“Чингисийн цом”-ын төлөө холимог тулаанчид нударга зөрүүлнэ

Aдмин / Спорт

Монгол Тулааны шилдэг тамирчдын холбоо үүсгэн байгуулагдсаны
10 жилийн ойг тохиолдуулан ”ЧИНГИСИЙН ЦОМ” Монгол туургатны холимог тулааны МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP тэмцээний 13 дахь цуврал маргааш Монгол Бөхийн өргөөнд болно.
Энэ удаагийн холимог тулааны тэмцээн нь Монгол, Өвөрмонгол, Халимаг, Тува, Буриад гэсэн монгол туургатны дунд зохион байгуулагдахаараа онцлогтой ажээ. Өөрөөр хэлбэл, бидний өвөг дээдсийн үсэрсэн цус, тасарсан амины үргэлжлэл болсон монгол туургатнуудын төлөөлөл болсон тулаанчид “Чингисийн цом”-ын төлөө нударга зөрүүлэх нь.

Ингээд та бүхэнд MGL-1 Fighting Championship 13 дахь цуврал тэмцээнд оролцох чансаа ахиулах болон “Чингисийн цом”, бүсний төлөөх оноолтыг толилуулж байна.

57 кг-ын жинд: Г. Золжаргал (Их засаг Чанар брэнд Ширэн бээлий клуб)-Б.Мөнхдэлгэр ( Теам Тунгаа Шандас ММА), Ц.Отгонбаяр (Ширэн бээлий клуб)-Г. Сайханбилэг (Наадам центр Ко клуб)

66 кг-ын жинд: Ө. Баярмандах (Эрч клуб)-А. Намуунгэрэл (ЦЕГ-ын Сүлд чуулга Ирээдүй ММА) ,Ө.Даваажамц (Ard Capital Ширэн бээлий One team)-Х.Төрбаяр (Эрдэнэт хот Бэхээ дожо)

70 кг-ын жинд: Б.Түмэнхүсэл (ДХИС Цагдаагийн сургууль)-Н.Цацрал (Хилийн цэргийн 0303 тусгай салбар)

Харин “Чингисийн цом”-ын төлөөх тулааны

57 кг-ын жинд: Зургаадай Дэлгэр (Өвөрмонгол ММА аварга)-Бадмацырен Доржиев (Буриад ММА аварга)

61 кг-ын жинд Б. Азжавхлан (Монгол Ширэн бээлий клуб One team Power nutrition)-Васильев Денис Александрович (Халимаг MMA аварга)

66 кг-ын жинд Б. Энх-Оргил (Монгол Шандас клуб)-Саая Соланг (Тува Kick box дэлхийн аварга)

70 кг-ын жинд Б. Бүрэнзориг (Монгол Зэвсэгт хүчний 084-р анги Team fighter)-Кю Хайлин (Өвөрмонгол Хянган аймаг) нар оноолт таараад байна.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:22:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:22:34


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.