.18.168] 2019-12-05 16:05:06

Жогорхой нүдний булай Баасхүү чинь багшдаа том том дуугараад амьтан ичээчих юмаа. Өөрийгөө ер хэн болчихсон гэж бодоод байнаа. За яахав цөөхөн хугацаа үлдэж байна даа. Шараа юмаа хиймэл бүдүүн хоолойгоор хэхрээд л ... Аав ээж нь яасан мэргэн онож нэр өгөөв дээ, чааваас.

Зочин [59.153.112.233] 2019-12-05 14:51:39

За яахав дээ сулавтар л хүн очих нь. Гэхдээ Баасанхүү мэтийн жогорхойгоор ч заалгахгүй бизээ. Нөгөө алдарт Батсуурь, Хосбаяр мэтийн шүүгчид нь байсаар л байгаа юу. Бүгдийг нь солиочээ

Зочин [202.126.88.68] 2019-12-05 14:31:30

Амарбаясгалан мундаг залуу нэр дэвшиж бгаа юм бна шvvхэд гаднаас орж шvvхийг шинэчлэж цэвэрлэх нь знв шvv aмжиль хvсье

Зочин [202.179.24.147] 2019-12-05 14:30:57

ард түмэнд үнэнч ажилла гээч малаа! Хэн ч хэлмэгдэх ёсгүй!!! Хэн ч хэргээ буруу шийдүүлж шоронд орж амьдралаа булшлуулах ёсгүй!!!!!!

иргэн [202.179.26.50] 2019-12-05 14:02:13

улс төрийн нөлөөлөлд орохгүй байж чадахуу


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.