Б.Гүнбилэг: Булган аймгаас 18-хан хувиар илүү хүн амтай Хэнтий гурав дахин илүү мандаттай байна

Aдмин / Эдийн засаг

Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Та сонгуулийн тойргийг тогтоосон УИХ-ын тогтоолыг Цэцэд өгчээ. Уг тогтоол хэрхэн Үндсэн хуулийг зөрчив?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх ёс гэсэн зарчмууд бий. Үндсэн хуулийн 1,6-д сонгох, сонгогдох эрхийн тухай байдаг. 2016 оны УИХ-ын 41 дүгээр тогтоолоор УИХ-ын тойрог, мандатыг хуваарилсан.

2015 оны тоогоор Булган аймаг 60 мянган хүн амтай, Хэнтий 72 мянган хүн амтай. Булган Хэнтийгээс 18-хан хувиар л бага хүн амтай байгаа юм. Улаанбаатараас бас ижил зайд оршдог. Гэтэл дээрх тогтоолоор Хэнтий аймагт гурван тойрог өгчихсөн.

Булган аймгаас 18 хувиар л их хүн амтай Хэнтий гурав дахин илүү мандаттай болчихсон хэрэг. 130 мянган хүн амтай Хөвсгөл ч мөн гурван тойрогтой байгаа юм. Энэ утгаараа сонгох эрхийн тэгш байдал хангагдахгүй байна. Сонгуулийн тухай хууль дээр хүн ам, засаг захиргааны нэгжийг харгалзана гэх үг байгаа.

Тойрог хуваарилахдаа хүн ам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийг харгалзах ёстой байх нь. Ингээд бодохоор тэгш байдал хангагдаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Сонгуулийн тухай хууль дахь дээрх заалтыг тухайн үед хараагүй, тооцоогүй байна. Тиймээс УИХ-ын 41 дүгээр тогтоолыг Цэцэд өгч байна.

Энэ бол нэг удаагийн шинжтэй, ашиглаад өнгөрдөг тогтоол биш. УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байдаг тогтоол юм.

-Сонгуулийн тогтолцоог 50:26-аар явуулна гэж байна. Хэрэв энэ тогтолцоогоор явбал 50 жижиг тойргоо дахин хувааж таарна байх. Та үүнийг хэр зөв гэж үзэж байгаа вэ?

-Гурван янз байж болох нь гэж хараад байгаа юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хүн амын нягтаршил ихтэй газар болоод баруун, зүүн хязгаарын алслагдмал аймгууддаа хүн ам, газар зүйн байршлыг нь харгалзан үзэж тус бүр загварууд гаргах хэрэгтэй.

Төвийн болон хангайн бүсдээ ч ялгаагүй нэг загвар гаргана. Говийн бүсэд хүн амын нягтаршил бага, том газар нутагтай учир мөн нэг загвар гаргах нь зөв. Ингээд хүн амын нягтаршил нь тэдэн мянга байвал, мөн алслагдсан газар нутагт тийм хэмжээний хүн амтай бол нэг тойрог оногдоно гэх зэргээр шийдэж болно.

Миний сонссоноор Германд тойргуудын хүн ам зөрүүтэй байж болох боловч, тухайн хүн амын тооны ялгаа нь 20 хувиас ихгүй байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр манай улс Сонгуулийн хуульдаа сонгуулийн тойргийг хуваарилахдаа ийм зарчим баримтална гэж арга зүйг нь тодорхойлж өгөх хэрэгтэй байгаа юм.

Ингэвэл шударга болно. Тэгэхгүйгээр УИХ сонгууль болохоос өмнө тойргоо зурчихдаг. Тогтоолоо гаргахдаа дураараа шийддэг. “Чингисийн төрсөн нутаг учраас Хэнтий гурван тойрогтой байна” гэх шог яриа хүртэл гарсан байна. Ийм маягаар асуудлыг шийдэж болохгүй л дээ.

