Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 90 гаруй хувьтай байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь ЕБС-ийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилготой юм.

Түүнчлэн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлийн төрийн өмчит ЕБС-ийн I-V ангийн 3100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг сургалтад хамруулсан бөгөөд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг сургагч багшаар бэлтгэжээ.

Сүүлийн жилүүдэд 2-12 насны хүүхдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл ихэссэн төдийгүй 2016 онд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 3-5 насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 гарчээ. Шүдний цоорол нь чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд шалтгаан болохоос гадна 200 гаруй халдварт өвчний суурь болдог аж.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “2018 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах зорилгоор Засгийн газар баталсан. 50 тэрбум төгрөгийн төсөвтэй уг хөтөлбөр маань таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ жилээс 153 эмнэлэг буюу Нийслэлийн 88 эмнэлэг болон орон нутгийн 65 эмнэлэг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Үр дүнд нь 92 мянга гаруй хүүхдийн шүд, амны хөндийн өвчнийг эмчлээд байна. Хүүхдийн цоорсон шүдийг эмчлэхээс гадна нийт ард иргэддээ амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшил суулгах зорилготой юм. Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүүхдүүдийн дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг анх удаа зохион байгуулж байнагэв.

Сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурчээ

Монгол Улсын хүн амын дийлэнх хувь нь хот суурин газарт шилжин суурьшиж, нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд хоёр гурав дахин нэмэгдэж, сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурчээ. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаарх хүн амын мэдлэг, дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгааны нэг болж байгааг шүдний эмч нарын зүгээс анхаарууллаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:43:49

Сүү цагаан идээ [49.0.212.116] 2019-12-09 00:38:11

Хүүхдэд тувтан чихэр, печень, кола мола бэлэглэж байдгаас болж байгаа юм

Зочин [202.179.27.34] 2019-12-06 21:08:51

хятад хор кфс,нтрээр сайн дагуулж яв,заяа чинь тэр..,

Зочин [202.126.88.34] 2019-12-06 16:59:45

Чихэр, боов өгөөд л хүүхдүүдээ тамлаад байгаагаа мэддэггүй юм бхдаа

Зочин [202.21.124.134] 2019-12-06 15:36:55

Chihriin aguulamj ihtei balai oros chiher haa saigui zardagaa bolih heregtei...Mongol huniig alj bn


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.