Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдав

Aдмин / Эрүүл мэнд

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Интермед” эмнэлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.

Хан-Уул дүүрэгт 3700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүнээс үзлэг оношилгоонд яаралтай хамрагдах шаардлагатай 50 иргэнийг 8:30-16:30 цагийн хооронд үзлэг оношилгоонд хамруулж, шинжилгээний хариуг нь тухай бүр нь гарган нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд богино хугацаанд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй, хүндрэлгүй авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн ЗДТГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:49:14

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:49:14

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.