Ямартаа ч Цэц асуудлаа шийднэ. Дээрээс нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа хүмүүс маань энэ асуудлыг тодорхой болгох ёстой. Тодорхой болгоод, зохицуулалтуудаа хийчих юм бол аль нэгэн нам, хүчин, хүчтэй улс төрчдийн лоббигоор дураараа тойрог зурахгүй. Нөгөө талаас нэг зүйлийг анхаарах ёстой. Одоо бол аймаг дотор тойрог зурж байгаа. Энэ нь маш буруу. Эхлээд тойргоо хийчихээд тэр дотор нь аймаг байхаар зохицуулж өгөх хэрэгтэй.

-Яагаад?

-Нэг аймгийн тойрог гэж байхгүй, харин нэг тойрог дотор зэргэлдээх аймгуудынх нь сум орж болохоор хийх хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ жалга довны үзэл арилна. Хүн амын бүтэц, газар зүйн байршлаа хараад тойргоо зурна гэсэн үг. Үүн дээрээ газар зүйч, социологич, математикчдыг оролцуулж, тэдний судалгааг үндэслэн тойргоо байгуулах юм.

Магадгүй хоёр, гурван аймгийн сумдыг нийлүүлээд нэг тойрог байгууллаа гэхэд сонгуулиа өгөхөд уул даваа давах бэрхшээл тулгарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл түүнийг нь харгалзан үзэж өөр тойрогт оруулахаар шийдэж болно. Тэгш байдлыг хангахад хамгийн хэрэгтэй юм. Зөвхөн хуульчид, улстөрчид дур мэдэн шийдэх нь өрөөсгөл.

Нөгөө талаас НҮБ-ын Иргэний ба улс төрийн эрхийн пактад Монгол Улс нэгдэж орсон. Хүний эрхийн тайлангуудад сонгох эрхийн тэгш байдал алдагдсан тухай дурдаж ирсэн байна. Бас тухайн конвенцийн тайлбарыг ч манай үе үеийн улс төрчид хэрэглэж байгаагүй.

-Сонгуулийн хуулийг арванхоёрдугаар сарын 25-аас өмнө батлах ёстой. Цэц УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо ч Сонгуулийн хуульдаа эргэн харж амжих юм уу?

-Одоо өөрсдөө л шийдэх байх даа. Гэхдээ арванхоёрдугаар сарын 25-наас өмнө энэ хуулиа хэлэлцэх ёстой гэх нэг хэсэг байхад зарим нь тийм хууль байхгүй гэж ч яриад байгаа. Тэр бол хамаагүй. 25-наасаа өмнө шийднэ гэж зориг гаргаж байгаа бол сайн л байна. Харин тойрог байгуулдаг УИХ-ын тогтоол бол хуулийн дараа хавар тулгаж байгаад гаргадаг муу дур зоргын жишигтэй.

-Улс нэг тойргоос 26 нэр дэвшигч сонгохыг та дэмжиж байгаа юу?

-Би тэр тоолох тал дээр сайн ойлгохгүй байгаа юм. Магадгүй миний ухаан хүрэхгүй байж болно л доо. Нам бүр 26 нэр дэвшигч дэвшүүлэх юм байна. Гарсан хүмүүсийг намын гишүүнчлэлээс нь харах нь. Хамгийн их санал авснаас нь эхлээд тухайн намын нэр дэвшигчдийг хувилна гэж байгаа юм.

Хүнээр нь сонгочихоод хувь тэнцүүлнэ гэсэн үг. Энэ нь ойлгомжгүй байна. Хамгийн их санал авсан 26 нэр дэвшигч гишүүн болох нь зөв юм болов уу гэж би харж байгаа. Харин хүнээрээ дамжуулж нам сонгоно гэж заваарч яах гээд байгаа юм гэж бодох.

-Хууль санаачлагчид бол нам биш хүн сонгоно гэж яриад байгаа.

-Тийм. Угтаа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр шууд гэдгийг хүн дугуйлна гэж тайлбарласан шүүдээ. Цагаан зүйлийг хар гэж бодъё гэж бодсон боловч тэр нь цагаан л байгаа байхгүй юу. Тэгэхээр ядмаг гэж хэлж болохуйц, хуулийнхаа зохицуулалтаас зугтсан л зүйлийг ярьж байна л даа.

