Ажилтан нь авилга авбал арав хоногийн дотор огцорно

Л.Батцэнгэл / Хууль

Бүгд найрамдах Казахстан улсад сайд, Засаг дарга нарын томилсон албан тушаалтан авлигын хэрэгтэй холбогдвол ажилтныхаа өмнөөс хариуцлага хүлээх хуулийн төслийг саяхан батлаад байна. Хуулийн дагуу дунд шатны удирдлагууд хахууль авсан нь шүүхээр батлагдсан тохиолдолд томилгоог хийсэн сайд, засаг дарга нарыг огцрохыг шаардахаар болжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Кассим Жомарт Токаев арваннэгдүгээр сарын 28-нд дээрх хуульд гарын үсэг зуржээ. Тэрбээр “Хэрэв бид авлигыг бүрмөсөн таслан зогсоохыг хүсвэл хахууль авсан албан тушаалтны өмнөөс дарга нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Огцрох өргөдлийг хүлээж авах эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Гэхдээ огцрох өргөдлийг зайлшгүй гаргах ёстой” хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн вебсайтаар дамжуулан мэдэгджээ.

Энэхүү хууль сайд, засаг дарга, дүүргийн захирагч нарт бүгдэд нь хамааралтай аж. Тэдний шууд удирдлага дор ажиллаж байгаа ажилтан хахууль авбал арав хоногийн дотор удирдлагыг нь албан тушаалаас нь чөлөөлөх юм. Ийнхүү Казахстаны түүхэнд анх удаа томилсон ажилтныхаа өмнөөс дарга нь хариуцлага хүлээдэг эрх зүйн орчин бүрдлээ.

Тус улсад жил бүр дунджаар хоёр мянга гаруй төрийн албан хаагч авлигын хэрэгт холбогддог гэсэн судалгаа гарчээ.

Эх сурвалж: Astanatimes


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:49:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:49:15

Зочин [202.9.40.154] 2019-12-07 01:02:41

Ene huulj awmaar huuli

Зочин [202.55.188.43] 2019-12-06 03:18:27

Монголд шууд хуулах хэрэгтэй хууль байна

Сүмбээ [202.72.245.122] 2019-12-06 02:44:50

Маш зөв. Тэгвэл энэ сайд дарга нар танил тал, хамаатан садан гэхгүй, харин үнэнч шударга, ёс зүйтэй, ажлаа мэддэг хүмүүсийг ажилд томилохыг хичээж эхэлнэ. Энийг манайх нэн даруй өөртөө хэрэгжүүлэх хэрэгтэй

зочин [202.131.245.69] 2019-12-06 00:28:32

үүнйг дэмжээд байгаа хүмүүс огт ажил хийж мэддэггүй хүмүүс байна даа. итгээд ажилд томилж байхад гэнэт өөрчлөгдөж итгэл даахгүй шунаг хүмүүсийг яалтай билээ. Харин томилсон хүн нь авилга авсныг мэдсэн мөртлөө халж солихгүй бол казахстаны энэ туршлага бол зөв.

Зочин [202.55.188.84] 2019-12-05 23:22:18

Энэ чинь сайн туршлага байна шүү. Эрхэм хүндэт авлигачид аа

irgen [64.119.24.120] 2019-12-05 13:57:04

manaid undeslelgui ajlaas halsan bol hohirolig uuruur ni garguulna gesentei adil yum bna, gehdee heregjij baigaa eseh ni todorhoigui, ajlaas undeslelgui halagdsanihaa tulburiig ulsaas garguuldag baisan uchraas hamaagui haldag baisan.

Жаргал [66.181.161.12] 2019-12-05 13:07:32

Манай авилгачид ѳѳрсдѳѳ огцрохгуйн тулд авилгыг улам нарийн далд аргаар авахыг доод хүмүүстээ үүрэгдэх биз. Тэгээд ч хэдэн үеээрээ идэх мѳнгѳтѳй болж аваад л огцорно биз . Хѳѳн хэлэлцэх хугацаа дустал нь аргацаахыг Мэнгэт хариуцдаг биздээ

Иргэн [66.181.188.116] 2019-12-05 12:22:57

Намыг сахилгажуулах шалгарсан арга шиг байна. Манай хэд ийм юмнаас үлгэр авахгүй байлгүй дээ.

Зочин [202.179.31.78] 2019-12-05 11:53:10

Kazakhstanaas surmaar bn shu.

Зочин [122.201.22.134] 2019-12-05 09:27:35

Manai erunhii said uuniig uzej bgaa bolovuu iim setgeltei erunhii saidtai boloh yumsan

зочин [59.153.112.161] 2019-12-05 09:26:29

Улсууд ийм л байх юм. Манайх гэж яацан хүмүүс вэ

Зочин [64.119.17.241] 2019-12-06 01:54:49

дампуурсан байх

Зочин [202.9.46.148] 2019-12-05 09:03:52

Яг зөв. Үүнийг Монголд шууд хуулаад хэрэгжүүлээч ээ. Бид ямар хуулж сураагүй биш...

Зочин [66.181.176.146] 2019-12-05 08:56:21

Манайд хэрэгжүүлж хариуцлага тооцдог болох хэрэгтэй


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.