Д.Сарангэрэл: Диализын аппаратад 790 иргэн долоо хоногт гурван удаа ордог

Л.Батцэнгэл / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулсан. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт тавьсан юм. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд юу хийх вэ. Эмзэг бүлгийн иргэдэд хэр хүртээмжтэй байх вэ” гэхэд Эрүүл мэндийн сайд “Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл эрүүл мэнд, боловсролын салбар хөгжиж байгаа улс оронд олгодог. Монгол Улсын эрүүл мэндийн салбар зургаадахь удаагийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах гэж байна. Эрүүл мэндийн тусламж, хүртээмж хангалтгүй байгаа. Энэ удаагийн хөтөлбөрөөр өрхийн эрүүл мэндийн зургаан төвийг нийслэлийн алслагдсан хороодод байгуулна. Өөрөөр хэлбэл, гурван хорооны дунд нэг өрхийн эмнэлэг байсан. Жишиг өрхийн эмнэлэг байгуулна. Алслагдсан хороодын иргэдэд өрхийн тусламж үйлчилгээг хүргэхээс гадна 10 аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэнэ. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбар тогтолцоогоороо өөрчлөгдөж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт мөн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг байгуулж, хүлээж авах гэж байна. Яаралтай тусламж үйлчилгээний төвийг шинээр байгуулна. Яаралтай тусламж үйлчилгээний төвийг орон нутагт байгуулж, онлайнаар холбогдон, яаралтай тусламж үзүүлдэг болно” гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Эрүүл мэндийн салбарт их зүйл хийгдсэн. Бөөрний эмчилгээнд долоо хоногт гурван удаа орж байгаа иргэнээс талархал илэрхийлж өгөөч гэж надад хэлснийг дамжуулъя. Гэхдээ эрүүл мэндийн салбар асуудал их байгаа. Нийгмийн эмзэг бүлэгт чиглэх ямар арга хэмжээ хийж байна вэ. Өрхийн эмнэлэггүй хороо ч байна” гэхэд Д.Сарангэрэл сайд “Диализийн аппаратад долоо хоногт гурван удаа ордог 790 иргэн байна. Иргэд маань нэг удаад 170 гаруй мянган төгрөгөөр ордог. Өрхийн эмнэлгийг байгуулахад 522 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Тиймээс гаднын зээл, тусламжийг авахаас өөр аргагүй” гэж байлаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:49

Зочин [192.82.70.196] 2019-12-08 11:41:13

ЗҮГЭЭРЛ АЖЛАА ӨГ. ШОРОНД ОРЖ ШОНД ӨЛГҮҮЛЭВ ХҮҮХЭЭН

zochin [192.82.65.29] 2019-12-08 03:20:57

Мөнгө угаах дон шүглэжээ. Эсвэл тэр бум, сая гэдэг тоо мэддэггүй болоод тийм тоо хэлчихвэл их гэсэн үг гэж бодоод байгаа юм уу кк

Зочин [202.55.188.87] 2019-12-07 11:16:55

Арггуй шуу дээ нууц амраг нь залуу хун юм чинь

зочин эмч [202.179.25.104] 2019-12-07 02:06:23

1990-ээд онд манай улсад ганцхан аппараттай байсан бөгөөд тэр нь ачааллаа даахгүй эвдрэхээс гадна ажиллулах болон үйлчлэх мэргэлжилтэн байхгүй олон хүн үхсэн дээ. одоогийн энэ 700 гаруй хүн тэр үед бол бүгд үхсэн байгаа. мөн хэцүү байсан байгаа биз. засгийн газар эхя яаж ажиллаж байсан нь эндээс тодорхой харгддаг. шинэ барилга байгууламжийн стандартадттахир дутуу хүнд зориулсан зүйл огт тусгагддаггүй байсан гээд бодчих

Eh oron [202.126.89.252] 2019-12-06 09:35:34

Mongol ahan Dvvs mini ymiig sain unshaachee neg orhiin emleg barihad gesen vg alga baigaa bizdee bas ene hvn jiremsen bolnuu bainuu bidend ymar hamaatai ymbe said hvn hvvhed gargaj bolohgvi gejvv said baisanch naad hvn chini emegtei hvn gertei hariad nohor hvvheddee hooliin hiij ogon nohor hvsvvl hvvhdiin gargaj ogon ( emegteil hvnii vvreg bizdee ) zagdaa ehnertei bailaa geed nohor arhi uuhgvi baihuu emch ehnertei bailaa geed obdohgvi baihuu

Зочин [103.229.123.175] 2019-12-06 10:05:28

Харин тиймээ санал нэг байна.

Иргэн [202.126.89.227] 2019-12-06 08:40:35

Сарангэрэл сайд гэдэг энэ авгай жирэмсэн гэдэг нь үнэн юм уу хэцүү авгай юмаа, сайдаасаа буугаад жирэмслэхгүй дээ.

Онигоо [49.0.212.116] 2019-12-08 16:34:42

Нэг эмэгтэй: -Би савны гадуур жирэмслээд үхэнгээ алдсан Нөгөө эмэгтэй нь. -Чи ч гайгүй, би нөхрөөсөө гадуур жирэмслээд алуулангаа алдсан.

Зочин [66.181.160.15] 2019-12-06 08:31:12

ene abgai jiremsen gee bizdee balai gaj dontoi sda yumaa

Зочин [122.201.22.134] 2019-12-06 07:35:31

Buurnii apparatand unegui ordog bolson ni Tsogtsetseg saidiin gaviya shuu

ochin [202.126.88.141] 2019-12-06 08:39:57

Uy ch meddehgvi ih medegchiin dvr esgegch avgai mini guugvi bj vzeech bushuu zaigaa tavij ug

Зочин [64.119.18.168] 2019-12-06 07:35:01

Оюунхорол, Билэгт та 3 дууграх болгондоо пактлах юмаа. Яршиг зүгээр дуугүй сууж байгаач. Онигоо болж байхаар.

Зочин [64.119.18.168] 2019-12-06 07:30:52

Нэг өрхийн эмнэлэг барахад 522 тэрбум төгрөг хэрэгтэй гэнээ, Арай ч дээ. Ядаж жаахан баримжаатай шаагаач.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.