Хүн зураад, тэгээд намаар нь тоолно гэж байхаар шууд нам зураад хувилахгүй баахан цаас болгож, иргэдийн сонгох эрхийг зөрчиж, толгойг нь эргүүлж залхааж яах гээд байгаа юм. Тэр шууд гэж үгийг тойрч байгаа юм гээд байх шиг. Цагаан юмыг хар гэж хэчнээн тогтсон ч, цагаан хэвээрээ байна. Хуулийг агуулгаар нь тайлбарлана. Дан сонгосон үгээр биш.

-Энэ зохицуулалтыг хийвэл эрх баригчдад ашигтай байх юм уу?

-Эрх баригчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, Л.Оюун-Эрдэнэ сайдыг хүмүүс дэмжинэ, энэ хоёр их санал авбал бусад нь орж чадна гэж харж байх шиг. Оймсонд хавчуулагдана гэдэг шиг ганц, нэг хүн ороод ирэх байх гэж бодоод байгаа.

Яг үнэндээ У.Хүрэлсүх сайд одоогийнх шигээ нэр хүндтэй байхуу. Цаана нь Н.Энхбаяр, С.Ганбаатар зэрэг хүмүүс гарч ирнэ. Энэ хүмүүс чинь өчнөөн санал зулгаана. Яг сонгуулийн үеэр хэтэрхий их нэр хүндтэй хүндээ өгдөггүй л байхгүй юу. Тэр утгаараа намын даргад олон хүн санал өгнө гэж тооцвол алдаа болно. Унах магадлалтай. Энэ бол хууль зүйн асуудал биш шүү дээ. Таамаг л яриа.

-Сөрөг хүчин гэгдэж буй Ардчилсан намаас холимог тогтолцоог оруулахыг дэмжиж байгаа. Үндсэн хуульд оруулахыг ч шаардаж байсан. Энэ утгаараа Сонгуулийн хуульд тусгаж өгч байна, угтаа жижиг мажоритараараа явбал бидэнд ашигтай гэж эрх баригчдын зүгээс хэлж байна л даа.

-Тэрэнд, энэнд ашигтай гэдгийг хэн ч тааж хэлдэггүй. Сонгууль бүрийн өмнө л өөрсдөдөө ашигтай хувилбараар тоо боддог шүү дээ. Гэсэн ч ашиггүй л зүйл хийсэн байдаг. Үүнд таамаг хийх боломж байхгүй.

Холимог тогтолцоо байх ёстой гэдгийг олон нийт бол хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ холимог тогтолцоог байлгана гээд цагаан зүйлийг хар гэж бодъё гэж болохгүй. Энэ хар нь угаасаа цагаан л юм чинь гэдэг рүүгээ хуулийн тайлбар явбал Цэц дээр хүмүүс мэдээлэл гаргахыг үгүйсгэхгүй. Цэц урьдны гаргаж байсан шийдвэрүүдээ хүчингүй болгох эрхтэй байдаг. Энэ тохиолдолд Цэц яаж шийдэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална.

Үндсэн хуулийн бус байна гэж үзэж урьдны асуудлуудыг шийдэж байсан. Тэр дундаа пропорционалийг оруулаад энэ Их хурлыг сонгочихжээ, энэ нь буруу байжээ гэсэн шийдвэр гаргасан байдаг. Энэ тохиолдолд тэр дөрвөн жил баталсан хууль, тогтоомжууд хүчингүй болох бодит аюултай. Ийм маргаан гардаг.

Хэрэв Сонгуулийн тухай хуульд оруулж буй дээрх тогтолцоогоор яваад, сүүлд нь Цэц дээр маргаан үүсээд эсвэл шийдэгдэхгүй байвал сонгуулиар хүлээн зөвшөөрөгдөж, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж байгаа сонгогдсон гишүүдийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй.

Эх сурвалж: О.Ариунцэцэг, Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:44:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:54

Зочин [103.9.90.130] 2019-12-09 17:45:06

халзан гахай минь чи анусаа долоогоод л байж бай.түүхэн аялал жуулчлал гэж яриад бхад хэнтий булган адилхан гээд балбайраад байн юм

Зочин [122.201.21.91] 2019-12-09 09:47:45

Наадах чинь үнэн л дээ.2016 онд Гарамгайбаатар өөртөө суудал авах гэж тийм балай юм хийгээд түүндээ няц даруулсан шүү дээ.Энэ жил засах байлгүй дээ.Ер нь ардчилсан намынхан ЗиК мэт нь байнга ийм балай юм хийдэгдээ

Зочин [202.179.26.23] 2019-12-09 09:22:51

САЙН БОДОХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ГҮНБИЛЭГ МИНЬ . 130 МЯНГАН ХҮНТЭЙ УЧИР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 6-7 ТОЙРОГ Ч БОЛМООР ЮМ ШИГ ......

Зочин [64.119.19.147] 2019-12-08 21:47:29

Чиниийхи долоо, минийхи долоохон гэдэг үг байдаг даа. 18 хувь гэдэг зууны бараг 5 хувь, бага гэх юм биш. Ми нарын хуулийн зөвлөх байсан хүн ингэх нь бас аргагүй, хөөрхий дөө:

Зочин [103.26.195.208] 2019-12-08 14:40:02

Энэ тойрогт Хүрэлсүх,Занданшатар,Оюунэрдэнэ.Ганбямба нар үзэх гээд олон суудал гаргаж байгаа юм бна ингэж улайраад.бандааж сонгогддог шүү.

Зочин [202.70.33.242] 2019-12-07 18:11:59

Мэлгэр Миеэгийн утсан хүүхэлдэйг хэн тоох билээ одоо ккккк

Зочин [202.9.46.5] 2019-12-07 15:01:39

Аливаа зүйлийг хэн ярьж байгаагаас нь бус хэр зөв зүйл хөндөж байгааг нь хардаг байвал сайн сан. Энэ хүн УИХ д сонгогдож байгаа хүмүүсийг тэнцүүхэн тооны согогчдоос сонгодог байя гэсэн санаа л хэлжээ энэ юу нь буруу байнаа

зочин [202.179.25.104] 2019-12-07 10:08:29

энэ нөхөр дивтаат болох санайтай шүү юм байна зайлуул. яахнав дээ?

Toli [213.162.72.153] 2019-12-07 07:37:16

18%in zoruu jamar ih zoruu we gedgiig medehin tuld uul n Doktor zol c hereggui baimaar jum. Hahaha.

Зочин [103.57.94.148] 2019-12-06 22:47:37

M.Enhboldiin bogs doloogch

Энхболд [66.181.179.120] 2019-12-06 21:35:31

Еэеэ бөөвөө худалч Гүнбилэг эээ надруу хутга барьж дайраагүйшдээ ийм новшын худалчыг яах гэж зөвлөхөөрөө блгаж байваа ичиж үхмээр

Зочин [202.126.88.34] 2019-12-06 16:57:19

Хэний тавиул гэдгийг чинь хэн ч мэднэ дээ. Одоо илүү дутуу юм ярьж хэвлэл царайчилдгаа боль доо

Зочин [202.179.25.152] 2019-12-06 17:00:58

Тэгээд буруу ярьчихаа юу? Жижиг сум яахаараа хотын дүүрэг шиг мандаттай байх ёстой юм?

Зочин [103.10.22.31] 2019-12-06 16:25:46

Энэ нөхөр хэн ч билээ нэг түүхийн багшийн хүүхэд мөн үү.Мөн бол эцгийгээ дуурайсан,хэрүүлч өс өвөрлөгч юм байна.

Зочин [119.40.98.210] 2019-12-06 15:18:02

ЭНЭ НӨХӨР ИХ МЭДЭГЧИЙН ДҮРЭЭР АМИЛЖ ЭХЭЛСЭН БАЙНА, ИЧМЭЭР ЮМ ДАА. БҮХНИЙГ МЭДЭГЧ БОЛОХ ГЭЖ ҮЗЭЖ ТАРЖ БАЙНА ДОО, ХӨӨРХИЙ ЗАЙЛУУЛ ДОО

Зочин [64.119.18.168] 2019-12-06 15:10:35

Их л өш хонзон санадаг хонзогногч амьтан юм даа. Зүтгэж байгаа нөхөд нь Элбэгдорж, М.Энхболд гэхээр л Монголчуудын ой гутах юм. Миний дүү Булганд л битгий дэвшээрэй дээ.

Зочин [202.126.89.172] 2019-12-06 14:39:30

Хэнтий аймгийн Дадал, Батширээт сумууд бол байгалын тогтоцоороо тасархай шүү. Дээрээс нь Бурханхалдун уул гээд түүхийн дурсгалт газар дэндүү их учир аялал жуучлал хөгжүүлэх үүднээ дэд үтэц сайн тавих хэрэгтэй.

Иргэн [66.181.188.116] 2019-12-06 14:34:25

Хүнгүй нутгаа хамгаалж байсан Хүн гүрний удирдагч Модун нэгийг хэлнэ.

Bold [89.0.62.88] 2019-12-06 14:25:05

Halzan baizal mahan tolgoi hudalch hotiin gazariig hulgaich мииео ahiig min ordond hutgalaj alah gej bisan geed am neevel gedeg nevtruulgeer umhin amaaraa hutsaad bisan nuguu umuuruud bisan hujaa ahachin hudlaa tiim zuil boloogui gesen shaadag mahan tolgoi

Зочин [192.82.70.64] 2019-12-06 13:53:49

Muu hujaa chamaig hezee ch songohgui za.Gorid

Зочин [64.119.18.168] 2019-12-06 13:51:56

Тарвага, Мэлгэр 2 их бэлтгэж байгаа шүү. Дахин толгой өндийхвий. Ард олон минь, нам төр минь АНХААРАЛ болгоомжтой байгаарай. Дахиад улсаар маань дээрэмдэхвий. Ээ лам гончигсүм минь.

Зочин [66.181.161.86] 2019-12-06 13:35:31

Ene shimpanz sayhan hutga geed duuliandaad baisan mie ni tiim yum boloogui geed shiwshig bolsoon

Зочин [59.153.112.233] 2019-12-06 13:30:26

Энэ горилла ойрд тeлeвиз хэвлэлээс салахгүй байх чинь

Зочин [66.181.161.50] 2019-12-06 22:34:41

y

Зочин [103.229.120.48] 2019-12-06 16:16:36

нэр дэвших санаатай л байгаа байх горьдвоо муу ац

Зочин [64.119.18.168] 2019-12-06 13:54:27

Тэгэж байж л эзэндээ үнэлэгдэх хэрэгтэй байгаа биз дээ.

зочин [150.129.142.27] 2019-12-06 13:18:08

Ми дарга нь огцороод энэ цүнхчин их ууртай бнаа

Зочин [103.229.120.48] 2019-12-06 16:18:45

энэ одоо намайг хүмүүс мартсан гэж бодож байгаа байх ми та хоёр мартагдахааргүй нүгэлтэй улс

МАНАН 60 тэрбум Миеэ Эбэ 60 тэрбум [202.70.33.242] 2019-12-06 13:06:14

МАНАН-гийн эрх мэдлээ алдсан 60 тэрбумынхан сэргэж эхэллээ дээ

Tusa [66.181.168.81] 2019-12-06 13:04:43

Энэ нөхөр аливаа асуудлаар их мэдэмхийрч элдэв юм чалчих юм. Тийм сайн юм бол УИХ-ын дарга байсан м.Энхболдоо аваад үлдэхэд яасан юм. Санаа байвч сачий нь хүрэхгүй эргүү төлөг ш дээ. Муу луухайн эрлийз.

Зочин [64.119.18.168] 2019-12-06 12:55:22

Тарвага, Миеэ нар Булганд тойрог нэмүүлж байгаад өөрийн долоогчийг дэвшүүлж дахин толгой өндийх санаатай юм байх даа. Дахин толгой өндийж өш хонзонгоо авахын тулд тойрог болгон дээр маш нхрийн ажиллаж байгаа гэсэн шдээ.

Зочин [172.58.138.238] 2019-12-06 13:11:40

Tiim

зочин [202.126.89.198] 2019-12-06 12:42:24

Хөвсгөлийн нэг тойргийг Хэнтийд өгсөн АН тэр тойрог бий болгоод найдвартай нэг гишүүн гэж бодсон Ард түмнээр ингэж тоглож наргиж болох у Монголын ард түмэн ч номхон дөлгөөн гэж хэрээс хэтэрсэн юм даа

Зочин [103.111.68.3] 2019-12-06 12:29:00

мийёо овогтын нусны алчуур чи наадахыг чинь танай МАНАН-гийн найз гарамгайгөлөг хийсэнийг мартав уу?


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.